АНУ-ын Нью-Йорк хотод аялж явсан Монголын жуулчин сураггүй болсон тухай тус хотын цагдаагийн газраас мэдээллээ. 62 настай Долгоржав Болд нь энэ сарын 27-ны өдрөөс хойш сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд түүнийг Манхаттен дүүргийн 8-р өргөн чөлөөний 31-р гудамжинд харсан байна. Сураггүй бологч тухайн үед саарал өнгийн хантааз, улаан ноосон цамц, хар өмдтэй байжээ. Тэрээр эрүүл мэндийн хувьд асуудалгүй ч англиар ярьж чаддаггүй аж.
Эрэгтэй Лонг Айланд хотын Fairfield зочид буудалд байршиж байсан байна.
Нью-Йорк хотын цагдаагийн газар түүний тухай ямар нэгэн мэдээлэл олдвол www.nypdcrimestoppers.com хаягаар мэдээлэл өгөхийг хүссэн байна. Түүнийг төөрсөн эсвэл ямар нэгэн золгүй явдал тохиолдсон гэх таамаг байхгүй байгаа гэлээ.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn




















































Сэтгэгдэл (16)