УИХ-ын гишүүн Ц.Нямдорж улсын төсвийг хэлэлцэх үеэр шат шатны шүүгчид
хэдэн төгрөгийн цалин авч байгааг ШЕЗ-өөс тодруулсан нь багагүй асуудал
үүсгээд байгаа билээ. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын
тогтоолын дагуу энэ аравдугаар сарын нэгнээс эхлэн Дээд шүүхийн шүүгчийн
цалин нэмэгдэж өмнөхөөс 900-1.0 сая төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг тухайн
үед хэлсэн юм. Харин үүнийг УИХ-ын дарга З.Энхболд "Дээд шүүхийн
шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байхад Шүүхийн
ерөнхий зөвлөлийн дураараа аашилдаг хүний тогтоолыг дагаж цалингаа нэмэх
эрх та нарт байхгүй" хэмээн хатуухан шүүмжилсэн юм.Энэ нь шүүгч нар УИХ-аас гаргасан тогтоолыг зөрчиж өөрсдөө дур мэдэн цалингаа нэмдэг юм байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлээд авав. Харин энэ талаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж албан ёсоор байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Долоо хэмжиж, нэг огтол” гэсэн зарчмаар судалж, судалж хийсэн ажил. Үүнд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан, хараат бусаар ажиллах үүрэгтэй байгууллага. Хууль нь ийм юм. Энийг яахав, тэрийг яахав гээд бусад эрх мэдлийн байгууллагаар гүйгээд байхгүй ёсгүй. ШЕЗ хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүгчийн цалингийн хэмжээг хуулиар тогтоосныг Төсвийн тухай хууль, батлагдсан цалингийн сандаа багтаагаад тоонд шилжүүлснийг зарим хүн буруу гэж үзэж, бүгдийг УИХ хийх ёстой гэж хараад байх шиг байна. Шүүхийн тухай багц хуулийг санаачилсан хүн нь Ерөнхийлөгч” гэж ширүүхэн хэлээд авчээ.
Мөн тэрбээр УИХ-ын дарга бас гишүүн Ц.Нямдорж шүүгчдийн цалинг нэмсэн нь хууль бус гэж хэлснийг улс төр байж болзошгүй гэж хатуухан хэлж орхив.
Цаашлаад хуралдааны дараахан УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороог энэ асуудалд анхаарал хандуулахыг сануулсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас Хууль зүйн байнгын хорооны даргад энэ асуудлаа шийдэхгүй бол асуудал үүсгээд байна гэх агуулгатай албан тоот илгээжээ.
Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Сангийн яам, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц болон ШЕЗ-д албан тоот ирүүлжээ.
Тиймээс энэ асуудлыг нэн яаралтай нэг тийш болгох нь ойлгомжтой аж.
Ер нь бол шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, баталгаатай байх боломжийг хангасан байх ёстой. Ингэснээр шүүгчид мөнгөний төлөө хэн нэгний шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлогууд гарахгүй гэж албаныхан үздэг. Цаашлаад шүүгч мэдүүлэг бичдэг болсон нь ч цалин хангамж хүрэлцээ сайтай байх нөхцөл байдалтай салшгүй холбоотой билээ.





















































Сэтгэгдэл (19)