10 цагаас Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн хүндэт иргэн” цолоор шагнах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б зааланд болно.10 цагаас Дэлхийн жүдочдын өдөрт зориулсан хөнгөн жингийн шилдэг барилдаан, үзүүлэх тоглолт Спорт бэлтгэлийн төвийн жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн танхимд болно.
11 цагаас Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан иргэд, тэргүүний ажилтнуудад Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А зааланд болно.
12 цагаас Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан иргэд, тэргүүний ажилтнуудад Нийслэлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б зааланд болно.
13 цагаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Үндэсний статистикийн тогтолцоог боловсронгуй болгох МОНСТАТ төслийн үр дүнг хэлэлцэх олон улсын семинарт "Blue Sky" цамхагийн "Диамонд" танхимд (3-р давхарт) болно.
14 цагаас Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
14 цагаас Үлэг гүрвэлийн төв музейн захирал И.Жавзмаа Үлэг гүрвэлийн төв музейн байрандаа /хуучнаар Лениний музей/ мэдээлэл өгнө. Тэрбээр өөрийг нь ажлаас халсан нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
16 цагаас Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Асрамжийн газруудын хүүхдүүдэд зориулсан тоглолт Монголын Хүүхдийн ордонд болно.
19 цагаас Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын шилдэг бүтээн байгуулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Баянгол ресторанд болно.




















































