-
2016 оны 6 сарын 23
УИХ-ЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 15, 17 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
-
2016 оны 6 сарын 23
ИХ-д эмэгтэйчүүд олноор сонгогдохын чухлыг иргэд сайн мэднэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилд баталсан хуулиудаас харж болно. Эрэгтэй гишүүдийн тэр бүр олж хардаггүй амьдралд нэн тулгамдсан нарийн асуудлуудыг эмэгтэй гишүүд олж мэдэн хууль баталж чаддаг. Тухайлбал, олон жил хүлээгдсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зэрэг иргэдийн амьдралд өдөр бүр тулгардаг асуудал руу эмэгтэй гишүүд л өнгийж чаддаг.
-
2016 оны 6 сарын 23
Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг өнөөдрөөс бүртгэж эхлэх гэнэ. Монгол-Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түшнлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улс ажиллах хүчинг тус улс руу илгээхээр болсон билээ.
Энэ хүрээнд Хөдөлмөрийн яаман дээр Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэх, “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.
-
2016 оны 6 сарын 23
Гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон.
Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор тогтоогоод байсан ч хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан асуудал цөөнгүй гарсан учраас нэг зээлдэгчид 15 сая хүртэлх болгож журмандаа өөрчлөлт оруулсан юм. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69 мянга 200 өрхөд чиглэсэн бодлого явуулж эхлээд байна. Харин дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжинэ.
Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэйгээр холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ажлын хэсэг байгулуах тухай А/507 дугаартай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна Тус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Сангийн яам, Төрийн банкны төлөөллүүд багтжээ.
Тус захирамжид “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга С.Очирбатад үүрэг болгожээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 23
Төрийн хэргийг тухайн нутаг усандаа үе уламжлан амьдарч, ахуй амьдралаа хэнээс ч хараат бусаар авч явуулдаг нутгийн иргэд, ард түмэн өөрсдөө шийддэг. Тэрхүү нутгийн олон түмнээс төлөөлөл болон сонгогдох хүн бол нутгийнхаа ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн гагцхүү тэднийхээ саналын үндсэн дээр сонгогдсон хүн байх ёстой гэдэгт би туйлаас итгэдэг. Та бүхэн ч надтай санал нэг байгаа гэдэгт би итгэж байна.
-
2016 оны 6 сарын 23
Хонь - (3/21-4/19)
Эрх чөлөө, дэг журмын хоорондох зөрчилт хүсэл тэмүүлэл нь одоогоор нийгмийн талбарт давамгайлах шинжтэй. Бүтээлч байж, хайр сэтгэлдээ анхаар. Хүүхдүүддээ анхаарал тавиарай. Хэрвээ таны үгэнд орохгүй чөлөөтэй байхыг хүсвэл хариуцлагатай, амжилттай өсч том болоход тустай заавар, зөвлөгөө өгөх хэрэгтэй. Биеэ сайн авч явах нь үлгэр дуурайл болно.
Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр урам зориг, мөрөөдөл тань бодитой байх болно. Бусадтай ярилцахдаа үг хэлээ цэгцлээрэй. Хайртай хүнээсээ ямар нэгэн зүйл нуугаад хэрэггүй. Зүүд зөнтэй байна. Нам гүм байх багахан ч гэсэн цаг хугацааг өөртөө зарцуул. Урлагийн мэдрэмж өндөрсөнө. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхийн тулд загасанд яв. Энэ үедээ гэр бүл эсвэл найз нөхдөө авч явахаа бүү мартаарай. Таны хувьд хайртай дотны хүндээ чин сэтгэлээсээ хандахыг зөвлөе.
Ихэр - (5/21-6/21)
Бусдын санаа бодлыг ойлгож, үг яриагаараа бусдыг татах чадвар тань олон хүмүүст таалагдах болно. Болж өгвөл хол явахгүй байж, замын түгжрээ, машины ослоос сэрэмжлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дургүй байгаа газар руу нь заавал аваачих гэж зүтгэх хэрэггүй. Тэдэндээ гомдоллож болохгүй, гэр бүлийн харилцаанд сайн зүйл авчрахгүйг анхаараарай.
Мэлхий - (6/22-7/22)
Хоолны дэглэм барьж эхлэхэд төдийлэн сайн өдөр биш. Идэх, уухаа хязаарлах дэглэм барих хүсэл чинь аяндаа замхарна. Хоол хийх, дараа нь амттай зүйлийнхээ дээжийг амсана гэдэг сайхан таашаалаас та татгалзаж чадахгүй бололтой. Худалдан авалт хийхдээ хямгатай бай. Үгүй бол нэг л мэдэхэд халаасаа тэмтрэх болно. Хамтрагчтайгаа хувийн үнэ цэнэтэй зүйл юм уу мөнгөнөөс болж санал зөрөлдөж маргалдаж болзошгүй.
Арслан - (7/23-8/22)
Эрч хүчтэй бай. Таны сэтгэл санаа сайхан байх ч хэт их ачаалал сөрөг нөлөөлж мэдэх юм. Таны сэтгэл хэт их хувирч байгаа санагдвал өөдрөг үзлээрээ түүнээ тэнцвэржүүл. Хамтран ажилладаг нөхөртөө туслалцаа хэрэг болсныг анхаар. Байнга хүссэн зүйлийг нь хийж өгөөд байх нь утгагүй боловч хэрэгтэй үед нь сэтгэл гаргах хэрэгтэй. Шаардлагатай бол зааж сургаж, чиглүүлж өгөөрэй.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр таны хүсэл мөрөөдөл биелэх магадлал маш өндөр байна. Эрч хүч урам зориг, төсөөлөн бодох чадвар маш өндөр байгаа тул хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ. Амлалт өгөхөөс болгоомжил. Биелүүлэхэд нэлээд хүнд байх болно. Төлөвлөж байсан арга хэмжээ таны санаснаас илүү өртөг өндөртэй байж магадгүй.
Жинлүүр - (9/23-10/22)
Өөрийн зорилгодоо тогтвортой үнэнч бай. Таньд ирээдүйд хийх гайхалтай зүйлийн талаар маш олон хувилбар бий. Үүнийгээ нэгхэн үйл ажиллагаагүйгээр тодорхой харуулж болно. Хэн нь ч таны оролцоогүйгээр тодорхой шийдэлд хүрч чадахгүй. Хамгийн сайн арга зүй нь хийж байгаа зүйлийн хариу байх болно. Энэ өдөр таны уран сайхны бүтээлч сэтгэлгээ өндөр байх болно.
Хилэнц - (10/23-11/21)
Таны ажил хэргийг илтгэдэг нарны 10-р гэрт байгаа Арслангийн cap танд гэр ахуй эсвэл ажлын үүрэг хариуцлага хоёрын аль нэгийг сонгохыг шаардаж байна. Дарамттай, гэм буруутай юм шиг мэдрэмж төрөх байх. Учир нь өнөөдөр албан ажлыг гэрийн ажлын эсрэг сөргүүлэн тавьжээ. Хайр дурлал болон хамтын санхүүгийн талаар бодох цаг болжээ. Хилэнцийн ордод төрсөн хүүхдүүд ердийнхөөсөө илүү шаргуу, хичээнгүй ажиллаж, тэсвэр хатуужилтай гэж сайшаагдана.
Нум - (11/22-12/21)
Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд тохиромжтой. Таны гэнэн байдал, итгэмтгий занг хүмүүс амархан ашиглаж мэдэх юм. Энэ өдөр од эрхэсийн нөлөө сарын эхний арван хоногт төрсөн нумуудад ажлаа шинэчлэх, үйл ажиллагааны өөр салбар хайхад хүргэж болзошгүй. Харин хоёр болон гурав дахь арван хоногт төрөгсдөд энэ өдөр ууртай, түрэмгий байдал ажиглагдах бөгөөд зарим нэг нь хүрсэн үр дүндээ сэтгэл дундуур байх бололтой.
Матар - (12/22-1/19)
Санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч, стрессээсээ сал. Санхүүгийн байдлаа илүү өөрийн болгож, ойлгож авах нь ашигтай сонголт хийхэд амар байх болно. Хамтрагчтайгаа болон ажлын газрын хүнтэйгээ хайр дурлалын асуудал үүсгэх нь ямар ч үед эргэлзээтэй байдалд оруулна. Бодит шийдвэр гаргалгүй дараа долоо хоног хүртэл хүлээ, тэгвэл зүрх сэтгэл өөрчлөгдөнө. Хугацаа хэтэрсэн төлбөр тооцоо эцэстээ хийгдэнэ.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр таны хувирч өөрчлөгдөх зан аашаас ихээхэн хамаарна. Зарим нөхцөл байдалд хяналт тавихад хэцүү болжээ. Концерт тоглолт гэх мэт олон нийтийн арга хэмжээнд оролцох боломж олдож магадгүй. Энэ нь таны өөртөө итгэх итгэлд сайнаар нөлөөлнө. Амьдралыг танаас өөр нүдээр хардаг хүмүүстэй ярилцах нь танилын хүрээг өсгөнө. Өөрийн хүрээллээс шинэ найзтай болж сонирхолтой мэтгэлцээн өрнүүлэх бололтой.
Загас - (2/19-3/20)
Аз жаргалтай байдал тань байгаа байдалдаа өөрчлөлт хийхэд бэлэн, мөн бусдыг хүссэнээр нь явуулахад итгэлтэй байгааг илтгэнэ. Өнөөдөр оройг та эсрэг хүйстний хүнтэй өнгөрөөхийг хүсвэл тэднээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэйг сануулж байна. Гэртээ хүмүүсийг дайлан зочлоход таатай байна. Ганц бие Загаснууд өөрийн сонирхлоо хуваапцаж болох, адилхан зүйлийг хүсэн мөрөөдөж итгэдэг, жинхэнэ таарсан хүнээ олох болно.
-
2016 оны 6 сарын 23
Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийж байна. Авто замын 2 талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, , авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах, зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийгдсэн. Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын 2 талаар 68000 м2 талбайн хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж хар шороо дэвсэж зүлэгжүүлжээ. Энэ долоо хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5500 м3 үерийн далан суваг шуудуу, зам доогуурх хоолойнуудыг засварлан хогийг цэвэрлэнэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ногоон байгууламж хийх графикийн дагуу ирэх сарын 01-05-ны хооронд Чингисийн хүрээний 100 м2 талбайг цэцэгжүүлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 23
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан байна. Үүний дагуу өнөөдөр Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдах юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөрШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Бусад.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
-
2016 оны 6 сарын 23
09:30 цагт: Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
09:45 цагт: Тахарын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан практик сургуулилт зохион байгуулах гэж байна. (Туушин зочид буудлын зүүн талд хуучнаар Архивын ерөнхий газар)
10:00 цагт: Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн 2016 оны анхдугаар хуралдаан ”Шангри-Ла” зочид буудлын ”Москва” танхимд эхэлнэ.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс танилцуулна.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж мэдээлэл хийнэ.
11:00 цагт: УДБЭТеатрын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет болох Б.Асафьев ”Бахчисарайн оргилолт булаг” балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт 2016 оны 06 сарын 25,26 болох юм. Тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр УДБЭТеатрын байранд болно.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд СХД-ийн 71-р тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 2013 онд ашиглалтанд орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хороо баримт дэлгэж үнэн бодит мэдээлэл өгнө.
12:00 цагт: Зургадугаар сарын 19-ний өдрийн ebarimt сугалаанаас өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудтай уулзах уулзалт Гааль татварын ерөнхий газар болно. Мөн сугалааны болон буцаалтын талаар мэдээлэл өгнө.
18:00 цагт: Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Шашины ИС-ийн багш Агваанцүлтэм бээр 3-р Далай Ламын зохиосон ”Бодь мөрийн зэрэгийн хөтөлбөр-Тунгаамал алтан” номын тайлбарыг долоо хоногийн Пүрэв болон Баасан гаригт үргэлжлүүлэн айлдана.
-
2016 оны 6 сарын 23
2016.6.23, Пүрэв гараг / Билгийн тооллын: 18
Зуны дунд хөх морин сар
Дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр
Аргын тооллын: 2016.6.23, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.54-21.55
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдоно. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.
-
2016 оны 6 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 22
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд буюу Цайз захын хойно Алтан-Өлгийн 29-467 тоотод сонгуулийн сурталчилгаа тарааж явсан эмэгтэй таван хүүхдийн амийг аварчээ.
-
2016 оны 6 сарын 22
МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН ”НАР ГАРНА”
-
2016 оны 6 сарын 22
Өнгөрөгч өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орсонтой холбогдуулан Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд зөвлөмж хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 22
Экспортыг эн тэргүүнд тавьж орлогыг хоёр дахин өсгөнө
-
2016 оны 6 сарын 22
ҮЛГЭР ЖАРГАХ ЦАГААР...
-
2016 оны 6 сарын 22
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв хүндээр өвдөж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд БНХАУ-ын Бээжин хотод эмчлүүлэхээр явсан билээ. Түүний эмчилгээ амжилттай болж, өвчин нь бүрэн эдгэрч эх орондоо иржээ.
-
2016 оны 6 сарын 22
”Дэлхийн банкны тайланг Э.Бат-Үүлийн удирдлага, зөвлөмжийн дагуу гаргасан” гэв
-
2016 оны 6 сарын 22
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.
-
2016 оны 6 сарын 22
УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ өнөөдөр СХД-ийн 9-р хорооны айл өрх, албан байгууллагуудаар орж, иргэдийн санал сэтгэгдлийг үргэлжлүүлэн сонслоо.
Нэр дэвшигчийн санаачилсан “Авъяас”, “Зөв Монгол хүүхэд”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөр цагаа олсон сайн ажил болсныг энэ үеэр олон иргэн хэллээ. Түүнчлэн, Хамтын тэтгэврийн тухай болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль амьдрал дээр үр өгөөж өгч эхэлсэнд талархалтай байна. Энэ хуулийг батлуулахын тулд нэр дэвшигч Б.Ургамалцэцэг Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхийн хувиар ихээхэн хүч анхаарал тавьж, араас нь хөөцөлдөж явсан нэгэн юм.
Тухайлбал, СХД-ийн 9-р хороо буюу Баянхошуунд ажиллаж байгаа “Цоохондой” төвийнхөн Хүүхэд харах үйлчилгээний сайн жишээ болж байна. Боловсролын байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай ахмад багшийн байгуулсан энэ төвд гэртээ ажилгүй сууж байсан эмэгтэйчүүд ажилладаг. Багш нараа мэргэшүүлж сургасан, үйлчилгээгээ улсын цэцэрлэгийн стандартаар явуулдаг учраас эцэг эхчүүд тэднийд хүүхдээ өгөх дуртай гэнэ. Тус хороонд эднийх шиг төв ердөө 2-хон ажиллаж байгаа учраас цаашид улам олныг байгуулах шаардлагатай байна гэж эцэг эхчүүд хэлж байлаа.