Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Хоригдсоноосоо хойш Л.Гансүх эсэргүүцлийн захидал бичиж, хуурай өлсгөлөн зарласан. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл Л.Гансүхийг батлан даалтад гаргахыг шаардаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өчигдөр Л.Гансүх нарын батлан даалтад гаргах асуудлыг хэлэлцэх байсан ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр хойшлуулж өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Харин түүнтэй хамт хоригдож байгаа М.Тулга, Э.Төмөрбаатар нарын саатуулах хугацааг 30 хоногоор сунгасан байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































