
Сагсан бөмбөгийн Үндэсний Супер лигт тоглох дараагийн тоглогч бол Tory
Jackson юм. Тэрээр АНУ –ын коллежийн лиг болох NCAA –гийн нэгдүгээр
дивизионы шилдэг багуудын нэг Notre Dame багийн гарааны холбон тоглогч
байсан юм. Tory Jackson тус сургуулиас гараанд нийт 122 удаа гарч
тоглохдоо 1231 оноо, 694 оновчтой дамжуулалт, 211 бөмбөг таслалтыг
гүйцэтгэж байжээ. Түүний биеийн өндөр нь 180 см бөгөөд холбон тоглогч
гэхэд нэлээд биеэрхүү юм байна. NCAA –д жилд дунджаар 9.1 оноо, 3.9
самбараас бөмбөг авалт, 5.1 оновчтой дамжуулалт хийдэг байна. Өндөр
зэрэглэлийн оноо авах гайхалтай чадвартай бас нэгэн тоглогч Монголд удахгүй ирнэ.