Замын-Үүд суманд байрлах ачаа хүргэх үйлчилгээ явуулдаг хашаанд өөрсдийн оруулж ирсэн бараагаа Улаанбаатар хот руу ачуулах гэж байсан УАЗ-469 маркийн 20-80 ДГО, 08-89 ДГА, 91-64 ДГА улсын дугаартай суудлын автомашинуудыг шалгажээ. Улмаар тэдний машинаас их хэмжээний эм, тариа илрүүлжээ. Тэд Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтын хяналтын байгууллагуудад Эрээн-Замын-Үүдийн чиглэлд зохих журмын дагуу шалгагдсан бөгөөд дээрх эм тариаг гаалийн татвараас зайлсхийн хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй гэнэ. Д.Ундрах /24tsag.mn/




















































