Английн лигийн цомын төлөөх тэмцээний дөрөвдүгээр шатанд Челси клуб Шрусбериг талбайд нь 2 : 1 –ээр хожсон байна. Ингэснээр тэд дараагийн шатанд шалгарлаа. Багийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо гоол оруулсан ахмад довтлогч Дидье Дрогбаг сайн тоглосон хэмээн сайшаасан байна. Тус тоглолтын гоолуудыг Челсигээс Д.Дрогба хийсэн бол Шрусберигээс Менгэн Энди болон Грандисон Жермейн нар оруулжээ. Гэхдээ Грандисон Жермейн өөрийнхөө хаалганд гоолдсон. 


















































