Английн лигийн цомын төлөөх тэмцээний дөрөвдүгээр шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Ливерпүүл клуб талбай дээрээ Свонси Ситигийн эсрэг лигийн цомын чухал тоглолтоо хийж 2:1 хожсон байна. Ингэснээр тэд дараагийн шатанд шалгарсан юм. Ливерпүүлээс Марио Балотелли, Ловрен нар гоолдсон бол Свонсигийн нэг гоолыг Эмнес оруулжээ. Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Ливерпүүлд ирсэн Марио Балотелли шинэ багийнхаа анхны гоолоо хийжээ. Тэрээр тоглолтын дараа өөрийн твиттер хуудсаараа " Эцэст нь !" хэмээн жиргэжээ.


















































