2014 оны шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d"Or -т нэр дэвшиж буй 23 тоглогчийн нэрс албан ёсоор тодорхой болжээ. Эдгээр 23 тоглогчоос сүүлийн шалгаруултанд гурван хөлбөмбөгчин тунаж үлдэх учиртай. Тэдгээр тамирчдийн нэрийг 12 -р сарын 1 -нд тодруулах бол ялагчийг ирэх оны нэгдүгээр сарын 12 -нд Швейцарийн Цюрих хотноо тодруулах хуваарь гарчээ.


















































