Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5039 5040 5041 5042 5043 5044 5045
  • Аврагчид зургаан цаг ажиллаж, живсэн автомашиныг татан гаргажээ
    2016 оны 11 сарын 16
    Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Цэнгэл” нууранд иргэн Б-гийн Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага өчигдөр 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
  • АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана
    2016 оны 11 сарын 16
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана.

  • Ж.Энхбаяр: Эрсдэлээс айх нь боломжоо ч алдах талтай
    2016 оны 11 сарын 16
    Эрсдэлээс айх нь боломжоо ч алдах талтай
  • Б.Золбоо: Сонгинохайрхан дүүрэгт хямрал жинхэнэ утгаараа нүүрлээд байна
    2016 оны 11 сарын 16
    Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, иргэд өөрсдийн төлөөллөө сонгоод удаагүй байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй бөгөөд шинээр сонгогдсон хурлын тэргүүлэгч Б.Золбоотой уулзаж дүүрэг, орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
  • Түрийвчний өмнө жижгэрсэн гэгдэх Ерөнхий сайд Ц.Нямдоржийн араанд зуугдав уу
    2016 оны 11 сарын 16
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын хагарал нэлээд хурцадсан бололтой. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын МАН-ын бүлэг хаалттай хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдыг нэлээд “авсан”.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 11 сарын 16
    09:00 цагт: ШӨХТГ-ын улсын байцаагчид болон 21 аймгийн улсын байцаагчид, хууль зүйн хэлтсийн дарга нарт зориулсан ”Өрсөлдөөний хуулийн өөрчлөлтийн ерөнхий чиглэл” сэдэвт сургалт корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.

    09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

    10:00 цагт: ҮСХ-ны удирдлага, Статистикийн газар, хэлтсийн албан хаагчид ЕБС-ын ахлах ангийн сурагчдад ”Статистик гэж юу вэ?” сэдвийн хүрээнд Монгол Оросын хамтарсан 3-р сургуульд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа хичээл заана.

    12:00 цагт: Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал Төрийн ордонд болно.
  • Малчдын эсрэг “малчдаа дэмжсэн” бодлого
    2016 оны 11 сарын 16
    Малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ өөрсөд шигээ уулын мухар сахисан өрөвдөлтэй, гунигт хувь заяаны эзэд болгохгүй гэж тэмцэж байна. Өнөөдөр малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ соёлтой, мэдлэг чадвартай хотын иргэн болж төлөвшүүлэхийг зорьж буй юм.
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 11 сарын 16
    БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл;
    Бусад.
    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;
    Бусад.
    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл;
    Бусад.
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
    “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “B” танхимд.
  • Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Ч.Ганзориг тодрох уу
    2016 оны 11 сарын 16
    Уг нь тэрээр албаа хааж байх хугацаанд цаг үеийн бүхий л түвшинд хангалттай л муулуулж хөрөнгөтөн чинээтэйгээрээ цоллуулж байсан гэвч тэр ГОЛ хүн биш байсан бололтой тэр зүгээр л албаа хашиж ажлаа хийснийхээ төлөө бишгүй дээ л баривчлуулж хаалгаж боолгуулж доромжлуулжээ.
  • “Дэлхийн мисс 2016”: 118 орны үзэсгэлэнт бүсгүйтэй танилц
    2016 оны 11 сарын 16
    “Дэлхийн Мисс 2016”: 130 орны үзэсгэлэнт бүсгүйтэй танилц
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2016 оны 11 сарын 16
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах; шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж 10 дугаар дүгнэлт гаргасан билээ.

    Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 50 дугаар тогтоол гаргасан байна.

    Иймд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг маргаашийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.
  • Эрдэнэтийг хэн эзлэх вэ?
    2016 оны 11 сарын 16
    Эрдэнэтийг хэн эзлэх вэ
    Олны анхаарлын төвд байсан Эрдэнэтийн удирдлагын асуудал огцом дэгдээд нам болоод сэм дарга нь томилогдох нь… Чимээнээр М.Энхболд Эрдэнэтийн захирлаар Ч.Ганзоригийг томилж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа босгох гэж байна гэсэн шум дэгдээд буй.
    Гэвч Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг томилж чадахгүй өдий хүрлээ. МАН доторх фракцуудаас хамгийн хүчтэй нь М.Энхболдоор тэргүүлүүлсэн хотын фракц. Тэдний зүтгүүлж байгаа хүн нь хуучин захирал асан Ч.Ганзориг юм. ГОК -ын экс захирал буцаад суудалдаа залрах боловуу харж л байя. Хэрэв Ч.Ганзориг Эрдэнэтийн захирлаар дахин томилогдвол МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санхүүжилтээ бүрэн босгоно гэсэн үг. Бүх зүйл ок болно.. Тиймээс том эрх ашгийн төлөө тэмцэж буй хотын фракцын ялалт илүү магадлалтай. Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирлээ бараг.
    Ц.Нямдорж тэргүүтэй Увсын фракц Алтжингийн Г.Алтанг зүтгүүлсэн боловч нам дотроо, цаашлаад олон нийтийн дургүйцлийг хүргэсэн сонголт болсон. Харин С.Баяр, Сү.Батболд нарын фракц сайд асан Д.Зоригтыг Эрдэнэтийн захиралд сойж байгаа тухай мэдээлэх боллоо. Хамтарсан байгууллагын бага хувийг эзэмшдэг тал нь гүйцэтгэх захирлаа томилвол илүү эрүүл бизнес явагддаг гэсэн дүрэм олон улсад мөрдөгддөг. Гэвч Эрдэнэт УБҮ-т энэ тогтолцоо хэдийнэ хүчгүйдэж, улстөрчдийн мөнгө саах арга болоод байна.
    Нийтлэлч: Сангиа
    Эрдэнэтийг хэн эзлэх вэ
    Олны анхаарлын төвд байсан Эрдэнэтийн удирдлагын асуудал огцом дэгдээд нам болоод сэм дарга нь томилогдох нь… Чимээнээр М.Энхболд Эрдэнэтийн захирлаар Ч.Ганзоригийг томилж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа босгох гэж байна гэсэн шум дэгдээд буй.
    Гэвч Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг томилж чадахгүй өдий хүрлээ. МАН доторх фракцуудаас хамгийн хүчтэй нь М.Энхболдоор тэргүүлүүлсэн хотын фракц. Тэдний зүтгүүлж байгаа хүн нь хуучин захирал асан Ч.Ганзориг юм. ГОК -ын экс захирал буцаад суудалдаа залрах боловуу харж л байя. Хэрэв Ч.Ганзориг Эрдэнэтийн захирлаар дахин томилогдвол МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санхүүжилтээ бүрэн босгоно гэсэн үг. Бүх зүйл ок болно.. Тиймээс том эрх ашгийн төлөө тэмцэж буй хотын фракцын ялалт илүү магадлалтай. Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирлээ бараг.
    Ц.Нямдорж тэргүүтэй Увсын фракц Алтжингийн Г.Алтанг зүтгүүлсэн боловч нам дотроо, цаашлаад олон нийтийн дургүйцлийг хүргэсэн сонголт болсон. Харин С.Баяр, Сү.Батболд нарын фракц сайд асан Д.Зоригтыг Эрдэнэтийн захиралд сойж байгаа тухай мэдээлэх боллоо. Хамтарсан байгууллагын бага хувийг эзэмшдэг тал нь гүйцэтгэх захирлаа томилвол илүү эрүүл бизнес явагддаг гэсэн дүрэм олон улсад мөрдөгддөг. Гэвч Эрдэнэт УБҮ-т энэ тогтолцоо хэдийнэ хүчгүйдэж, улстөрчдийн мөнгө саах арга болоод байна.
    Нийтлэлч: Сангиа
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    2016 оны 11 сарын 16
    2016.11.16, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

    ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

    Аргын тооллын: 2016.11.16, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 08.00-17.14
    Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн/муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 16
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Ховдын өмнөд, Увс, Завханы хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
  • Нэн ховор амьтны их хэмжээний эд эрхтэнг хилээр гаргахыг завджээ
    2016 оны 11 сарын 15
    Улаанбаатар төмөр замын ажилтнууд улсын хилээр нэн ховор амьтны эд эрхтэнг галт тэрэгний цуваанд нууж, хил гаргахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ.

  • Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах шуурхай бүлэг томиллоо
    2016 оны 11 сарын 15
    Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийг томилжээ.


  • Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хуралдаан боллоо
    2016 оны 11 сарын 15
    Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болов. Хуралдааны үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Биатма Транкман илтгэлийнхээ үеэр ” Монгол Улс цаашид тотвортой хөгжье гэвэл Үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын уялдааг хангах, бодлогодоо тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах, үр дүнгийн хяналтад шаардагдах тоо мэдээллийн олдоц, хэрэглээний ойлголтыг сайжруулах, зөвлөгөө, сурталчилгаа, оролцоог бэхжүүлэх шаардлагатай” гэлээ.
  • Байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа
    2016 оны 11 сарын 15
    Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэх хууль эрх зүйн орчин манайд бүрдсэн. Хамгийн гол нь хэрэгжилт хангалтгүй байна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд санхүүжилт, хүний нөөцийн асуудал ярьж байна. Гэтэл мөнгө зарахгүйгээр хийчих ажил их бий. Гагцхүү сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Боломжоо ашиглаж хийвэл үр дүнд хүрэх ажил их байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг бэлгийн замаар дамжих өвчлөл ямар байна вэ гэдэгт үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгөхөөр хийж байгаа. Манай байнгын хороо та бүхний гаргасан саналыг үндэслэн тогтоол гаргаж ажиллана” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан НҮБ-ын Хүн амын сан, “Глобаль” санд талархал илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ц.Нямдорж: ”Эрдэнэт”-ийн 49 хувийг стакан устай харьцуулж, Ерөнхий сайд ярихыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй
    2016 оны 11 сарын 15
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сард сэтгүүлчдэд 100 хоногийнхоо ажлыг танилцуулах үеэрээ ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг стакан устай зүйрлэсэн нь УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эгдүүцлийг төрүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

    ” Эрдэнэт-ийн 49 хувийг хувьчлах гэж битгий ярь. Энэ хувьчилсан зүйл бол биш. Нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэшигчид зарсан л юм байдаг. Монголчууд хувьчилсан гэдэг яриандаа итгэнгүүтээ энэ хувьчлалд чинь ард түмнийг бүгдийг нь оролцуулах ёстой гэж ойлгож яриад байна. Ийм зүйл бол биш. Та хэд маань ч бас зөв ойлголтыг өг.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2016 оны 11 сарын 15
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах; шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж 10 дугаар дүгнэлт гаргасан билээ.


5039 5040 5041 5042 5043 5044 5045
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    46 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    1 цаг 9 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    4 цаг 59 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    5 цаг 1 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    7 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    7 цаг 45 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    7 цаг 48 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    8 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    8 цаг 25 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    8 цаг 28 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    8 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    10 цаг 0 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    10 цаг 2 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    10 цаг 9 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    10 цаг 36 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    10 цаг 59 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    11 цаг 7 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    11 цаг 21 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    11 цаг 48 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    11 цаг 57 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК