Өнгөрсөн улиралд Реал Мадрид клубэд Карло Анчелоттигийн туслахаар ажиллаж байсан Зинедин Зидан энэ улирлаас Реал Мадридын "B" баг болон Реал Кастиллагийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ. Гэхдээ түүний дасгалжуулах эрхийг Испанийн хөлбөмбөгийн холбооноос гурван сараар хаслаа. Учир нь Зидан болон түүний туслах Сантиаго Санчез нарт дасгалжуулах эрхийн 3-р түвшний сертификат байхгүй юм байна. Хэрвээ тэрээр 3 сарын дараа ажлаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол энэ хугацаанд 3-р түвшний сертификат авахын тулд суралцах хэрэгтэй болох юм байна.



















































