Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4903 4904 4905 4906 4907 4908 4909
  • Үнэт эдлэл хулгайлсан этгээдүүд айлаас дахин хулгай хийхээр төлөвлөж байжээ
    2017 оны 1 сарын 25
    ​Өнгөрсөн оны 11, 12 дугаар сар болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Та үүнийг мэдэх үү
    2017 оны 1 сарын 25
    1945 онд азийн аж үйлдвэрийн тэргүүлэх гүрэн ямар улс байсныг та мэдэх үү? Дийлэнх хүмүүс мэдээжийн хэрэг Япон улсыг нэрлэх байсан байх л даа. Тэгвэл тухайн үеийн статистикийн мэдээгээр Манж Го улс азийн тэргүүлэх аж үйлдвэрийн гүрэнгээр тооцогдож байжээ. Мэдээжийн хэрэг түүний ард япон улс байж таарна л даа. Япон үнэндээ Зүүн хойд Хятад, Манж Гог өөрийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг хэмээн үзэж байсан тул Хятад улстай явуулж байсан дайны чухал түшиц болгохын тулд аж үйлдвэржүүлэх бодлого баримтлахын сацуу Японоос 6 сая цагаач иргэдийг татан авчирсан нь нарийн мэргэжилтэй ажиллах хүчний гол цөмийг бүрэлдүүлж байсан байж таарна. Түүний үр дүнд 1945 он гэхэд Манж Гогийн аж үйлдвэрийн нийт өртгийн хэмжээ анх удаа Япон улсаас даван гарч байсан түүхтэй ажээ. Зүүн хойд орныг япончуудын гараас чөлөөлсний дараа тэдний үлдээсэн өв болох аж үйлдвэрийн том том баазууд хожим хятадын хүнд аж үйлдвэрлэл хөгжих гол үндэс суурь болж өгсөн гэлцдэг.

    Далаад оны эхээр Ким Ир Сений ”Ардчилсан Солонгос” азидаа дээгүүрт тооцогдох аж үйлдвэржсэн улс байсан гэдэг. Хөрш зэргэлдээ Өмнөд солонгос чамгүй хүчин чармайлт гарган байж 1976 онд л анх удаа аж үйлдвэрийн бүтээгдхүүний хэмжээгээр Умард хөршөө гүйцэж түрүүлсэн юмсанжээ.

    Тэр холын түүхийг үл өгүүлэн өгүүлэхэд 1990 оны үед элсэн цөл хэвээрээ байсан Катар, Эмират улсууд өдгөө ямар төвшинд хүрч хөгжсөнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа юм хойно доо. Дор 2000 онд элсэн цөл байсан Дубай өдгөө ямар байдалтай болсныг харьцуулсан зураг орууллаа.
  • ​Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    2017 оны 1 сарын 25
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
  • 40 согтуу жолоочийг илрүүлжээ
    2017 оны 1 сарын 25
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
  • 24 баримт: Засгийн газар ХХБ-ны нэхэмжлэх мөнгийг төлөөд ”Эрдэнэт”-ийг өөрийн болгох уу
    2017 оны 1 сарын 25
    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар өчигдөр нэлээд халуухан мэдээллүүдийг холбогдох албаны хүмүүс хийсэн билээ. Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг ОХУ-аас ”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар мэдээлсэн. Харин үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан ”Монголын Зэс Корпораци” болон ”Худалдаа Хөгжлийн банк” хамтарсан мэдэгдэл хийж, Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар олон нийтэд мэдээлэв.
  • Битгий хуцаад байгаарай, Тавантолгой бол Монголын ард түмний өмч
    2017 оны 1 сарын 25
    ..Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой аль хэдий хөдөлчихсөн юм шүү. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар ”Тавантолгойн хоолойг боомилохоос өмнө” шүү...
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 1 сарын 25
    09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал Шангри-Ла зочид буудалд болно.

    10:00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт Туушин зочид буудалд болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. ”Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болох тус арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд оролцож үг хэлнэ.

    10:00 цагт: Монгол Улсын зөвлөх багш зэргийг авах болзол хангасан багш нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах, зөвлөлдөх уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулна.

    11:00 цагт: ”Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс Авлигын индексийг зарлана. Энэ арга хэмжээ Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд болно.

    11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Арбитрын тухай хууль болон түүний дагалдах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлнэ. Хаана: Төрийн ордон, 203 тоот өрөө

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Багануур дүүрэгт баригдах олон улсын “Эе эв” хүүхэд, залуучуудын соёл, спорт, экологийн хөгжлийн төвийн төслийн ажлыг НЗДТГ-аас зогсоосон асуудлаар “Эе эв” хүүхдийн хөгжлийн төлөө сангаас мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: Монголын даалин урлалыг Юнескогийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн Монголын уран хатгамалчид, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төвөөс хамтран зохион байгуулах “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.
  • ЗГ: Насны хишиг олгох журмыг хэлэлцэнэ
    2017 оны 1 сарын 25

    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар дараах 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсох юм байна.



    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай
    Ж.МӨНХБАТ
    2. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай
    Ж.МӨНХБАТ
    3. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    4. Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн тухай
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    5. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    6. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    7. Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    8. Насны хишиг олгох журам батлах тухай*
    Н.НОМТОЙБАЯР
    9. “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлах тухай
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    10. 2017 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    11. Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар
    Ж.МӨНХБАТ
    13. Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаар
    Г.МӨНХБАЯР
    14. Ажлын хэсэг байгуулах талаар (Гацууртын орд)
    Ц.ДАШДОРЖ
  • Ордуудын зурхай: Од эрхэсийн нөлөө таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
    2017 оны 1 сарын 25
    ХОНЬ - (3/21-4/19)
  • Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 1 сарын 25
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 1 сарын 25
    2017.1.25, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

    ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

    Аргын тооллын: 2017.1.25, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 08.28-17.41
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Рашаан
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 9 хэмийн хүйтэн байна
    2017 оны 1 сарын 25
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
  • Сар шинийн баярыг угтан “МОНГОЛ БЭЛЭГ” төсөл хэрэгжүүлж эхэллээ
    2017 оны 1 сарын 24
    ”Шинэ Монгол бэлэг” төрийн бус байгууллагаас ”Монгол бэлгээ сонгоцгооё” уриатай төслийг зохион байгуулж байгаа тухай мэдээлэл хийлээ.

  • Амиа алдсан иргэдийн цогцос цооногоос ч, хиймэл нуураас ч олдоогүй байна
    2017 оны 1 сарын 24
    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэж, дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй талаар бид мэдээлж байсан билээ.
  • М.Мөнхбаатар: Гэрээг буцаавал гаргасан бүх зардлыг Засгийн газраас гаргуулна
    2017 оны 1 сарын 24
    Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ОХУ-аас ”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан ”Монголын Зэс Корпораци” болон ”Худалдаа Хөгжлийн банк” хамтарсан мэдэгдлийг хийлээ. Тус худалд Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Ганболд нарын хүмүүс оролцсон юм.

  • Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ
    2017 оны 1 сарын 24
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.



    Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Н.Номтойбаяр нар үг хэлсэн.

    УИХ-ын гишүүд, цэргийн албан хаагчид ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл гэж авдаг бөгөөд тэтгэвэрт гарсны дараа тогтоолгосон тэтгэвэр дээрээ цолны нэмэгдлээ үргэлжлүүлэн авах асуудлыг хуульд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэдий хэмжээний нэмэлт зардал гарах талаар лавласан.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, цэргийн албан хаагчид алба хашиж байх хугацаандаа цолны цалинг давхар авч явдаг бөгөөд бэлтгэл чөлөөнд гарах үед нь авч байсан цалингийн 80 хувиар тооцон тэтгэврийг тогтоодог юм байна. Өөрөөр хэлбэл, цолны нэмэгдэл орсон цалингийн нийт хэмжээний 80 хувиар тооцохоор цолны нэмэгдэл тэтгэврийн хэмжээнд багтаж яваа аж.



    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч байгаа юм байна. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой гэлээ.



    Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Мөн өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцэв.

    Төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм.



    Шинэчлэн боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгон спортыг түншлэлийн зарчмаар хөгжүүлэх орчин бүрдүүлэхээр тусгажээ.

    Түүнчлэн биеийн тамир, спортод төрийн оролцоо давамгайлсан одоогийн тогтолцоог өөрчлөн спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих орчин бүрдүүлэх, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бий болгон чадварлаг мэргэшсэн хүний нөөцтэй болох, спортыг шинжпэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажпыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, спорт дахь ялгаварлан гадуурхалт, шудрага бус өрсөлдөөн, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэлээ.

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар биеийн тамир, спорт бүх иргэд, гэр бүл, байгууллагын хэрэгцээ болон хөгжихөд нийгмийн бусад салбар, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, спортын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо тодорхой болж, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанар сайжирч, эрүүл чийрэг иргэн төлөвших нийгмийн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

    Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даан үйл ажиллагаа явуулах идэвх сайжирч, төрийн байгууллагын ачаалал аажмаар багасч, спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбогдсон зохицуулалт бий болж, спорт бизнесийн зарчмаар хөгжих эхлэл тавигдаж, спорт эдийн засгийн эргэлтэд орж, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэн, хөрөнгө оруулалт сайжирна гэж танилцууллаа. Түүнчлэн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зэргээр эрх зүйн орчин бүрдэх ажээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Цогцолмаа, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Ганболд, С.Жавхлан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Насны хишиг олгох журмыг хэлэлцэнэ
    2017 оны 1 сарын 24
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсох юм байна.

    Хэлэлцэх асуудлуудыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулах товыг дэмжлээ
    2017 оны 1 сарын 24
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолттой яваа тул хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалав.



    Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан бөгөөд тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар тусгажээ. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

  • Д.Үүрийнтуяа: Нэр дэвшигч Л.Гантөмөрт анхааруулга өгсөн
    2017 оны 1 сарын 24
    Ардчилсан намын даргын сунгаа шувтрах шатандаа оржээ. Иймээс ч хамтдаа явж сурталчилгаагаа хийнэ хэмээн гэрээ байгуулсан таван нэр дэвшигчээс янз бүрийн үйлдэл гарах болсон байна. Тухайлбал, хамтдаа оролцож байгаа уулзалтууд дээр нэгэн рүүгээ дайрах, эс бөгөөс олон нийтийн сүлжээгээр өрсөлдөгчөө харлуулах зэрэг үйлдэл гаргах болсон аж. Энэ тухай асуудлыг ч Ардчилсан намын даргын сонгуулийн хороо хэлэлцсэн байна. Энэ талаар Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.

    -АН-ын даргад нэр дэвшигч бусад нэр дэвшигчийнхээ эсрэг сөрөг сурталчилгаа хийх нь журмаараа хориотой юу. Энэ талаар сонгуулийн хороо хуралдсан гэсэн мэдээлэл байна?

    -Хориотой. Нэр дэвшигчидтэй холбоотой янз бүрийн гомдол их ирж байгаа. Тухайлбал, Л.Гантөмөрийн хийлгэсэн гэх захиалгат нэвтрүүлэгтэй холбоотой гомдол ирсэн. Намын даргын сонгуулийн хороо өнгөрсөн 17-нд хийсэн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч Л.Гантөмөрт анхааруулга өгсөн. Дахиад ийм зүйл хийвэл нэр дэвших эрхийг нь хасна. Намын даргын сонгуулийн хороонд ийм эрх бий.

    -Бусад нэр дэвшигчдээс нь гомдол ирсэн юм уу?

    -Гомдол гаргана гэдгээ хэлсэн хүн бий. Яг одоогийн байдлаар гомдол ирсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна.
  • Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
    2017 оны 1 сарын 24
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар хотын даргын дэргэд өргөтгөсөн зөвлөл байгуулагдлаа. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтаж байна. Салбар салбарын төлөөлөл багтсан нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл нь 25-30 хүний бүрэлдхүүнтэй байхаар захирамжинд тусгажээ. Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэх захирал, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, “Эм Си Эс” группын Ерөнхийлөгч Ж.Од, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл зэрэг салбар салбарын нэр хүндтэй хүмүүс багтжээ.

    Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр Туушин зочид буудалд болж, 2017 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

    Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Засаг даргын дэргэдэх зөвлөл зөвхөн цөөн тооны төрийн захиргааны албан тушаалтнаас бүрддэг байдал 20 гаруй жил явж ирсэн. Миний хувьд дэргэдэх зөвлөлөө өргөтгөж, олон байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Шийдвэрийн хэрэгжилтэнд ч сайнаар нөлөөлж, дарга нар биш иргэдийн оролцоотойгоор нийгэмд үр дүнгээ өгөхүйц оновчтой шийдвэрүүд гарна гэж харж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд та бүхний оролцоо маш чухал. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийг байгуулж, өнөөдөр анхны уулзалтаа хийж байна. Улиралд нэг удаа Засаг даргын гаргах гэж байгаа болон гаргасан захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөнө. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь их чухал зүйл. Гарсан шийдвэр сайн хэрэгжих үндэс болно гэсэн үг.” гэлээ.

    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.

    2017 онд Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хувьд амаргүй жил гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ хотын удирдлагын баг шалтаг тоочин гараа хумхин суухгүй. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, иргэн рүүгээ чигэлсэн хөрөнгө оруулалтыг хийх болно. Тухайлбал ирэх 1983 оноос хойш нийслэл хотод Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Бид энэ дөрвөн жилд багтаан 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэг, 10 эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилж, дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьж байна. Иргэдээ тав тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийн ажлыг эхлүүлэн 2019 онд эхний 4 шугамыг ашиглалтанд оруулна. 3 том гүүрийг шинэчилж, Улаанбаатар-Чойр чиглэлийн 4 урсгалтай авто замын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц зэрэг бүтээн байгуулалтууд хийнэ гэдгээ хэллээ.

    Боловсролын салбарт 3 ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөх ажил хийхээр төлөвлөж байгаагаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Энэ онд хийх хамгийн том ажил нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо үзэл баримтлал нь батлагдчихвал УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон.” гэлээ. Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар нээлттэй санал бодлоо хэлж, хотын эрх зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4903 4904 4905 4906 4907 4908 4909
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    саяхан
  • Нийслэлийн МАН-ын хороо хуралдана
    22 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
    23 мин
  • 1869 онд Дэлхийн дуурийн урлагийн домогт тайз болох "Венийн Дуурийн Театр" анх хөшгөө нээжээ
    29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    39 мин
  • ӨНӨӨДӨР: Өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийнэ
    46 мин
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
    1 цаг 0 мин
  • Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно
    1 цаг 21 мин
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    19 цаг 24 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    22 цаг 42 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    22 цаг 54 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    23 цаг 8 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК