-
2016 оны 7 сарын 03
Сонгуульд ялалт байгуулан гишүүнээр сонгогдсон хүмүүс өнгөрсөн баасан гарат УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг гардан авсан. Энэ үеэр үнэмлэхээ гардан авсан шинэхэн гишүүдийн байр суурийг сонирхолоо.
-
2016 оны 7 сарын 03
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 03
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
-
2016 оны 7 сарын 03
3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар түр зуурын бороо орно.
-
2016 оны 7 сарын 02
Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг эцэслэн хэлэлцэнэ
-
2016 оны 7 сарын 02
Өмнөх сарын дунд үеэс ам.долларын ханш суларч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн 27- ноос уг валютын ханш эргэн байна. Тодруулбал, банкны албан ханшаар ам.доллар өнгөрсөн сарын 27-нд өмнөх өдрөөсөө зургаан төгрөгөөр дээшлэн 1944.46 төгрөгтэй тэнцээд байсан бол 28, 29-нд 1962.53 болж чангарсан юм. “Найман шарга” захын нэгэн ченж “Сонгууль болсны дараа ам.долларын ханш өсөөд байгаа юм биш. Өнгөрсөн даваа гаригаас ам.долларьш ханш чангарсан” гэж ярилаа. Тус захад ченжүүд өчигдөр нэг “ногоон”-ыг 1995 төгрөгөөр худалдан авч, 2005-аар зарж байв. Өчигдөр арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах саналаа Төв банкинд хүргүүлэхэд 36 сая “ногоон”,47.5 сая юань нийлүүлсэн байна. Банкууд 70 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10 сая “ногоон” худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлэхэд Монголбанк 70 сая ам.доллар худалдан авах саналыг биелүүлжээ.
Монголбанкны зарласан ханш
USD 16944646
CNY 292692
RUB 29692
EUR 26147685
KRW 1665
GBR 26616666
JPY 19.05
HKD 250.65
CHF 1.997.19
Найман шарга
Авах зарах
Ам.доллар /USD/ 2008 2015
Евро /EUR/ 2200 2225
Иен /JPY/ 19.20 19.50
Фунт/GBP/ 2640 2710
Рубль/RUB/ 31.50 32.50
Юань/CNY/ 304 308
Вон/KRW/ 1.73 1.75
-
2016 оны 7 сарын 02
Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ
-
2016 оны 7 сарын 02
Хачигт халдвараас сэргийлье !
-
2016 оны 7 сарын 02
ХУВЦАС УГААДАГ ДУГУЙ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
-
2016 оны 7 сарын 02
КОМД ОРСОН ХҮМҮҮСИЙГ СЭРЭЭХ ШИНЭ ТӨСӨЛ
-
2016 оны 7 сарын 02
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гарагт болно
-
2016 оны 7 сарын 02
Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр ”Мишээл” барилгын их дэлгүүрт эхэллээ. Өдөрлөгт барилга орон сууц, даатгалын компани, арилжааны банк, байраа зарахаар төлөвлөж буй иргэд оролцож, зорилтот худалдан авагчдад мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.
Улаанбаатарт байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа гэлээ.
Өдөрлөгийн үеэр, онцгой хямдрал, урамшуулалтай орон сууцны төслүүдийн мэдээлэл, танилцуулга, банк, санхүүгийн мэргэжилтнүүд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө, мэргэшсэн даатгалын компанийн ажилтнууд орон сууц ба түүнтэй холбоотой даатгалын асуудлаар зөвлөмж, орон сууц худалдах болон худалдан авахад шаардлагатай зөвлөгөө өгөх үйл ажиллагаа багтана.
Өдөрлөг маргаашийг дуустал үргэлжилнэ.
-
2016 оны 7 сарын 02
ДБЭТ 30 жилийн дараа хөшигөө шинэчллээ
Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг “Тика’’-гаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзны хөшгийг буцалтгүй туламжаар шинэчилсэн байна. ДБЭТ-ын зөөлөн хөшиг нь тайзнаа тоглогддог бүх концертуудад хэрэглэгддэг ч сүүлийн 30 жилд шинэчилж байна. “ТИКА”-гийн буцалтгүй тусламжаар шинэчилж буй хөшиг нь гурван өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийгдсэнээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм байна. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон жил бүрийн зуны дэлгэр цагт дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор бүтээлүүдийг театрынхаа гадаа талбайд олон нийтэд зориулан толилуулдаг уламжлалтай. Энэ удаагйин “Бэст оф классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн “Найрсаг 9лаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд маргааш Чингисийн талбайд болно. Олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа шилдэг уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен’ П.Чайковскийн “Нойрссон гүнж, “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран хас’ Д.Лувсанш^равын “Шивээ хиагт’ Б.Шаравын “Чингис хаан” зэрэг бүтээлүүдээс дээжлэн хүргэхээр бэлдээд байна. Монгол Улсыг зорин ирсэн гадаадын зочид, жуулчид, нийслэлчүүдэд зориулсан энэхүү тоглолтод зориулж 5000 хүний суудал засах юм.
-
2016 оны 7 сарын 02
Загас
Сарын эхний 10 хоногт Загасны ордны бусадтай харилцах харилцааг ивээгч Бархасбадь болон хайр дурлалын Сугар гаригуудын нөлөөгөөр Загас жараахайнуудын хайр дурлалын амьдрал сонирхолтой, догдлолтой, хөгжилтэйгөө өнгөрөх бололтой. Хостой, гэр бүлтэй Загаснууд ханийн жаргалыг ханатал мэдрэх болно. Харин ганц биечүүд хайсан нэгэнтэйгээ эсвэл түүнд тун дөхсөн сайн хүнтэй учирч цаг хугацааг үүлэн дээр хөвөх мэт өнгөрүүлэх нь ээ. Үүнд сексийн харилцаа ч хамаатай шүү. Сарын 22-ноос Нар Загасны ордыг орхиж явснаар дээрх эрч бага зэрэг буурах болно. Гэхдээ чи хичээвэл бүх зүйл гайхалтайгаар өрнөсөөр байх болно оо. Санчир гарагийн нөлөөгөөр Загаснуудын ажил хэрэг тийм ч амар хялбар байхгүй бололтой. Гэхдээ чи өөрийнхөө тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хангалттай хүртэнэ. Зорилгоо тодорхой байлгаж, стратегиа хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал шүү. Сарын 2 дахь 10 хоногоос Сугар, Буд гараг болон Нарны нөлөөгөөр ажлын талбар дээр өөрийгөө харуулах цоо шинэ боломжууд гарч ирнэ. Энэ үед хувийн ирээдүйн төлөвлөгөөг эргэн харж, ахин бодолцож үзэх нь зүйтэй. Зорилгодоо амжилттай хүрэхийн тулд төсөөлөл, авьяас, тархи гурваа зэрэг ажиллуулаарай. Мөнгө санхүүг ивээгч Ангараг гараг Загаснуудын хувьд ээлтэй байрлалтай байх учир мөнгөөр гачигдалгүй, илүү ихийг хийх боломжтой байх болно. Гэхдээ өмнөх туршлага, сургамжуудаа мартаж болохгүй шүү. Загаснуудын бие болоод сэтгэлийн эрүүл мэнд сарын эхний 20 хоногт тун сайн байна. Эрч хүч, урам зоригтой байх ба эргэн тойрондоо ч тэдгээрээсээ харамгүй цацах болно. Сарын сүүлийн 10 хоног эмчилгээ, сувилгаа хийлгэх, гоо сайхандаа анхаарахад ээлтэй.
Эцэст нь хэлэхэд өөрийнхөө гол зорилгыг тодорхойлж, урдаа тавиад зөвхөн түүндээ төвлөрөн ажилла. Тууштай байна гэж яадгийг харуулаад өг.
-
2016 оны 7 сарын 02
Их дээд сургуулийн 2016-2017 оны элсэлтийн ерөнхий шалгалт болж өнөөдөр нь дүнг нь танилцуулж байгаа.
Энэ жил 37 мянган хүүхэд шалгалт өгсөн ба шалгалтынхаа хариуг EEC.MN цахим хуудсаар дамжуулан авч байгаа юм.
Харин маргаашнаас эхлэн батламж тараах ажил эхэлж, оюутнууд их дээд сургуулиуддаа бүртгүүлэх аж.
-
2016 оны 7 сарын 02
Бид бага байхдаа үзэм хар чавгатай компот их уудаг байсан нь санаандгүй хэрэг биш юм гэдгийг судалгаанаас харж болно. Эдгээр хатаасан жимс бол эрүүл мэндийн болон хоол тэжээл, амин дэмийн хувьд ашигтай байсан тул эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэхийг зөвлөж, түүний дагуу цэцэрлэг сургууль болон үйлдвэрийн цайны газарт ихээхэн хэрэглэдэг байсан байна. Энэ талаар интернэт болон эрүүл мэндийн судалгаанаас ашигтай талыг харах боломжтой юм.
Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна.
1. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.
2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байлаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог. Энэ аргыг Холливудын жүжигчдээс эхлэн алдартай хүмүүс, энгийн хүмүүс өргөн хэрэглэдэг. Түүнчлэн үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байна
-
2016 оны 7 сарын 02
УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргахаар болжээ.
Анхдугаар чуулган хуралдахад УИХ-ын гишүүний түр үнэмлэх аваад байгаа 76 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр ард түмнийг төлөөлөн УИХ-д суух эрх нь баталгаажна. Мөн 2012-2016 онд ажилласан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
-
2016 оны 7 сарын 02
Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хална
-
2016 оны 7 сарын 02
СЕХ: Хяналтын тооллогоор ямар нэгэн зөрчил илэрсэнгүй
-
2016 оны 7 сарын 02
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын дараагийн даргад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг ярьж байгаа юм байна. Харин бүлгийн даргаар С.Эрдэнийг, УИХ-ын дэд даргад Д.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж магадгүй аж. Р.Амаржаргалын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, бусдыгаа бодоход туршлагатай улстөрч. Тиймээс түүний нэр тус намын даргад хүчтэй яригдах нь мэдээж. Харин С.Эрдэнийн хувьд АН-ын даргын тэргүүлдэг “Шонхор” фракцынх учраас тус бүлэглэл нам доторх нөлөөллөө алдахгүйн тулд түүнийг зүтгүүлж ч магадгүй гэнэ. Гэхдээ түүнийг бүлгийн даргад очно гэх мэдээлэл түлхүү явж байна. Энд нэг зүйлийг тодотгоход АН-ын даргын томилгоонд Ерөнхийлөгчийн зүгээс орж ирэх магаддал хамгийн өндөр. Өөрөөр хэлбэл, “Нэг ардчилал” фракцын Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын нэр цэвэр залуусыг өрсөлдүүлж магадгүй гэх мэдээлэл байна.