Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ.2014 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн бүс нутгийн зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зүүн болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2 градус хүйтэнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.




















































