Хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд БНХАУ нь Пакситан, Бангладеш болон бусад зургаан оронтой уулзалт зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 8 –нд хөрш улс орнуудтайгаа түншлэлээ өргөжүүлэх талаар хэлэлцэх тус дээд түвшний уулзалтад Монгол, Пакистан, Бангладеш, Лаос, Мьянмар, Тажикистан, Камбож зэрэг улс оролцох аж. Тус уулзалтад БНХАУ –ын дарга Си Зиньпин болон Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин нар оролцох юм байна.


















































