
БНСУ –ын нийслэл Сөүл хотноо Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны асуудлаарх олон улсын форум өчигдөр эхэллээ. Уг арга хэмжээг Өмнөд Солонгосын үндэсний дипломатын академи тус улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Түүнд БНСУ, АНУ, Япон, Монгол болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Харин БНАСАУ –д оролцох урилга өгсөн боловч хүлээж авсангүй. Форумын эхний өдөр төлөөлөгчид гурван үндсэн асуудлыг хэлэцсэн байна. Харин өнөөдөр форумын хаалттай хэсэг нь эхлэх бөгөөд түүнд нийт 60 гаруй орны төлөөлөгчид оролцох аж.