зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4895 4896 4897 4898 4899 4900 4901
  • Ирэх оны төсвийн төсөлд том уурхай, цахилгаан станцуудыг эрчимжүүлнэ
    2016 оны 11 сарын 08
    Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг бүтцийн хувьд цэгцлэх, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн төлөөлөл оролцуулах шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм. Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв. Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа ч хугацааны талаар тодорхой хариу хэлэхийг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг нэг мөр цэгцэлж, 2008 онд батлагдсан Татварын багц хуулиудыг хэдийд шинэчлэхийг тодруулж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсвийн төсөлд Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр тусгагдсан байгаа. 2017 онд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин татварын хөнгөлөлтийг багасгах, нэг мөр болгох, Татварын багц хуулиудыг шинэчлэх талаар бид ажиллаж байгаа гэж хариуллаа.

    Гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төсөвтэй холбогдуулж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1 гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ,
  • 202 жолоочийн зөрчлийн оноо дуусч, эрхээ хасуулжээ
    2016 оны 11 сарын 08
    Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн.
  • Шинэ нисэх буудалд 17.1 сая ам.доллар шаардлагатай гэв
    2016 оны 11 сарын 08
    -Бодлогын баримт бичиг батлагдаад 3 жил болж байна. Агаарын болон төмөр замын тээврийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Иргэний агаарын тээврийн бодлогын баримт бичигт ойрын үед өөрчлөлт оруулна. Ингэхгүй бол 2020 онд гүйцэтгэл гаргахдаа баахан биелэгдээгүй асуудалтай тулгарна. Иргэний агаарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө боловсруулаад явж байна. Шинэ нисэх буудлын концессийн 49 хувийг хэрэгжүүлэхийн тулд манай тал 17.1 сая ам.долларыг гаргах ёстой. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдээгүй байна. Бид Японы талтай хэлэлцээр хийж, зээл авах асуудал байгаа. Тиймээс төсөвт тусгагдаагүй байна. Зам, тээврийн салбарт бүтэц хийсэн. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн боловсон хүчнээр хангах бодлогыг барьж ажиллаж байгаа. Удирдах, удирдуулах ёс манай салбарт хэвийн үргэлжилж байгаа гэж би бодож байна. Танд ИНЕГ-ын дарга миний толгой дээр алхаж байна гэж яриагүй. Бондын хөрөнгөөр авсан онгоцны эргэн төлөлтийн санхүүжилт хүндрэлтэй байгаа. Мэдэгдлүүд ирснийг Засгийн газартаа уламжилсан.
  • Өчигдөр нийслэлийн гудамж, замуудад 2,7 тонн бодис цацжээ
    2016 оны 11 сарын 08
    Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2 явган хүний замын цасыг цэвэрлэжээ.

    Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2 явган хүний замын цасыг цэвэрлэжээ.

    Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
  • Ч.Санчир: Манайхны нийтлэг алдаа гэвэл нэг таваг хоолоор цадахыг хүсдэг
    2016 оны 11 сарын 08
    Манайхны нийтлэг алдаа гэвэл нэг таваг хоолоор цадахыг хүсдэг
  • Эрүүл мэндийн салбарт Энэтхэг улс дэмжлэг үзүүлнэ
    2016 оны 11 сарын 08
    Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ, Энэтхэг Улсын Ерөнхий сайд 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Уламжлалт анагаах ухаан болон эмийн бус эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн Сайдын гаргасан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Энэтхэгийн талаас богино хэмжээний тэтгэлэгт сургалтуудыг явуулах боломжтой, бүхий л саналыг холбогдох албаны хүмүүст уламжилж ажиллана гэв.

    Цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эмч, мэргэжилтнүүдийг багаар нь солилцон ажиллуулах, сургах, эмийн салбарт хамтран ажиллах зэрэг саналыг талууд дэмжсэн юм.
  • Л.Болд: Ядаж Монгол улсынхаа төлөө ажил хийдэг байх энэ үүргийг Монголбанкинд үлдээе
    2016 оны 11 сарын 08
    Л.Болд: Ядаж Монгол Улсынхаа төлөө ажил хийдэг байх энэ үүргийг Монголбанкинд үлдээе
  • Долларын ханш өдөрт 20-30 төгрөгөөр нэмэгдэж байна
    2016 оны 11 сарын 08
    Долларын ханш өдөрт 20-30 төгрөгөөр нэмэгдэж байна. Өчигдрийн хувьд 2422 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2430 болон өсчээ. Засгийн газрын зүгээс долларын ханшийг бууруулхад долларын урсгалыг нэмэгдүүлэх, нэн тэргүүнд зээл авч эдийн засгаа тогтворжуулах шаардлагатай хэмээн үзэж буй юм.

    ”Найман шарга” зах дээр доллар 2418 төгрөгийн ханштай байгаа бол арилжааны банкууд 2430 төгрөгрөөр зарж байна.
  • АНУ-д Чингис хааны үзэсгэлэнг нээнэ
    2016 оны 11 сарын 08

    АНУ-ын хойд Каролина мужийн Чарлот хотноо энэ сарын 19-нөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

    Тус үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 24-26-нд Чарлот хотод Чингис хаан, Монгол Улсыг сурталчилсан парад баярын арга хэмжээг Монгол Улсын ЭСЯ, Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.

    Баярын жагсаал өглөө 09:00 цагт ”Discovery Place Museum”-ээс эхлэн Чарлот хотын төвөөр алхах гэнэ. Мөн энэ сарын 25, 26-нд “Чингис хаан” үзэсгэлэнгийн цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсыг сурталчлах урлагийн арга хэмжээ болох юм байна.

    Жагсаалд Чингис хааны баатрууд, Өүлэн эх түүний хүүхдүүд, хүчит бөхчүүд, сур харваачид, морьтон баатар эрс болон дуучид, бүжигчид зэрэг урлагийн авьяастнууд оролцох аж.

    Тус үзэсгэлэн өмнө нь 2012 онд Чикаго хотноо зохиогдож байсан юм.
  • Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    2016 оны 11 сарын 08
    Маргаашаас буюу 11 дүгээр сарын 09, 10, 11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.
  • Ц.Нямдоржийн түмэн зөв
    2016 оны 11 сарын 08
    Ц.Нямдорж гишүүн олны анхаарал татсан сэдвийн хүрээнд хэвлэлийн хурал зарлан ноцтой асуудал мэдээлж, нийгэмд хэсэгтээ шуугиан дэгдээж чаддаг туршлагатай улстөрч. Тэрээр Эрдэнэтийг тойрсон асуудлаар хэд хэдэн хэвлэлийн хурал хийсэн. “Илүү ноцтой мэдээлэл байгаа” хэмээн хурлаа дуусгадаг нь хэн нэгэнд зориулсан шантааж мэт харагддаг. Үнэхээр ч удалгүй Увсын фракц Эрдэнэт дэх засаглалд хутгалдахыг хүссэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Алтжингийн Алтанг гүйцэтгэх захирлаар томилуулах асуудал яригдаж эхэлснийг хэвлэлийнхэн шуугисан ч Ц.Нямдорж гишүүн үгүйсгэсэн. Монгол Улсад парламент үүссэн цагаас завсаргүй сонгогдсон тулхтай улстөрч, туршлагатай парламентч гэгддэг Ц.Нямдоржийн хэлсэн үг жирийн нэг шинэ гишүүний дэлгэн үзүүлсэн баримтаас илүү итгэл үнэмшил төрүүлдэг.
    Гэвч өнгөрсөн парламентын үед Хууль зүйн сайд байхдаа хэвлэлийн хурал зарлаж Зам тээврийн сайд асан Х.Баттулгыг Солонгос Хятадуудтай төмөр зам барих нууц гэрээ хийсэн хэмээн бөөн цаас, баримт дэлгэн мэдээлсэн. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд ярилцлага өгч улам дэврээж байв. Олон нийт ч “Женко”-г “нууц гэрээ үйлдэгч” хэмээн цоллож байлаа. Харин Х.Баттулга үүнийг “ор мөргүй гүтгэлэг” хэмээн няцааж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өгсөн юм. Хан-Уул дүүргийн шүүх, нийслэлийн шүүхээс Ц.Нямдоржийг ор үндэсгүй мэдээлэл тараасныхаа төлөө уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасныг тэр бүр мэдээлээгүй орхисон.
    Туршлагажсан парламентч, “хуулийн эцэг” шахуу Ц.Нямдорж энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан ч тус дүүргийн шүүхээс “Х.Баттулга нууц гэрээ байгуулаагүй” гэж шийдвэрлэсэн юм.
    Ингээд Ц.Нямдоржийн эхлүүлсэн гүтгэлэг олон нийтэд хүчтэй сэтгэгдэл үлдээж, харин тэр мэдээлэл нь худлаа гэдэг шүүхийн шийдвэрийн талаар тэр бүр мэдэхгүй өнгөрсөн түүхтэй. Энэ удаад Ц.Нямдорж гишүүн шүүх дээр бүдрэхгүй мэдээлэл түгээсэн байгаасай.

  • Авто худалдааны төвөөс 24 ширхэг дугуй хулгайлжээ
    2016 оны 11 сарын 08
    Сүүлийн үед хулгайн хэрэг ихсэж хувь албан байгууллага аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирч байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлсээр байна.
  • ”Монгол шуудан” ТӨХК-ийн 51 хувь нь төрд байх ёстой гэв
    2016 оны 11 сарын 08
    Монгол шуудан ТӨХК нь Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 суманд өөрийн барилга байшинтай, 130 автомашинтай, 1000 ажилчинтай. Мөн саяхан IPO гаргаж дансандаа бэлэн 6.1 тэрбум төгрөгтэй, жилдээ 10 тэрбум төгрөгийн борлуулалттай, ашигтай ажиллаж байгаа компани. Монгол шууданд таван тэрбум төгрөгийн марк байна. Марк гэдэг бол төгрөгтэй ижил хэмжээний өртөгтэй үнэт зүйл. Гэтэл Монгол шууданг хувьчилбал аймаг, сумдын багуудад шуудангийн үйлчилгээ хүрэхээ болино. Иймээс хувьчилсан ч ядаж шуудангийн 51 хувь нь төрд байх ёстой гэсэн байр суурьтай байна. Үлдсэн хувийг нь хувьчилж болно.
  • АН Ж.Батзанданг хөөчихөв үү, Ж.Батзандан АН-аа нулимчихав уу?
    2016 оны 11 сарын 08
    Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөжээ. Учир нь Ж.Батзандан орон нутгийн сонгуульд өрсөлдөгч намынхантайгаа нийлж, БЗД-ийн АН-ын эсрэг ажилласан аж.
    Эрхэм гишүүний ингэж авирласан нь эртнээс улбаатай. УИХ-ын сонгуулийн өмнөхөн БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа намын анхан шатны хурлаасаа Ж.Батзанданд УИХ-д өрсөлдөх эрх олгосонгүй. Үүнд нь шаралхсан иргэний хөдөлгөөний экс удирдагч, нам дотроо нэлээд дээгүүр хор найруулжээ. Ингээд засаг ноёны санаархлыг тас цохин, ҮЗХ-ны хуралд танхимаас нэрээ дэвшүүлж, УИХ-д өрсөлдөх эрхээ олж авч байсан билээ. Улмаар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон ч Ж.Батзандангийн уур хилэн дарагдсангүй. Д.Пүрэвдавааг л унагах гэсэн хувийн өс хонзон нь орон нутгийн сонгуульд намынхаа эсрэг турхиралт, урвалт хийхэд хүргэжээ. Олон баримтаар Ж.Батзандан нөгөө талд ажилласныг мэдсэн дүүргийн намын хорооны дарга Д.Пүрэвдаваа, эрхэм гишүүнийг хөөх шийдвэр гаргасан нь угийн шаралхуу хүний цөсийг хөөргөсөн явдал болов.
    Тэрээр УИХ-ын чуулганы танхимд “АН-аас намайг хөөлөө, Монголоос минь битгий хөөчихөөрэй” хэмээн сүржин мэдээлээд, энэ асуудлаа Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт орсонтой холбоотой хэмээн зарлав. Уг нь АН-ынхан төр барих хугацаандаа хийсэн ажлаа дахин шалгах ажлын хэсэгт оролцох шаардлагагүй. Ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, худалдан авах үйл явцыг чөлөөтэй судалж шалгах бололцоог бүрдүүлэхийн тулд, олон нийтийн хардлагаас ангид байх гэж АН-ын бүлгээс уг ажлын хэсэгт орохгүй гэсэн шийдвэрийг гаргасан байлаа. Гэвч Ж.Батзандан гишүүн өөрийн хүсэлтээр уг ажлын хэсэгт багтсан.
    Өнөөдрийг хүртэл Ж.Батзанданг АН-аас хөөсөн шийдвэр гараагүй байна. Тэрээр ҮЗХ-ны гишүүн хэвээрээ, намын батлах нь хүчинтэй. Иргэний Хөдөлгөөний Нам гэж байгуулаад, эрх баригчдыг шүүмжлэн гудамжинд жагсаж явсан эр огтхон ч эргэлзэлгүйгээр, мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөө хаяад АН-ын хормойд шургасан цаг саяхных. Түүнд алдах юм байгаагүй.
    Харин өнөөдөр УИХ-д улируулан суулгаж, төрийн түшээ хэмээх эрх мэдлийг олгосон АН-аа огтхон ч эргэлзэлгүй нулимж байна. Намын анхан шатны байгууллагаас хөөгдсөн явдал нь, итгэл үнэмшлээ өгч, урваж шарван байж орсон АН-ынх нь байр сууринаас илүү ач холбогдолтой гэдгээ Ж.Батзандан гишүүн ийнхүү өөрөө зарлалаа. Өөрийнх нь талаар жижигхээн таагүй мэдээлэл гарангуут, томоохон цар хүрээтэй, олон нийтийн анхаарлын төвд байх асуудалд нялзааж намжаадаг арга барилыг нь ард түмэн хэдийнэ мэддэг болсон.

    Видео: https://www.facebook.com/baynzurkh/videos/1259225990807122/

  • Энэ сард гурван барилдаантай
    2016 оны 11 сарын 08
    Энэ долоо хоногт Бөхийн өргөөнд томоохон барилдаан болох юм байна. Эхний барилдаан Хантайшир дэвжээ байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.


  • Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансгүй гэдгээ мэдэгдлээ
    2016 оны 11 сарын 08
    Тэрбээр Монголчууд оффшор дансны тухай буруу ойлголттой байдаг. Хууль бус, хүний болон зэвсгийн наймаа, хар тамхи, терроризмтэй холбоотой гэж ойлгодог учраас энэ асуудалтай холбоогүй гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ үеэр өнгөрсөн Ням гарагт Mонгол HD телевизийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр гарсан оффшор дансны талаар мэдээллийг үзүүлсэн юм.
  • Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохгүй
    2016 оны 11 сарын 08
    Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

  • ТӨХК-ийн нийт өр 10.8 их наяд төгрөгт хүрчээ
    2016 оны 11 сарын 08
    УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн гурав дах хэлэлцүүлгийг хийлээ.
  • 24 баримт: Ипотекийн зээлд хамрагдсан иргэд давхар энэ төрлийн зээлд хамрагдах боломжгүй
    2016 оны 11 сарын 08
    Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь ипотекийн зээл. Банкууд найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байна. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан аж. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон байна. Тэгвэл шинэ журам юу тусгасныг 24 баримтаар хүргэе.
  • Инфографик: Трамп, Клинтон нарын вэб сайтад зочилсон хүмүүсийн статистик мэдээлэл
    2016 оны 11 сарын 08
    Infographic:
4895 4896 4897 4898 4899 4900 4901
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    27 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    42 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    49 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 57 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 9 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК