Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5034 5035 5036 5037 5038 5039 5040
  • Аваад ирсэн 49 хувь, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ?
    2016 оны 11 сарын 17
    Ё.Бат-Эрдэнэ
    С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.
    Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.
  • Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын даргаар улираан томилов
    2016 оны 11 сарын 17
    Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Хүний Эрхийн комиссын гишүүн болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа
    2016 оны 11 сарын 17
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа.
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд зориулсан нээлттэй өдөрлөг болно
    2016 оны 11 сарын 17
    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна.

  • “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн боллоо
    2016 оны 11 сарын 17
    Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн боллоо.


  • Ц.Цогтбаяр эсэргүүцлээ илэрхийлж, зулын гол болно гэв
    2016 оны 11 сарын 17
    Ц.Цогтбаяр зулын гол болж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэв
  • Дэлхийн хамгийн халуухан залуугаар Двэйне Жонсон тодорчээ
    2016 оны 11 сарын 17
    Холимог тулааны тамирчин, жүжигчин үэрэг олон салбарт амжилт гаргасан Двэйне Жонсон 2016 оны хамгийн их ашиг орлоготой жүжигчин болжээ.

    Үүнээс гадна тэрбээр People сэтгүүлээс явуулсан санал асуулгыг тэргүүлэн Манай гарагийн 2016 оны хамгийн халуухан залуугаар шалгарсан байна.



    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
  • О.Баасанхүү гишүүн гомдоллов
    2016 оны 11 сарын 17
    УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайд Ц.Мөнх-Оргилын яам хатуу чихтэй болсон хэмээн шүүмжлэв.
  • Чацаргана 30 гаруй төрлийн өвчнийг анагаадаг
    2016 оны 11 сарын 17
    -Амин дэмийн ундарга “Шар доктор”-ыг хэрэглэе-

    Энэ сарын 17-25-ны өдрүүдэд цочир хүйтрэх төлөвтэй байгаа. Энэ цаг үед эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа сайжруулахын тулд байгалийн органик жимсийг хэрэглэх шаардлагатай талаар эмч нар зөвлөж байна. Эдгээрийн нэг нь чацаргана жимс гэж тэд онцоллоо. Чацаргана жимсэнд C, A, K, E, B зэрэг амин дэмүүдээс гадна алимны хүчил, каротины тос, төмөр, кали гэх мэт олон бичил элементүүд агуулагддагбайна. Харин шар доктор нь энэхүү амин дэмүүдийг бүгдийг нь агуулдагаараа онцлог аж.

    АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаа
    АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаа

    “Хүний биед чацарганад агуулагдах амин дэм дутагдснаар бие махбодийн хөгшрөлт, цусны эргэлтийн удаашрал, судасны хатуурал, дархлаа сулрах, өсөлт хөгжилт, арьсны нөхөн төлжилт удаашрах зэрэг өвчин эмгэг үүсдэг. Тиймээс хүйтний эрч чангарч байгаа энэ цаг үед “Шар доктор” байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай” хэмээн АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаа зөвлөлөө.

    Нэмж хэлэхэд чацарганы тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхжүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадалтай жимс юм. Тиймээс хүйтний улиралд дархлааг сайжруулж, ханиад томуунаас сэргийлж, элдэв өвчнөөс анагаах увидастай, амин дэмийн ундарга “Шар доктор”-ыг хэрэглэцгээе.
  • Их хэмжээний байгалийн чулуу хил давуулах гэж байжээ
    2016 оны 11 сарын 17
    Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р галт тэрэгний 143 дугаартай тээшийн галт тэргэнд Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтын явцад тээшийн галт тэрэгний агааржуулалтын хоолой, ажлын өрөөний дээд тал, тээшийн заалны хаалганы дээд тал, нүүрсний саван дотор 109.5 кг зээрийн эвэр, 18 кг байгалийн чулууг нуусан байсныг илрүүлжээ. Дээрх зүйлсийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
  • Онц шаардлагагүй Элчин сайдын яамдуудыг татан буулгана гэв
    2016 оны 11 сарын 17
    Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайд Ц.Мөнх-Оргилын яам хатуу чихтэй болсон гэж даапайлав. Тэрбээр ”Гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн сууна гэдэг том бөгөөд хүндтэй ажил. УИХ-ын гишүүн хүн жижиг байдлаар харагдна гэдэг ичмээр шүү дээ. Би өөрийгөө хүндлүүлэх гэсэнгүй.

    Улс төрийн ажлаар явж байгаа тохиолдолд Элчин сайдын яамаас анхаарал хандуулан ажиллах ёстой. Намайг үдэж гаргах үеэр манайхаас нэг ч хүн, машин байсангүй. Элчин сайдаар очиж байгаа хүмүүс Тэнд дарга болох гэж биш үйлчлэх гэж очиж байгаа шүү. Их хурлын даргын захирамжаар явж байгаа бол Төрийн элчин сайд нь анхаармаар байна. Энэ бол зөвхөн над дээр л болсон жишээ. Үүнд ГХЯ-ны сайд анхаараач. Ц.Мөнх-Оргил гишүүнийг тус яаманд сайдаар очсоноос хойш ГХЯ Чих хатуутай болсон гэж би үзэж байгаа.

    Нүүдэлчин Монголчууд нүүсээр байгаад ГХЯ-аа ядраачихсан юмуу. Улс орныхоо нүүр царайг гаргаж өгмөөр байна. Монголдоо байдаг шигээ битгий амьдраарай.

    Бусад оронд байгаа монгол иргэд Монголд байгаа Элчин сайдын яамаа мэддэггүй. Аргагүй гэмт хэрэгт холбогдохоороо очдог” гэсэн шүүмжлэл

  • 10,000 ам долларын шагналтай мэргэжлийн дуучид, хөгжимчдийн уралдаан эхэллээ
    2016 оны 11 сарын 17
    Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдааны нээлт өчиглөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Г.Эрдэнэбат болон уралдаанд оролцогчид хүрэлцэн ирсэн байв. Уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байна.

    Уралдааныг зохион байгуулах комиссын дарга Г.Эрдэнэбат “Олон улсын уралдаан тэмцээн гэдэг нь маш өндөр түвшинд чанартай болдог болохоор дуулдаг, хөгжимддөг бүхэн орох боломжгүй байдаг. Гэхдээ оролцогчдын тоо хангалттай байна. Энэ удаагийн тэмцээнийг шүүлгэхээр ОХУ болон БНХАУ-аас шүүгч урин авчирсан. Тиймээс манай танай дуучин гэхгүй маш хариуцлагатай, анхааралтай хандан ажиллах хэрэгтэй” гэлээ.

    Тус уралдаанд Орос, Хятад, Казахстан зэрэг орноос уран бүтээлчид ирж оролцож байгаа аж. Уралдаан энэ сарын 15-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Мэргэжлийн дуулаачийн төрөлд 60 гаруй дуучин, үндэсний хөгжмийн төрөлд 40 гаруй мэргэжлийн хөгжимчин оролцох юм байна. Тэмцээний шагналын сан нь төрөл тус бүр 10 мянган ам.доллар юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 11 сарын 17
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ.


  • Тэмүүлэл хотхонд гал гарсныг шуурхай унтраажээ
    2016 оны 11 сарын 17
    Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхоны 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гараад байна гэх дуудлага өчигдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

  • Хоёр настай хүүхдийн амийг аварсан иргэдэд талархал илэрхийллээ
    2016 оны 11 сарын 17
    Нийслэлийн 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхрын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан байна.
  • Ерөнхий сайд асан С.Баяр: Надад оффшор данс байхгүй
    2016 оны 11 сарын 17
    надад оффшор данс байхгүй. Улс төрчид байх ёсгүй гэж үздэг. Гэхдээ хуулийн зохицуулалт нь ямар юм. Миний очих гэж улсын хувьд ямар үйл явдал болсонд мэдэх юм алга. Оффшор данстай холбоотой асудлаар шалгуулж хариуцлга хүлээхэд би бэлэн байна.
  • Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлнэ
    2016 оны 11 сарын 17
    “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас зохион байгуулан тэмдэглэдэг. Энэ жил Монгол улсад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11.00 цагт 3 дахь жилдээ зохион байгуулан явуулна.

    Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар нэгдсэн.



    Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна

    Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.

    Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна.

    Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.

    Он тус бүрээр үзүүлбэл:



    Хүүхэд хохирогч болсоор...

    Зөвхөн 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1081 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс 48 хүүхэд нас барсан нь нийт нас барсан хүний 2%-ийг, 199 хүүхэд гэмтсэн нь нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна.

    Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд, нийслэлд явган зорчигч хэлбэрээр, орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна.

    Явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.

    Улаанбаатар хотын хэмжээнд уг өдрийг тэмдэглэн явуулах гэж байгааг иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, таниулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобусуудын урд талд банер хадаж хотын хөдөлгөөнд оролцуулах, кинотеатруудаар кино эхлэхийн өмнө осол хэргээс урьдчилан сэргийлэх утгатай шторк, сэрэмжлүүлгийг дэлгэцээр үзүүлэх, ноцтой осол, хэргийг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гаргах, шторк сэрэмжлүүлгийг LED дэлгэцээр гаргах, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэн Гандантэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулах, зул өргөх, хохирсон иргэдийн төлөөлөл, ослын үр дагаврыг арилгахад хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, “Автомашины цуваа” явуулах, “Хэвлэлийн хурал” хийж иргэд олон нийтэд мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

    Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг хүн бүр алхам тутамдаа мөрдөж хэрэгжүүлэн, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалцгаая.

    Замын цагдаагийн газар
  • Төв аймгийн Цээл суманд хөл хорио тогтоолоо
    2016 оны 11 сарын 17
    Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан багийн “Бэлх” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр малчин айлын 13 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ.
  • Монголбанк 32 сая ам.доллар нийлүүллээ
    2016 оны 11 сарын 17
    Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
  • Л.Эрхэмбаяр: Бүх сонгууль намын анхан шатны гишүүдээс санал авч байж шийдэгдэнэ
    2016 оны 11 сарын 17
    АН-ын шинэчлэл нь улс төрийн намуудын шинэчлэлийн өнгийг тодорхойлсон байх ёстой
5034 5035 5036 5037 5038 5039 5040
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    3 цаг 40 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    3 цаг 42 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    6 цаг 23 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    6 цаг 26 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    6 цаг 28 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    6 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    7 цаг 5 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    7 цаг 8 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    7 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    8 цаг 41 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    8 цаг 42 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    8 цаг 49 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    9 цаг 17 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    9 цаг 40 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    9 цаг 48 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    10 цаг 2 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    10 цаг 28 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    10 цаг 38 мин
  • Хятадын Шаньси мужид нүүрсний уурхай дэлбэрсний улмаас 82 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархаджээ
    10 цаг 56 мин
  • Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдавгын ХОМ
    11 цаг 7 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК