Албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө авлигад авсан, албан
үүрэгтээ хайнга хандсан хэмээн ТЕГ-ын зарим хурган дарга нарыг өнгөрсөн
хавар АТГ-аас баривчилсан. Улмаар Татварын ерөнхий газрын Хяналт,
шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын 13 хүнд
холбогдох шүүх хурал бүтэн таван өдөр үргэлжилсний дүгнэлтээ гаргаж
байсныг та бүхэн санаж байгаа байх. Тодруулбал, Анхан шатны шүүхээс
Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих
ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан
байдаг. Түүнчлэн Ч.Гансүхийн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193
төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхээс шүүгдэгч Б.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2, Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Б.Буяннэмэх, Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарыг цагаатгасан юм.
Тэгвэл уг хэрэг Дээд шүүхээр хянагдаж байсан ч шүүхийн тов гарээ. Тодруулбал энэ сарын 31-нд Дээд шүүхээр уг хэргийг авч хэлэлцэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)