Сагсан бөмбөгийн Үндэсний супер лиг лиг өнгөрсөн амралтын өдөр эхлэх хуваарьтай байсан хэдий ч хойшилсон юм. Учир нь лигийн багууд уулзалт хийж, ирэх сарын 14 -ний баасан гарагт тэмцээнээ эхлүүлэхээр болсон байна. Мөн энэ жилээс эхлэн эмэгтэй дээд лигийг зохион байгуулахаар болсон бөгөөд зургаан баг өрсөлдөх аж. Эмэгтэй баг тус бүр нэг легонер тоглогчтой байх ажээ. Энэ жилийн эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь Таван Дохио", "Баянгол Гурван тамир", МУИС ХҮС, ШУТИС, "SBL Хасын Хүлгүүд", "Эхлэл" гэсэн зургаан баг өрсөлдөх юм.


















































