Леброн Жеймсийн эхнэр амаржиж, түүний гэр бүл охинтой болсон талаар албан ёсны эх сурвалжууд мэдээллэл өгсөн байна. Түүний эхнэрийг Savannah Brinson гэдэг бөгөөд хосууд ахлах сургуулиасаа эхлэн хайр сэтгэлийн холбоотой байжээ. Леброн Жеймс 2011 оны 12 сарын 31 -нд шинэ жилийн баярын үеэр эхнэртэй гэрлэх санал тавьж дараа оны есдүгээр сард гэрлэсэн юм. Хосууд хоёр хүүтэй бөгөөд энэ удаа охинтой болжээ. Леброн Жеймс өөрийн охиндоо ямар нэр өгөхөө хүртэл төлөвлөчихсөн байгаа сурагтай. 



















































