ОХУ –ын Буриадад болсон Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд манай уран бүтээлчид амжилттай оролцоод иржээ. Тус наадмын эмэгтэй дуулаачдын ангилалд ДБЭТ –ын дуучин С.Батцэцэг нэгдүгээр байр эзэлсэн бол Орхон аймгийн Хөгжимт Драмын театрын гоцлооч н.Нямсүрэн хоёрдугаар байранд оржээ. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд ДБЭТ –ын дуучин С.Бат – Эрдэнэ түрүүлж, мөн театрын дуучин Э.Энхболд, Д.Эрдэнэ – Очир нар удаалжээ. Тус наадамд ОХУ, БНХАУ, Монгол гэсэн гурван улсын 70 гаруй уран бүтээлчид оролцсон байна.


















































