2014.10.29, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР
СУУЛГА ОДТОЙ, ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2014.10.29, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.54-17.58
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэл сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.




















































