"Их номгон" эмийн сангийн жор барьж буй Мөнхзул лицензгүй. Эмийн санд ТҮЦ ажиллуулж байгаа мэт орой болохоор гэр бүлээрээ эмийн жор мэдэхгүй ажлын бус хүмүүс ээлжлэн ажиллаж байна. Магадгүй МУ-д эмийн бүртгэлгүй эм, хувь хүний гар дээрээс болон БНХУ-аас өөрөө ганзгаар оруулж ирж борлуулдаг гэх сэтгэхүй төрүүлж байна. Учир нь эм ханган нийлүүлэх байгууллагуудын борлуулж буй үнээс хямд үнээр жижиглэн худалдаалах үнэ тогтоосон байна. Энэ бүх үйлдэл нь бусал эмийн сангийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул СБД 15,16 хороонд үйл ажиллагаа явуулж буй "ИХ номгон", "Намуун зул" эмийн сангуудийг эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй эсэх, ажиллах буй жор баригч нар нь эм барих эрхтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн гомдол МХЕГ-т иржээ. Иргэдийн гомдлийн дагуу шалгахад “Баяннинж” гэх эмийн сангийн ойролцоо эмийн сангууд бүгд зөвшөөрөл лицензтэй байсан бөгөөд харин Баянминж эмийн сан нь оройн цагаар лицензгүй оюутан ажиллуулж байсанд 200,000 төгрөгийн торгуулын арга хэмжээ авсан байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































