"Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК -ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Д.Ангар өнөөдөр өдөр Брокер, дилерийн компанийн төлөөллийг
өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сэдвийн хүрээнд
мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ойлголцож
ажиллах, Засгийн газрын үнэт цаасны шимтгэл болон үнэт цаасны арилжаанд
оролцох эрх олгох, аттестатчилах шалгалтын асуудлаар ярилцаж, харилцан
санал солилцжээ.



















































