Улаанбаатар хотын 375 жилийн төрсөн өдрийг нийтдээ 2,346,655,500
төгрөгөөр тэмдэглэсэн байна. Энэ бол Багануур дүүрэгт 2014 онд
нийслэлийн төсвөөс төлөвлөсөн мөнгөнөөс хоёр дахин их мөнгө юм.
Өчигдөр Улаанбаатарчууд нийслэл хотынхоо 375 жилийн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Нийслэл хот төрсөн өдрөөрөө олон бүтээн байгуулалтаар гоёсны дотор 40,94 км шинээр барьсан авто зам, шинэчилсэн 70 км автозам зэргийг онцолж болно. Мөн 52 байршлын эхний тавд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж, нийслэлийн 15 мянган иргэн шинээр газартай болсон, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс таван тэрбум төгрөгийн зээлийг санхүүжүүлэхээр банкуудтай тохиролцон иргэддээ олгож эхэлсэн зэрэг амжилтуудыг нийслэлийн удирдлагууд онцолж байна лээ. Ард иргэдийн амьдралд гэрэл гэгээ нэмсэн эдгээр ажлуудыг хийсэн, гэвч илүү ихийг хийх гэтэл нийслэлийн төсөв байхгүй гэх асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд яригдсан. Нөгөө талаас харвал нийслэлийн төрсөн өдөр яг л өмнөх жилийнх шигээ утаатай, шороотой, машины зогсоолгүй, замын түгжрэлтэйгээ л болж өнгөрлөө. Дэд бүтцийн ийм том асуудлуудыг нэг жилийн дотор шийдэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ төсөвгүй гээд гонгиноод байсан дарга нар нийслэлийн төрсөн өдөрт дэндүү их мөнгө төсөвлөсөн санагдана.
Улаанбаатар хотын 375 жилийн төрсөн өдрийг нийтдээ 2,346,655,500 төгрөгөөр тэмдэглэсэн байна. Энэ бол Багануур дүүрэгт 2014 онд нийслэлийн төсвөөс төлөвлөсөн мөнгөнөөс хоёр дахин их мөнгө юм.
375 жилийн ойн арга хэмжээнд төсөвлөсөн мөнгөний задаргааг дор бүрэн эхээр нь хүргэе. Харин эдгээрээс:
-Хотын өнгө төрх, архитектур дизайныг нэмэгдүүлэх “Улаанбаатар Уран баримал-2014” наадмыг уран бүтээлчдийн дунд зохион байгуулж, шагнах-134 сая
-Нийслэлийн шав тавьсан газруудаар тойрон аялал хийх -50 сая
-ЕБС-ийн сурагчдыг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах -6 сая
-Зохион байгуулах хорооны үйл ажиллагааны зардал: тээвэр, шагнал урамшуулал, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлүүлэх, талбайн болон заалны чимэглэл -20 сая
-Нийслэлийн 375 жилийн ойн баярын хүлээн авалт, ёслолын ажиллагаа зохион байгуулах -56 сая
-Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинээр хийгдсэн зам талбай зэргийг дүрсжүүлэх -10 сая
-Нийслэлийн 375 жилийн ойн медаль гаргах, үнэмлэх хийх /10,000 ш/ -265,000,000
гэсэн зардлууд анхаарал татаж байна. Ялангуяа 265 саяаар хэвлэсэн 10 мянган медаль, үнэмлэхийн тоог бууруулах ёстой байсан болов уу. Олон нийтийн сүлжээ сайтуудаар юу ч хийж бүтээгээгүй залуус 375 жилийн медалиар шагнууллаа гэсэн зургууд дүүрэн өнжсөн. Энэ мэтийн ойлгоход бэрх тансаглалуудаа танаж “төсөвгүй” нийслэлийнхээ төсвөөс хумслахгүй байвал зүйд нийцэхсэн.
Д.Идэр
www.24tsag.mn



























































Сэтгэгдэл (46)