Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



















































