Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Адууны эзнийг буруутгасан дүгнэлтийг замын цагдаагаас гаргажээ

2014-10-28
0
ЖИРГЭХ

Хээр гүүнийхээ хар халтар зүсмийн эр дааганаасаа болоод Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн М.Батжаргал хоёр сая гаруй төгрөгийн өрөнд ороод байна. Өрөнд орсон нь ийм учиртай аж.

Өнгөрсөн гуравдугаар сарын 31- ний 16:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн нэгдүгээр автобусны буудлын ойролцоо 87- 19 УНВ улсын дугаартай “Hyunda Starex” маркийн автомашин адуу дайрсан хэрэг гарсан юм байна. Уг машиныг Ү.Мөнгөн гэх залуу унаж явсан байна. Тэрбээр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Нисэхийн замаар явж байтал гэнэт зам дээр адуу гараад ирсэн. Яаж ч бололгүй адууг мөргөчихсөн юм” гэжээ. Адуу мөргөсөн хэргийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Жолооч Ү.Мөнгөн осол гарсан даруйд машинаа жолоочийн хариуцлагын даатгалд хамруулсан компани руу утасдаж мэдэгдсэн гэнэ. Тэрбээр “Тэнгэр даатгал” компаниар машинаа даатгуулсан байжээ. Ингээд Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Н.Шинэбаатар хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргажээ. Харин энэ үед машинд дайруулсан дааганы эзэн М.Батжаргал “Даагаа төлүүлнэ. Адуу зам хөндлөн гарах гээд явж байхад харахгүй мөргөчихсөн байна лээ. Би гомдолтой байна’’ гэж цагдаа нарт өргөдөл өгсөн байна.

Шинжээч, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар 87-19 УНВ улсын дугаартай Hyunda Starех автомашины жолооч Ү. Мөнгөн ямар нэгэн хууль журам, заалт зөрчөөгүй байна. Харин машинд мөргүүлсэн адууны эзэн М.Батжаргал Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байхыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 23,9 Б-д заасан зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Ингээд  адуугаа мөргүүлсэн М.Батжаргал буруудаж эхэлсэн байна.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн дэслэгч П.Бадьмаа адуу дайрсан жолооч Ү.Мөнгөнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаа Тээврийн прокурорын газарт бичгээр гаргажээ. Түүний гаргасан саналын дагуу Тээврийн прокурорын газраас 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 1441 дугаартай тогтоол гаргаж 87-19 УНВ улсын дугаартай Hyunda Star¬ex автомашины жолооч Ү.Мөнгөнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Хяналтын прокурор Хууль цаазын зөвлөх А.Оюунгэрэл дээрх тогтоолыг гаргасан байна. Мөн түүний гаргасан тогтоолд машинд дайруулсан хар халтар дааганы эзэн М.Батжаргалыг Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Н.Шинэбаатарын гаргасан дүгнэлтийн дагуу буруутай гэх үндэслэлийг гарган тогтоол гаргажээ.

Ингээд иргэн М.Батжаргалын адууг дайрсан Ү.Мөнгөн “Адуу мөргөөд машин эвдэрсэн. Миний буруу биш гэдгийг хууль хяналтынхан тогтоосон” гээд даатгалын компанидаа машины эвдрэлийн хохирлыг барагдуулах өргедөл өгсөн байна. Үүний дагуу “Тэнгэр даатгал” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж авлага барагдуулах үйлчилгээ үзүүлдэг “Эй Эс партнерс” компани адуугаа дайруулсан М.Батжаргалд төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд “Иргэн М.Батжаргал таны адуу 2014 оны гуравдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явсан 87-19 УНВ улсын дугаартай Hyunda Starex автомашиныг мөргөж 2.046.675.00 төгрегийн хохирол учруулсан ба таүүниигээ барагдуулаагүй байна. “Энэхүү “Төлбөр төлөх мэдэгдэл’’-д хавсаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөрийн мэдэгдэл авснаас хойш долоо хоногийн дотор төлбөрийг “Тэнгэр Даатгал” ХХК- ийн дансанд төлнө үү. Мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэх болохыг анхаарна уу” хэмээн бичжээ.

Сүүлдээ дайруулсан адуу нь машин дайрсан болж хувирсан байна.

“УТГА НАЙРУУЛГЫН АЛДАА ГАРГАСАН ТАЛААРХ ЗАЛРУУЛГЫГ ЭЙ ЭС ПАРТНЕРС КОМПАНИАС ГАРГАЖЭЭ”

Хохирол учруулсан иргэн Мягмарын Батжаргалын “Төлбөр төлөх мэдэгдэл”-д утга зүйн алдаа гарсан байна.

Үүнд:
“Иргэн М.Батжаргал таны адуу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт явсан Ү.Мөнгөний Hyundai Starex (УНВ 87-19) авто машиныг мөргөж 2,046,675.00 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг барагдуулаагүй байна” гэ “Иргэн М.Батжаргал та ЗХД-ийн 23.7 “Суурин газрын гаднах замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.” 23.9б “зам дээр ердийн хөсөг уюу малаа хараа хяналтгүй орхих”гэснийг тус, тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх   зөрчил гаргаснаас болж таны адуу Ү.Мөнгөний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Таны ХУД-ын ЗЦГ-т гаргасан өргөдөл бөгөөд таны гомдлыг хүлээн авч зохих байгууллагууд шалгаснаар Ү.Мөнгөнийг гэм буруугүйд тооцсон. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн   Нийслэлийн Цагдаагийн Газар , Замын Цагдаагийн Газрын Техникийн шинжээч, Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар шинжээчийн дүгнэлт, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Тээврийн Прокурорын Газрын  хяналтын прокурор А.Оюунгэрэлийн тоот тогтоол зэрэг хуулийн зохих байгууллагуудын дүгнэлтээс үзэхэд та ЗХД-ийн 23.7, 23.9б заалтыг дагаж мөрдөөгүйн улмаас таны адуу машинд мөргүүлж зам тээврийн осол гарснаас “Тэнгэр Даатгал” компаний даатгуулагчид хохирол учирсан  байна гэж залруулж байна" гэжээ.
10711466_826299640738071_182309265_n
10711466_826299640738071_182309265_n
10711466_826299640738071_182309265_n
10711466_826299640738071_182309265_n

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zochin (150.129.142.105)
    ene archaagui malchdaas bolj olon hunii ami nas hohirch bgaa.mal untei yu hun untei yum uu.iim baidal huduunii zamd bainga garch olon ami nasaa aldsan shuu dee.odoo malchidad hariutslaga toozoh tsag n bolson.malniihaa mungiig nehehdee barag hurdan mori garal uusel,hunii heliig meddeg geed ih hemjeenii mungu nehdeg gesen shuu.zasmal zamaas hol bailgaj haruilah heregtei shuu dee.
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.4.246)
    Цагдаа хуулийн дагуу зөв шийдвэр гаргасан байна харамсалтай нь дүгнэлтээ бичихдээ утгын алдаа гаргажээ.Мэдээж малаа зөнд нь эзэнгүй орхисон хүн буруутай.Хурдтай явж байгаа машин байтугай гүйж яваа хүний өмнүүр ямар нэгэн зүйл гэнэт ороод ирэхэд хүн зайлж чадахгүй.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • ҮНЭН ДИБИЛЬ (203.194.114.176)
    ТАЛ НЬ ЗӨВ ТАЛ НЬ БУРУУ БИЧИЖ ЭНЭ БАЛАЙ.ЕР НЬ ЗАСМАЛ ЗАМААС 50 М ДОТОР МАЛАА БЭЛЧЭЭРЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ ДҮРЭМ СОЦ ҮЕЭС ОДООГ ХҮРТЭЛ БАЙГАА,БОЛДОГСОН БОЛ ДАЙРААД ГАРАХ НЬ ЗӨВ.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.29.29)
    ичээсэй адууны буруу юу одоо тэгээд
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.70.44.116)
    Энэ Батжаргал гэдэг нөхрийн бичиг үсгийн боловсрол байнаа байна. Ийм хүмүүстэй хууль дүрэм яриад ойлгох уу. Цагдаагийн байцаагч нь хуулийн заалтаа энгийн байдлаар сайн тайлбарлаж өгөөд, бөгсөн дээр нь нэг сайн алгадаад хөөгөөд явуул.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.44.116)
    Хууль дүрмээрээ бол засмал замаас 50 м дотор хариуллагагүй мал байхыг хориглосон заалт байна. Мөн зам хөндлөн мал тууж гарахаар бол явж буй тээврийн хэрэгсэлд саад болохооргүйгээр хурдан тууж гарах ёстой шүү дээ. Үүнийг бичигч би хөдөө замд харагдах орчин муу, гэгээ тасарсан үед үхэр мөргөөд золтой л амьтны амь хороочхоогүй дээ. Дүрмийн дагуу 60-70 км цагийн хурдтай явсан тулдаа л гайгүй өнгөрсөндөө. Машины минь урд хэсэг нэлээн эвдрсэн. Харин үхэр нь жаахан доголсны төлөө малчин бүтэн үхрийн мөнгө нэхээд сүйдлэх шахсан даа. Хуульч найзаасаа асууж байж асуудлыг шийдсэндээ. 100 хувь малчны буруу байсан юм. Одоогийн малчид худрагагүй болсон байна лээ. Эрхэм жолооч та хөдөө хот ялгаа байхгүй зам дээр хариулагагүй мал гэнэт гарч ирээд мөргүүлбэл бараг таны зөв шүү. Гэхдээ хурд хэтрүүлэхгүй дүрмээрээ яваарай.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • irgen (202.131.235.74)
    er ni yaj bodloo ch aduunii buruu gej iu baih be dee icheech
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Тэнэг цагдаа нарт (103.14.38.2)
    Цагдаа нар ямарч боловсролгүй, бичиг үсэгт тайлагдаагүй цагдаа нар мэр сэр байдаг гэдэг нь аргагүй л үнэн юм даа. Энэ ахмад тэдний нэг бололтой, хуурамч дипломтай байх шүү.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    6 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    51 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 36 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    1 цаг 36 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    1 цаг 43 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    2 цаг 52 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    3 цаг 5 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    3 цаг 14 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    3 цаг 18 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    3 цаг 27 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    3 цаг 37 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    3 цаг 42 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    3 цаг 50 мин
  • Доналд Трамп, Ши Жиньпин нар Ормузын хоолойд төлбөр ногдуулахыг эсэргүүцэв
    4 цаг 11 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 14 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 40 мин
  • "Алтайгаа номтой хот болгоё" 10 мянган ном цуглуулах аяны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
    4 цаг 43 мин
  • Мөнхийн Үсэг ХХК Premium Luxury Varnish технологийг танилцуулж, “BOOKS FOR GOOD” аяныг эхлүүллээ
    4 цаг 49 мин
  • Босс ба лидер: Албан тушаал уу, нөлөөлөл үү?
    5 цаг 27 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК