зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: М.Энхболд & Х.Баттулга

2017-5-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бараг тодроод байна. Бараг гэж байгаагийн шалтгаан УИХ-д ганц хүүтэй МАХН-ын нэр дэвшигч одоогоор тодорхойгүй байна. Хэдийгээр тус намыхан дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа ч шүүхийн байгууллага түүнийг нэр дэвших боломжгүй, ялтай хугацаа дуусаагүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

 

Харин МАН, АН нэр дэвшигчдээ өчигдөр сүр дуулиантайгаар тодрууллаа. МАН-ын бага хурлын гишүүдийн 85 хувийн саналаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ялалт байгуулж, тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  сонгуульд нэр дэвшихээр сонгосон бол АН өчигдөр дотоод сонгуулиа зохион байгуулж,  гишүүдийн дийлэнхи олонхийн саналыг авсан  МоАХ-ы дарга Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон М.Энхболд, Х.Баттулга нарын амьдралын намтар түүхийг "24VS24"  буландаа харьцуулан хүргэж байна.


 

 

Халтмаагийн БАТТУЛГА

 

- Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Хоёр охин, хоёр хүүтэй юм. “Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа болон түүний анхны эхнэр. Өдгөө Ц.Энхтуяагаас салж Анжелика гэх Орос эмэгтэйтэй ханилсан гэх сурагтай ч албан ёсны эхнэртэйгээ ч бас холбоотой байдаг гэх. Харин удаах эхнэр Анжеликагийн хувьд Женког буян хишиг хураадаг гал гахай жилд ихэр хүүхэдтэй болгож өгсөн гэдэг шүү.


-  Аав нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь  Галуут сумын уугуул ажээ. Гэхдээ аав ээж хоёр нь  эрт хотод орж ирсэн бөгөөд  комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн гэдэг. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй гэнэ.


- Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь Алтанцэцэг гэх ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийг сонссон Х.Баттулга хүү  Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.


-  Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ .


-  Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг.


-  1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон гэдэг. Энэ үерээр Халтмаагийн гэх айл ч үерт автаад байсан аж. Тэр үед айлын дунд хүү Х.Баттулга гурван настай байжээ. Ингээд тэднийх гэртэй болж  хүүхэд ахуй цаг нь Яармагийн дэнжид өнгөрсөн санж.


- Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн,   өнөөх   хүсэж   хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ.


- Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Мөн 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.


-  Дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой Монголын толгой баячуудын нэг.  УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгий боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн.


- Тэрбээр самбо бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Энэхүү мэргэжлээрээ найман жил ажиллаж бас сайн тамирчин гэж мандаж байсан ч ахиу мөнгө олж тансаг амьдрах боломжгүй байж.


- Ингээд тэрээр 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тиймээс  тэндээс 600 доллараар камер авч энд нэг нугалж зардаг байсан юмсанж. Түүний дараагаар найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн түүхтэй. Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байжээ. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж л дээ. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч ийн бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн нэгэн.


- Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.


Анх улс төрд орсон түүх

 

- 2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт их зуд болсон юм. Гэтэл Женкогийн аав, ээж хоёр  нь аймагт зуд болоод хэцүү байна. Чи нэг юм бодооч гэж. Тэгээд  хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл ачаад аваачаад өгсөн ажээ. Түүнийг нь харсан  нутгийн иргэд манай нутгийн бизнесмэн хэмээн ярьцгаадаг болжээ. Ингэж нутгийн бизнесмэн гэж дуудуулах нь мэдээж түүнд таалагдаж. Тэгээд  ер нь улс төрд нэг үзээд алддаг ч юм уу гэсэн бодол орж ирсэн гэдэг. Тэгээд л үзсэн, гараад л  ирсэн гэдэг шүү.


- Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч  архи амсдаггүй хүмүүс гэдэг.

- Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай  нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр” гэсэн социализмын үед барьж босгосон үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга хямдхан худалдаж авсан гэдэг.


- Энэ эрхэм аялал жуулчлалын бизнесийн гадна үлдээгүй. Аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгадаг байгаа. Мөн “Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ.


- "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг"  гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнестэй нэгэн ажээ.


- Улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан.


- Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хятадуудтай гэрээ байгуулсан нь тодорхой болсон ч “энэ бол нууц гэрээ биш” хэмээжээ. Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг.

-  Тэрээр спортынхныг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ  талаараа "Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм" гэжээ.

-  Х.Баттулга  олимпийн хос медалийг улсдаа авчирсан Н.Түвшинбаярын тухай ийн өгүүлжээ. "Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө том цолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-д барилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог. “Энийг л нэг давмаар байна, багш аа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг. Гэхдээ манай Түвшинбаяр УАШТ-д зовж байж төрүүлдэг. Олимпод түрүүлдэг шигээ түрүүлж чаддаггүй".

- 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэлцдэг.

- Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарч байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Харин УИХ дээр тэр 17 чингэлэг спиртийн хэргээ цайруулах гэсэн юм шиг архи, тамхины бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсан нь олон нийтээс багагүй дэмжлэг хүлээжээ. 

- Энэ сард түүний том охины хурим Хөвсгөлийн Хатгалаас 200 км зайд байрлах "Женко Тур"-ын жуулчны баазад  нижгэр болсон юм. Охиныхоо хуримыг  үндэсний болон европ гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулсан бөгөөд очсон зочдоо нисдэг тэргээр зөөсөн гэдэг. Мөн хүргэн хүү, охиныхоо хувцсыг Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяа оёж урласан ажээ.

 

Миеэгомбын ЭНХБОЛД

 

- Миеэгомбын Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, Улаанбаатар хот төржээ. Түүний гэргийг Ж.Туяацэцэг гэдэг. Ам бүл 4. Тэд арван жилийн нэг ангийн хүүхдүүд аж.


- Тэрбээр гэр бүлийнхээ талаар “Тэр бол түшигтэй гэр бүлийн үнэ цэнэ юм. Тиймээс гэргийдээ талархаж явдаг. Би хорин настайдаа анх аав болж байлаа. Амьдрал надад хүү, охин хоёр бэлэглэсэн. Улс орондоо сайн төрийн түшээ, хүүхдүүдэдээ сайн аав байхыг хичээдэг. 1983 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бид хоёр гэр бүл болж байв. Харин яг нэг жилийн дараа 1984 оны 7 сарын 7-ны өдөр аав ээж нар маань бид хоёрын хуримыг хийж өгч байлаа. Бид хоёр гэр бүл болоод  33 жил хамт амьдарч байна” хэмээсэн удаатай.


М.Энхболдын аав, ээж хоёр. Ээж нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байсан. Харин аавыг нь боловсролын салбарынхан андахгүй. Монгол улсын гавъяат бас ардын багш Миеэгомбо гуай юм.


- Тэрбээр бичиг цаас, тушаал шийдвэр хөглөрсөн Хотын даргынхаа ширээний араас Монгол улсын 24 дэх ерөнхий сайдаар томилогдож байсан юм.

 

- Хуучны МАХН, одоогийн МАН-ын “алдарт” залуучуудын холбоо жил бүрийн 12 сарын 31-ний орой “Алтан сарнай” хэмээх нүсэр наадам зохион байгуулаад олон жил боллоо. Уг наадмын хамгийн анхны “Оны шилдэг улс төрч”-өөр тухайн үеийн хотын дарга М.Энхболд, “Оны шилдэг бизнесмен”-ээр “Алтай трейд”-ийн ерөнхий захирал С.Батболд хоёр шалгарч байжээ. Хожим нь хоёулаа Монгол улсын ерөнхий сайд болох хувьтай байлаа.

 

- М.Энхболд хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг. Харин зарим нь хэдэн зуун саяар бүтээсэн бэ гэж харддаг.

 

- Магадгүй тэр хамгийн их шүүмжлүүлсэн хотын дарга байх. Тэрбээр нам дотроо "хотын" гэх бүлэглэлтэй.


- Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдахыг үзэж, дарга цэрэг болж явсан үе бий л дээ. Гэвч одоо өөр өөрсдийнхөө замаар замнасан. Уг нь М.Энхболдыг “дуулгавартай” гэж Н.Энхбаяр ерөнхий сайд болохыг нь дэмжсэн гэдэг. Дараа нь “үгэнд орохгүй байна” гээд “хусахад” нь бас оролцсон юм. Улс төр өө гэж...


- Чой хамба М.Энхболд дарга хоёрыг Төв нутгийн гол төлөөлөгчид гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

- М.Энхболд 2009 онд Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Сүмогийн дээд зиндаанд одоо буй олон бөхийг Япон явахад нь тусалж дэмжсэн гэдэг.

 

- Тэрбээр мөн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч. Төв аймгийнхаа сум бүрийн уяачдын холбоонд нэгдүгээр үеийн эрлийз үрээ бэлэглэж, сум бүрийг эрлийз адуутай болгож байсан гэдэг.

 

- Тэрбээр өөрийн сонирхолын тухай "Би хотод төрсөн боловч хөдөө нутагтаа хайртай. Салхи сөрөн морьтой давхих сайхан. Олон жилийн өмнөөс морь уяаж, том жижиг олон наадмуудад оролцлоо. Хотын дарга байхад нэг морь маань улсын наадамд түрүүлж байлаа. Хэд хэдэн морь маань сайн давхиж байсан. 2014 оны наадмаар даага айргийн дөрөвт хурдлан ирсэн. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүний ажлыг аваад 8 жил болжээ. Монгол морь хоёр ч төрлөөр дэлхийн дээд ажилт тогтоож Гиннесийн номонд бүртгэгдлээ. Монгол хүн монгол морь хоёр салшгүй холбоотой. Мориороо Монголоо дуурсгасан. Мориороо дэлхийг тамгалсан” хэмээн ярьжээ.


- Морьноос гадна шатар сонирхдог. Энэ талаараа  “Шатар бол оюуны спорт юм. Шатар анх хаана үүссэн талаар багагүй маргаан байдаг ч Энэтхэг, Монгол хоёрын аль нэгд үүссэн гэдэг дээр олонх эрдэмтэд, судлаачид санал нэгддэг. Ажлын зав зайгаар шатар нүүх сайхан байдаг. Шатар тоголдог хүний сэтгэн бодох чадвар өндөр, холыг харах ухаан, тэсвэр тэвчээр нэмэгддэг. Өөрөө тоглохоос илүү хүүхэд багачуудад шатар зааж сургах, шатар тоголох боломжоор хангах ажлыг эхлүүлээд явж байна. Чөлөөт цагаараа шатар тоголож дадахыг залуучууддаа уриалж байна” гэжээ.


- Түүний хүүг Хүй долоон худгаас өөр газар харагдаж үзэгдэх нь ховор. Монголбанкинд “шахуулсан” гэж хэл аманд өртөж байсан ч ажилдаа аюулын сайн гэдэг. Удаан гэгч нь тэвчээртэйгээр төрийн албанд ажилласныхаа хэргийг гаргаж Монголбанкны Төлбөр тооцоо бодлогын газрын даргаар томилогдсон.


- Харин охин Э.Хулан ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон. Э.Хуланг ийнхүү анхан шатнаас нь эхлүүлж улс төрд орж байгааг сайшаах  иргэд олон байхын хэрээр төрийн албанд тэнцэхгүй гэх нэгэн ч байдаг юм.


- Охин Хулан нь 2015 онд гэрлэсэн. Shangrila зочид буудалд сүр дуулиантай хуримласан хосууд 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөсөн. Хуримд Монголын олны танил улс төр, бизнес, урлаг соёлын нэрт төлөөлөгч тэргүүтэй 600 зочид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн, урлаг соёлын томоохон төлөөлөгчид ая дуугаа өргөн, хуримыг хөгжөөсөн гэдэг.


-  М.Энхболд 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,


- 2000 онд Эдийн засгийн магистр, 2002 онд  НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн, 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор, 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,


- М.Энхболд 1990 онд  Монгол Ардын Намд элсчээ.

 

  • 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
  • 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
  • 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
  • 2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
  • 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
  • 2013 оноос МАН-ын дарга
  • 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
  • МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
  • МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
  • “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
  • 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
  • 2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн, 2008 оноос Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч, 2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
  • 2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.


Түүний ажлын түүх

 

  • 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга,

 

Түүний гавьяа шагнал

 

  • 1999 онд Алтангадас одон,
  • 2002 онд Монголын Залуучуудын Холбооны “Next stop” наадмын Оны шилдэг залуу,
  • 2002 онд МАСЗХ-ны “Алтан сарнай” шагнал,
  • 2004 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • 2005 онд МАН-ын "Эх орны төлөө" одон,
  • 2005 онд Сөүл хотын Хүндэт иргэн,
  • 2005 онд Улаанбаатар хотын Хүндэт иргэн,
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,
  • 2008 онд Төв аймгийн Хүндэт иргэн,
  • 2011 онд МАН-ын Тусгаар тогтнолын одон,
  • 2014 онд Монгол Улсын “Манлай уяач” цол
  • 2014 онд "Сүхбаатарын одон"-гоор тус тус шагнуулжээ.

 

24tsag.mn Холбоотой байя

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (65)

  • Jenkogoo omoorow :D (172.104.88.95)
    songuuli boloh geed ene heden siteiig bugdiig n Ekhbold hudaldaad awtsiim u hashaaiin namtar n dandaa l magtsan baih ym Jenko g bolhoor egel ardiin huu oorin huch chadalaaraa iim ondorlogt garsan baihad l muulaad l baih ym Enkhbold yu hiij giiguulsiin minii medheer Ulaanbaatriin mine gazriig 1cm ch uldeelgui l zarj ooroo bayjsan hundeg ardiin amidral medehgui nasaaraa said darga hiij ywsan hun eronhiilegch bolj ard tumniihee amidraliig deeshluulne gj yu l bol... Jenko minii bodloor ymr ch l bsan neg shono ch gsn hooson honoj zowlon ymriig medeh l hun Enkhbold barag hoolondoo tsadahgui bn gj shunaj durlah hunii l neg.... MInii l bodol bailaa D
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • :Доржсүрэн (66.181.164.229)
    Баттулгын хүүгийн гэрээс 1-р сард хар тамхи хэрэглэсэн 21 настай залуу Х унаж амиа алдсан. Баттулга ууялал гуй. Эх оонч юм бол ийм л юманд ээр эр хүн шиг бай. Хөшөө босгосон гэдэг, сайн. Хүнийг хайрлаж үнэнээ хэлж сур
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • төв халх хүн ерөнхийлөгч хийсэн нь төрийн хар хай (122.201.26.166)
    Төв аймгийн эцэг сайт Миеэгомбын хүү Энхболд ноён нуруутай түшигтэй хүн, тэрээр хүмүүсийн хэлж буй хов живийг үл хайхардаг төрийн хар хүн дээ
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.26.166)
    Бидэнд нэг жишээ байна, АНУ-ын бизнес Трампыг гаргасан тэр хүн яаж дайныг өдөөн турхирч байна, тэрэнтэй яг адил хэрэв Баттулгыг гаргавал улс орон дотор дайн самуун ч гаргаж магадгүй, өрсөлдөгч Энхболдод авууштай тал харагдаж байна тэр тууштай гэр бүлтэй, боловсролтой, даанч нэг асуудал бол тэрээр газрын наймаачин гэсэндээ хариулт өгөх шаардлагатай байна.
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.253)
    Neg ni buteesen neg ni tsunh barisan tuuh l bna
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    Байраар ХАХУУЛЬДААД л гараад ирлээ. АН хахууль авилгал дээрэм 3саа салж чадахгуй нам байна. Гээгээн цагаан одор улсын хоронго дээрэмдэж унэгуй байр огно гэж гарлаа ш дээ энэ 740 саын хулгайч чинь
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.24.153)
    БАТТУЛГАД ИТГЭЖ БАИГАА ШҮҮ
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (213.55.176.249)
    Баянгол буудлаараа талх чихэр үйлдвэр хэвээрээ мх импекс маханы чиглэлээрээ явж о байна гол нь монгол хүн ажлуулж байна. Дампууруулаад хаясан олон хүн байдаг ш дээ. Баянгол зочид буудлыг хөрөнгийн биржээс хувьцааг нь авсан тэр үед бид 2 камаз цай зарж үзээгүй л байсан өөрөөр хэлбэл мөнгөгүй л байсан худалдан авах боломж иргэн бүрт тэгш байлаа одооных шиг дээрэмдэж луйвардаж аваагүй
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Хоронгийн бирж дээр Баянголыг луйвардаж авсныг тэнд байсан бух диллерууд гэрчилнэ. Яаг Баянголын унэт цаасны худалдаа эхэлхэд биржийн дарга нь техникийн саадал гарсан гээд бух компютерыг унтраасан 5 минутын дараа асаа гэхэд Баттулга анхны унээр буюу ямарч орсолдогчгуйгээр Баянголыг авчихсан байсныг тэнд байсан бух хун гэрчилнэ. Гол авсны орой нь Баянголын данс болон гуйлгээний сефинд биржээс авсан монгоноос их бэлэн монго байсан. Тэр монгоор Баянголыг оорийн монгоор нь авсан юм
      2017 оны 05 сарын 05
  • Зочин (67.111.249.98)
    Баянгол Талх Чихирыг оорийх нь каасанд байсан монгоор авсан сайн хулгайч даа энэ 740 саяын хулгайч чинь
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Хнз (99.100.111.145)
    Энэ үнэндээ хоёулаа сэтгэлд хүрэхгүй байна.Яахав.Энэ сонголт ер нь юу болоод байнаа.Баттулга ард түмнийхээ хүлээлтийг ойлгоно биздээ.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ish chaavaas (202.9.41.252)
    mongold huue erunhiilugch tiim ih heregtei umuu ..elbegdorjiig harjee bhad ...35 terbumiin urtue gadaad hvnd svjreed l ,,asem nereer mongoliin ediin zasgaa ulam doroituulaad l .....za daaa ene 2 hvn elbegdorjoos deerdeh um bga umuu ... mongoliin mini huvi zaya ardchilalaas bolj haashaa ch ergechihvee ,,burhan medej bga daa
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • hel hugalsan nertei gadaad emegtein nuhurt (202.9.41.252)
    tergvvn hatagtai anjelinka .... uy vee mongol uls sunuchihjee ...hedhen muu amia bodogsodoos bolj...
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • bt (43.242.243.202)
    namuud oyun uhaani tsum bsh bolj hog novshuur duurchee tsaasan munguur
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.186.38)
    A RD TUMNIG TENEG GEJ BODO YU TOHIRO HISEN
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • монгол (43.242.242.237)
    энэ удаа харин ч гайгүй, монголоо гэсэн сэтгэлтэй 2 өрсөлдөх нь. Баттулгад монголын төлөө хийсэн бодит зүйл их бий, ороо бусгай цагт юм хийсэн бүх л хүнд алдаа дутагдал бий, жинхэнэ өөрийн хөлс хөдөлмөрөөр амьдралаа босгосон гэж боддог. Энхболд залуугаасаа л төрийн түшээ байсан, ерөнхий ноён нуруу сайн, арай ч хэдэн төгрөгнөөс улс эх орноо худалдахгүй байх
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Энхболд дарга дарга.өөр ажил хийж үзээгүй нөхөр бна.тиймдээ л ард түмний амьдрал ойлгодоггүй татвар,тэтгэвэрийн нас нэмлээ.татвар төлөгчид энэ хүнийг дэмжинэ гэж бодож байна уу.
      2017 оны 05 сарын 04
    • Дахиад нэг Филатова авгай
      Хэлээгуй юу АН д хамгийн сайн хулгайч хамгийн том балиустай нь дарга болдог гэж. Путины голог Орос авгай хоер сонгодвол Монгол С Эрдэнэ Зика гэсэн ялтан гэмт итгээдуудийн гарт орлоо л гэсэн уг 30 минутын өмнө Хариулах
      2017 оны 05 сарын 04
    • mongol
      Jenko mongolchyydiin tarxiig ygaaj ediin zacgiin ach xolbogdoltoi ashigtai tosliig 10-d jil gatsaaj etsecdee mongol ylcad yamar ch ashiggvi talaac shiideed zogcoxgvi tomor zamiin -g shamshigdyylcan. Jenko-n xelj baican xamgiin xorlontoi yxyylga ni -Mongolchyyd bidniig Xaytadyyd tumor zamaar orj ireed ezlene shv. Bi ex oronch orig mongol boloxooro vvniig ecergvvtsej bna gecen.Yag vnendee bidnii ayulgvi baidliig xamgaalj baigaa xvnii dvr ecgen mongolchyydiig oorcdiinxoo ecreg tvvnd tyclaxad xvrgecneer canacandaa xvrcen.Hogoo Xaytadtai ni Orocyyd nariin tsarigaar xolbogdood dyyctsan. Vvnii tyld l Jenko bvxniig gatsaacan zogcoocon caad bolcon..
      2017 оны 05 сарын 04
  • бид (59.153.85.76)
    энэ -2нөхөр маш муу нэртэй тэгээд хэн нэгэн гарлаа гэхэд гадаадын төрийн тэргүүнүүд энэ 2хулгайч нэртэй нөхөдтэй гар бариад байж байхуу жишээ нь орос хятадын төрийн тэргүүнүүд яг ийм нөхөдтэй тэмцэдгээрээ алдартай африкт бол яахав бусад оронд ч мэдэхгүй харин америкт эд шиг мөнгөнд дуртай нөхдөд дуртай улс орныг нь будаа болгоод оронд нь орос хятадыг айлгах цэргийн бааз болгох ганц бодол одоол хэрэгжиж магадгүй гэж
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.42.176)
    Жирийн ардын хүү өөрийн толгой, хүч чадал, бизнес ухаанаараа амжилтад хүрчээ.Алдарт хоньчин Д.Жанар баатрынд хонь хурга хариулж явсныг хонгор нутгийнхан мэднэ дээ.Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан бөх бөгөөд Путин шиг л хүн дээ. Төрд гарсан хүн бүр л хувьчлалаар хөрөнгөжсөн байдаг шүү дээ. Тэр хувьцаа эзэмшдгийн тухайд ярих муулах зүйлгүй.Ээ дээ зөв хүнээ сонгох нь дээ гэж олон нийт ам сайтай байна. Түүнийг ганц нэг хүн муулах бол байдаг л асуудал шүү дээ. Өнгөрсөн сонгуульд түүнийг арав хорин хүнээр ялагдахад Баянхонгорынхон яачихсан улс вэ,бусдыг нь байг гэхэд ганц Баттулгыг сонгодоггүй гээд тааралдсан хүн бүр хот хөдөөгүй зэмлэж байсан нь саяхнаас намдсан. Одоо бүгдээрээ түүнийг сонгох бололтой шүү.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Баттулга сайн хулгайч шуу
      2017 оны 05 сарын 04
    • зочин
      Тиймээ санал нэг байна,эгэл нэгэн ардын хүү Батулгаа дэмжинэ, энэ улс төрчдөд алдаа гаргаагүй хэн ч алга олсон хөрөнгөө гадаадад орд харш богодог биш монгол шороондоо шингээж байгаа нь хэрэгтэй, нөгөөтэйгүүр УИХ, яамны сайдаар ажиллаж үзсэн улс төрйн туршлагатай гэж үзнэ, юутай ч гүйлгээ ухаантай жинхэнэ бүтээгч хүн.
      2017 оны 05 сарын 04
  • М.Энхболд (103.57.93.225)
    М.Энхболд их олон жил дарга хийсэн юм байна.Яг ямар том өөрчлөлт эх орондоо хэрэгтэй юу хийсэн бэ,газрын наймаа,морь 2 өөр юм бна уу ...байхгүй...одоо...хийнэ гээд байгаа юм уу ...бүү мэдлээ хийхгүй чадахгүй л болов уу даа.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Гуйлт (103.229.123.210)
    Баттулга гуай ичээч. Нэрээ татаач. Та арай л болохгуй дээ. Эсвэл иргэд юу ч биш мунгэ мунгэтэйгээ уздэг болсон цаг гэдгийг харуулах гэж хусээ юу Мууг дуур иавал мууг тарьсан нугэл болдог гэдгийг мэдэхгуй юу. Та мунгэтэй байж болно та гэхдээ иргэдээр даажигнахын оронд тэр мунгээрээ сайн сайхныг бутээ л дээ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Таарсан таар шуудайнууд ч болдоо (103.229.123.210)
    Еэ чацгаа гэж. Ман ан 2 ч адилдаа адил годилдоо годил . Тэнд шударга еос иргэнээ гэх сэтгэл эх орноо гэх хусэл аль хэдийн алга болжээ тэнд шуналтнууд идээчид уугаачид л орогножээ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.3.177)
    Бүх дүүргүүдээр жэнко жэнко............. партизанууддаа байр өгнө нтр гээд л мөнгө тараагаад байсан гэсэн.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Hardaa (202.9.43.112)
    Ene humuusiin taniltsuulgaas harahad ard tumen eh orni tuluu yuch hiigeegui ni haragdaj yugch. uurchluhgui. ni. todorhoi. l. baina. shuudee
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (59.153.113.148)
    цаддаггүй энхболд
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.40.137)
    Улаанбаатар хотын газрыг юу ч улдээлгуй зараад идчихсэнийг нь яагаад бичээгуй юм бэ Зарагдсан гээд байгаа газрын унэ ахиад улаанбаатар шиг хот байгуулчихаар их менге байсан гэж яригддаг юм байна лээ баттулга хулгай хийж баяжсан юм байж энхболд юу хийж баяжсан бм бэ одоо ур хуухдууд нь хуртэл улс терд шургалж яваа биз дээ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Элбэгдоржоос боллоо (103.57.95.119)
    Элбэгдорж гэж алсын хараагүй жоом АН ыг самарч Алтанхуягтай байлдсаны гайгаар МАН аас хотын газар зарсан М Энхболд АН аас төмөр зам идсэн Женко Баттулга 2 луйварчин тодорлоо ....Женко Баттулга ерөнхийлөгч болбол төмөр замаас идсэн мөнгөө төлөхгүй цайруулах нь байна М Энхболд гарвал хотын гудамж завааруулсан шиг Монголын төрийг жорлон болгож эрлийзүүд дүүрэх нь
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Unen (202.9.43.112)
    Gants zub garts songuuli niiteeree uguhgui ene humuusiig huleen zubshuuruhgui baih . Irged odoo erhee edleh tsag ni bolson baina
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Mongol (202.9.43.112)
    Ene hoer arai bishee Mongol uls mini erunhiilugchid songoh hungui boltloo doroitoj hulgaich luibarchdiin karmand oroh gej ard tumen negiig tungaan bodoh tsag irsen baina
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongoliin namuudad gishyyd gej neg luivarchin sanaatai ashig honjoo harsan hymyys mongoliin ard tymend gai bolj baina,,,,ted ene 2-iig gargaj irlee, ard tymen bol shal oor bodoltoi ,,,,!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    oros ekhner yasan be baigaa biz dee
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ali ni ch hezyy um baina,,,,mongoor l byhniig shiiddeg zag ongorson,,,,neg ni nasaaraa tord ajilchihaad yaj ih bayan bolson,,,nogoodoh ni zalitai, zaitai yanz byriin argaar horongojson,,,,ene 2 oos oor hyn baihgui um bol yag franziin songuuli shig hoeulangii ni songohgui baimaar,,,byr dahin shineer songuuli hiine gej hyrtel uzej baina,,,,medehgui umdaa yahiig
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Сараа (202.9.42.92)
    Баттулга шудрагаар ялаад гараад ирчихсэн ч юм биш. Орхон аймагт АН ын гишүүд гэж баахан хүмүүсээр санал өгүүлээд мөнгө тараасан байна лээ. Авсан хүн олон байна доо.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • монгол
      за АН-с ч өөр хүн гараад нэмэргүй дээ
      2017 оны 05 сарын 04
  • Зочин (202.21.106.117)
    энэ сонгуулийг бойкотлож, 7-р сарын1-нээс хойш болгох хэрэгтэй юм байна
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.219.157)
    ЭНЭ СОГУУЛЬ ЮУ Ч БОЛОХГҮЙ АН ЗӨНДӨӨ БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ГЭЖ ХУЦААД БАЙСАН ЮУ Ч АЛГА БАТТУЛГААС ӨӨР ОЛИГТОЙ ХҮН БАЙХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ХАРУУСАЛ ДААН Ч ДЭЭ АМЕРИКИЙГ ДУУРАЙЖ БАЙНА УУ ЛУЙВАРААР ОЛСОН МӨНГӨӨ АН ДАА ХАНГАЛТТАЙ ӨГЧ ДЭЭ ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИЙГ АРД ТҮМЭН ӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮҮЛИЙН ХЭЛДЭГЭЭР БОКОЙТЛИЙ НОВШ ГЭЖ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ээ чааваас (202.21.106.117)
    аль нь ч тэнцэхгүй, яалтай юм бэ, батүүлийн хэлдгээр бойкотлох уу
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.195)
    ХАЧИН ЮМ АА ОЙЛГОХОО БОЛИЛОО НЭГ НЬ ХИЙСЭН ЮМТАЙ Ч БАС ХУЛГАЙ ХИЙСЭН, НӨГӨӨ НЬ ХИЙСЭН ЮМГҮЙ Ч БАС Л ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДААД БАЙНА. БИД ЧИНЬ ОДОО ЭНЭТХЭГТ БАЙДАГ ХУЛГАЙЧУУДЫН ТОСГОН ШИГ БОЛЧИХСОН ЮМ УУ? ХА ХА ҮНЭН ХЭЛЖЭЭ Өнөөдөр 13 цаг 7 минут
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.195)
    Энэ 2 луйварчин болимоор юм
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • дандар (202.9.42.49)
    эмээлт гэж сайхан газар бсан,одоо хогийн хонхор бсон б.а лээ. Баттулгынх бсан юм уу.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • beltreg (122.201.21.191)
    Erdene ch AH -g caixan camarch bna da.?
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ПУШИНПИНЬ (66.181.189.124)
    ОРОС ЭКНЭР ТӨР БАРЬЖ ,КҮРГЭН КҮҮ НУТГАА ТАСАЛЖ ӨГСӨН САЙХАН ТҮҮХ БИЙ ШҮҮ?
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ddd (202.131.250.130)
    enhboldiin huvid tord ajilsan yaaj bayajdgiig haruulsan battulga bol yaaj biznes hiij bayajdgiig haruulsan ene 2 bol muu sainii jishee
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.181.229)
    Сумын Засаг даргаар дээд боловсролтой хүн ажиллуулах хуулийн заалт бий байхаа. Тэгэхээр Улсын Ерөнхийлөгч гэхээр яахуу?
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • иргэн (66.181.181.229)
    М.ЭНХБОЛД БОЛОВСРОЛ, ЧАДВАРТАЙ,НОЁН НУРУУТАЙ, ТӨРИЙН АЖЛЫН БАЯЛАГ ТУРШЛАГАТАЙ ХҮН ШҮҮ. ТҮҮНИЙГ ГҮТГЭЖ, МУУЛЖ, ҮГҮЙСГЭЖ БАЙХАД ТЭР ХИЙХ АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВДАГ. АН-ЫН БУЯНААР ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ЭНЭ ХҮНД ҮЕД ЭНХБОЛД ШИГ ХҮН ХЭРЭГТЭЙ. ДЭМЖИНЭЭ, ТУУШТАЙ ДЭМЖИНЭ.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • монгол
      харин ч энэ 2 арай гайгүй нь, өөр хүн ольё гээд ч байхгүй
      2017 оны 05 сарын 04
    • Зочин
      Neg teregnii hoyor dugui
      2017 оны 05 сарын 04
    • Зочин
      Хятад хумуус бие биенээ дэмждэг ш дээ угаасаа
      2017 оны 05 сарын 04
  • зочин (122.201.21.181)
    МАН татвар нэмж яаж дарамталж байгааг мартаж болохгүй сонгуульд ялвал бүүр ч их дарамт үүснэ өчигдөрөө мартаж болохгүй
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • монгол
      наад асуудал чинь Чойжилсүрэнтэй л их холбоотой доо, монгол банкны Баяртсайхан, луйварчин Хүрэлбаатар энэ 3 юугаа ч худалдахад бэлэн, эд нарт эх орон гэж байхгүй
      2017 оны 05 сарын 04
  • nam bus (112.72.9.178)
    demjih hemjeend ochih humuus bhgui bn ene bol ard tumnees ursulduh erh avaagui NAM gedeg muuhai gazraas garch irsen 2 bndaa...!!! NAM gedeg bol heden buleg bayjih gesn heseg humuusiin tsuglaj ard tumniig yaj yaduu amidruulah be? gesn zorilgotoi heden zuun hunii bulgem bhgui yudaa...!!!!!
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.37.166)
    ene 2 yu shiidej chadah yum be mongolchuuda
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.178.38)
    Газрын болон Төмөр замын наймаачин
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Хөгийн харьцуулалт хийдэг тэнэг вээ яасан. Баттул (202.70.34.98)
    Зочин
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.179.102)
    монгол төрийг хулгайчууд удирдаж байна уу даа
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ХАЧИН ЮМ АА ОЙЛГОХОО БОЛИЛОО (202.72.245.200)
    НЭГ НЬ ХИЙСЭН ЮМТАЙ Ч БАС ХУЛГАЙ ХИЙСЭН, НӨГӨӨ НЬ ХИЙСЭН ЮМГҮЙ Ч БАС Л ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДААД БАЙНА. БИД ЧИНЬ ОДОО ЭНЭТХЭГТ БАЙДАГ ХУЛГАЙЧУУДЫН ТОСГОН ШИГ БОЛЧИХСОН ЮМ УУ?
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.32.7)
    Энхболд тулхтай чадварлаг улс төрч. тогтвортой төрийг удирдах байх.жэнкогийн хутгасан төмөр замын хэрэгээс болж улс дампуурч байгааг бүгд мэдэж байгаа.Жэнког боловсрол нимгэн мөнгөний төлөө попдох дуртай бизнесмэн гэж ойлгодог
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.183.161)
    Ямар лаларын атаархуу гүтгэгч сайт вэ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.105)
    Монголоо гэсэн сэтгэлтэй л гэх юм.Тийм сэтгэл өвөрлөөгүй монгол хүн хаана байгаа юмбэ. Харин ч зөвхөн би л Монгол бусад нь монгол биш дайсан гэх сэтгэлгээнээс салсан дэлхийн дайдад сэтгэж чадах хүн л чухал байна.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • б (66.181.178.48)
    Хэмхэлдэж байж Монголоо гэх сэтгэлтэй монгол хүнээ алдуузай,.. тамын тогооныхоон..
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.210)
    Үхрүүд саналаа өгнө дөө. Тэнэгүүд тэр чигэ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ZOCHIN (58.7.158.77)
    MONGOL ULSIIN NIISLEL ULAANBAATARIIN ONDOR HOGJIL GANTCHAN M.ENHBOLDTOI HAMAARALTASHUUDEE.ONDOR ONDOR BARILGUUD DUNDUUR HOL TAVIH CH ZAIGUI CHIHTCELDSEN. GEHDEE YAHAVDEE INGEJ L GAZRIIG N ZARJ HOLJIHGUI YM BOL OOROOR YAJ HOLTEI BAYJIH VEDEE. TOSOVT AJILLADAG HUN CHINI...
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (202.70.34.98)
    ОРОС АВГАЙ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БОЛНО ГЭЖ ҮҮ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ НЬ ТОГТВОРГҮЙ УЛСЫГ УДИРДАХ УУ АРД ТҮМЭН МИНЬ
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Хятадаас Орос нь дээр
      2017 оны 05 сарын 04
  • эмэгтэй (103.26.195.244)
    Баттулга 90-ээд оны үед бидний хамгийн ихээр амтархан иддэг хиамны үйлдвэрийг хувьчилж авчихаад тэр бумтан болсон байхад бид дэмжих ёстой юу.Ямар гоё хиам байсан гэж санана.Үнэхээр үзэн ядаж байна.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • монгол
      харин ч ашиггүй, цалингүй үйлдвэрийг сайн менежментээр өдий зэрэгтэй болгосон гэж боддог, хуучин социалист орнуудын үйлдвэрүүдийг хөрөнгөтэй орныхон хямдхан худалдаж авчихаад хаагаад, өөрсдийнхөө барааг өндөр үнээр борлуулж эхэлсэн гашуун үнэн байгаа шүү дээ
      2017 оны 05 сарын 04
  • зочин (202.70.34.98)
    ЭНЭ 2 ХҮН АЙМШИГТАЙ ЛУЙВАРЧИД
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.207)
    Mongoloo gsn setgeltei battulgiig demjnee
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.207)
    Yagaad ogt biZnesgui turuus tursun hujaag demjeed bga malnuud we. Mongolchuudaa jenkog mgl bish delhii medne shuu.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Жи Зуа Руй (123.143.40.102)
    За ингээд Монгол гэдэг улс мөхөж дуусах замдаа шуударлаа даа.МанАн тохиролцоонд хүрч.2 хулгайчл бна.Монгол сөнөлөө.баяр хүргье.БНХАУ мандтугай
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Zochin (139.5.219.35)
    Hiisen buteesen zuitei hiniig demjinee. Battulgiig demjine
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.219.35)
    Баттулгыг дэмжиж байна
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    Arai l neg taliig baritsan niitlel uu guuu yu ? enkhbold doliison sdag toriin toloo tortson hun gehgeed shaagaad
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.162)
    Баттулга нь хөдөлмөрч ажилсаг ажлын амтыг биеэрээ туулсан .харин Энхболд нь ард түмний өмчийг шууд хулгайлж өөрөө хөдөлмөрлөдөггүй хүний гараар могой бариулдаг жинхэнэ хужа зантай гэж байна даа цаана чинь ...
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Яг Би
      2017 оны 05 сарын 04
  • Зочин (66.181.160.72)
    ШИВШИГ!!! Монголчууд дэлхийн шившиг !!!!!! Ичиж үхмээр юм!!!!!!!
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    muu l baina, ali ali ni mongold hereggui, har murtei humuus. mongolyn min zaya haachvaa?
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Alga bolood udaj bna sh dee
      2017 оны 05 сарын 04
  • Зочин (103.26.192.157)
    сонгууль биш жүжиг болох юм байна.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    му ирээдүй үгүй.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    нэг нь ерөнийлөгч болж нөгөө нь төмөр замын хэргээ хэрэгсэхгүй болгож байгаа юм байна. элбэгдорж энхболд хоёрт баяр хүрэе. одоогийн ан ингээд сүйрч оронд нь эбий шинэ ан байгуулж 2020 онд бэлдэх прогноз ажиглагдаж байна.
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      tiim baina
      2017 оны 05 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    2 цаг 32 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Өчигдөр 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Өчигдөр 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Өчигдөр 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • "Бууж мордох хорвоо"
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК