-
2017 оны 2 сарын 15
Үс засуулбал: Өлсөж ундаасна
-
2017 оны 2 сарын 15
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 14
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 10 холбогдогчтой, 22 сая гаруй төгрөгийн хохиролтой есөн гэмт хэргийг илрүүлэн, эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-
2017 оны 2 сарын 14
Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.
Тус барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.
Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах юм байна.
-
2017 оны 2 сарын 14
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга зэрэг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.
-
2017 оны 2 сарын 14
Өмч хөрөнгийг нь галын аюулаас хамгаалсан цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ.
-
2017 оны 2 сарын 14
УИХ-ын дарга М.Энхболд энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байгаа.
-
2017 оны 2 сарын 14
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын бохирдолын эсрэг хяналт тавин ажиллах үүрэг хүлээсэн учир энэ сургалтыг хийсэн аж.
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандарт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Эдгээр стандартууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд арга хэмжээний нэг юм.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдолын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавьна. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно. Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдолын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэр, сууцаа халаах, хоол хүнсээ бэлдэхийн тулд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг. Эдгээр халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдолын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон байгаа юм. Харин энэ стандартын дагуу бүрэн шаталттай зуухыг хэрэглэх ёстой. Хүн бүр хэрэглээд зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлсэн юм.
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зууханд тавигдах техникийн шаардлагыг дотоодын зуух үйлдвэрлэгчид болон хэрэглэгч, олон нийтэд таницуулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 14
Сар шинийн баяраар хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид 7 хоног, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 3 хоног амарна.
-
2017 оны 2 сарын 14
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 2 сарын 14
ХОМ-ийн бүртгэл маргааш дуусна
-
2017 оны 2 сарын 14
Өнгөрсөн оны зургаадугаар сард “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл хийж УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байсан 26 секундын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ.
-
2017 оны 2 сарын 14
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ.
-
2017 оны 2 сарын 14
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Тээврийн дээд сургуулийн урд талын замд өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ.
-
2017 оны 2 сарын 14
Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 47 мянган нь хамрагдсан байдалтай байгаа юм.
Нийслэлийн Татварын газрын байцаагч Я.Өнөрбаяр “Авто тээврийн албан татварыг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамааран ирэх тавдугаар сарыг дуустал хурааж байна. 1, 6, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ хоёрдугаар сардаа амжиж татвар, төлбөрөө төлөх шаардлагатай. Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой ч хугацаанаасаа хоцорсон буюу 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хандаж хэлэхэд энэ сард Татварын газрын зүгээс ямар нэгэн торгууль байхгүй. Харин төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн албанаас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээг авч байгаа” гэдгийг хэлж байлаа.
Техникийн хэрэгслийн үзлэг, оношлогооны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн талаар Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх “2017 он гарсаар улсын хэмжээнд 39 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна. Нийслэлд Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн гурван техникийн хяналт, үзлэгийн төв ажиллаж байна.манай үзлэгийн төвүүд нь долоо хоногийн бүх өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа. Ажлын өдрүүдэд 08:30-20:30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна. Албан татвар, төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулаад гурван салбар төвүүд дээр маань татвар хураах ажил явагдаж байгаа” хэмээлээ.
Улсын бүртгэлд бүртгэлтэй ч жил дарааллан үзлэг, оношлогоонд ороогүй, Татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлт гаргасны дагуу ямар нэгэн торгууль төлбөргүйгээр улсын бүртгэлээс хасч байгаа аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газрын дарга Б.Гүрсоронзон “ЗЦА, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон нийслэлийн Татварын алба хамтарсан судалгаа гаргаад сүүлийн таван жилээс дээш техникийн хяналтын үзлэг, оношлогоонд ороогүй, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч эхэлсэн. Ингэхдээ шууд хасахгүй эзэмшигчээр хүсэлт гаргуулж хүсэлтийн дагуу хасалтаа хийсээр байна. 2017 он гарсаар улсын хэмжээнд бид 4813 тээврийхэрэгсэл шинээр бүртгэж гэрчилгээ, дугаар олгосон. Мөн 24036 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэсэн байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 14
УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүнтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан дөрөв, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байгаа аж.
-
2017 оны 2 сарын 14
ЦЭЦ ДУНД СУУДЛААР ХУРАЛДАНА
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчэн батлах тухай” 12 дугаар тогтоолын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.
Энэ тогтоолын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь хууль дээдлэх зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна.
Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 14
24 цаг сайт Гэгээн хайрын өдрөөр хайртдаа мэндчилгээ явуулах 24 дөрвөн мөрт шүлгийг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 14
Өнөөдөр дэлхий нийтээрээ хайрын баяр буюу Валентины баярыг тэмдэглэж байна. Гэвч энэхүү баярыг зарим улс орны иргэд эсэргүүцэж байна.
-
2017 оны 2 сарын 14
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.