Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Баруун болон төвийн нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн зарим газраар зүүн хойноос түр зуур секундэд 16-18 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 1хэм хүйтнээс 4 хэм дулаан, говь талын нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 19 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.




















































