Хятадын интернэт худалдааны “Алибаба” сүлжээнд Монголын газар нутгийг зарж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр тараад байгаа билээ. Тэгвэл тус сүлжээнд Тэрэлжийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, Сэлэнгэ аймагт агуулах барих төслийг санхүүжүүлэхийг хүссэн зарууд нийтлэгдсэн байна. Мөн “Дэгжин Гоёо” компани санхүүжилт нь зогссон төслөө зарах санал ирүүлжээ. Үүнээс үзвэл, Монголын газар нутаг дээр эхэлсэн төслүүдэд хөрөнгө оруулагч хайсан зар болох нь тодорхой байна. Ер нь МУ-ын хуулинд гадаадын иргэнд газар өмчлүүлэх заалт байдаггүй билээ.






















































