-
2016 оны 8 сарын 02
Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэг
10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
10.30-17.30 цагт: 7-р хороо 11-р хороолол 7-9-р байр, Скайтел, Дөлгөөн сэлбэ, Нинжбадрах, Майнингконсалтинг, Сайхан сэтгэл ХХК-ууд, Орд-789 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
Баянгол дүүрэг
10.30-18.00 цагт: 7, 8-р хороо 4-р хороолол 9А, Б, 10-15, 25, 29, 30, 31, 32, 36, 3-р хороолол 74, БАА-1, 2, 3-р байр, 89, 93, 94, 95-р цэцэрлэгүүд, Төрийн банк, Монгол шуудан, Амно, Эко констракшн ХХК-ууд, Дүүхээ төв болон ойр орчмоор
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв
-
2016 оны 8 сарын 02
2016.8.2, Мягмар гараг / Билгийн тооллын: 30
Зуны адаг хөхөгчин хонин сар
Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр
Аргын тооллын: 2016.8.2, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.30-21.26
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдоно. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2016 оны 8 сарын 02
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 36-41 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 35-40 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө халж 34-36 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 35-37 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 01
Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2016 оны наймдугаар сарын 1-ний өдөр боллоо.
-
2016 оны 8 сарын 01
Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэхээр болжээ.
-
2016 оны 8 сарын 01
Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт эхэллээ. Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа бол Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцож байна.
-
2016 оны 8 сарын 01
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн “Иргэний танхим”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
-
2016 оны 8 сарын 01
Зам, тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа авсныхаа дараа хийж буй анхны шуурхай хуралдаанаар төмөр замын тээврийн тарифын асуудлыг хөнджээ.
-
2016 оны 8 сарын 01
Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн Их хурд уралдаан, Орхон аймгийн баяр наадам дөрвөн өдрийн турш үргэлжилж өндөрлөв.
-
2016 оны 8 сарын 01
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны талаар өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн хамба нар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 8 сарын 01
Хэт халалтаас сэргийлцгээе
-
2016 оны 8 сарын 01
Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихсэж байна.
-
2016 оны 8 сарын 01
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 8 сарын 01
УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоногт хаахаар болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэний дараа анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.
-
2016 оны 8 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Японы Тоттори мужийн Захирагч ноён Мияаваки Масамичийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 8 сарын 01
Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Зүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Форумд Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн суурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөд Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц СОР-21”, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.
Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.
Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээ Монгол, Англи хэл дээр тавигдсан байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 01
Замын цагдаагийн газраас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байна.
-
2016 оны 8 сарын 01
Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд боллоо.
-
2016 оны 8 сарын 01
Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Наадмын үеэр Баянтүмэн суманд соёолон насны морины уралдаан, сурын талбайд халх сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөхийн барилдаан болсон.
Улсын начин Д.Анар нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч. Түүнийг саяхан Онцгой байдлын ахлах дэслэгч цолоор шагнасан юм.
Тэгвэл Дорнодчууд сүүлийн арваад жил тасраад байсан улсын цол авчирсан шинэхэн начныхаа түүхэн амжилтыг гурван байраар мялаажээ. Тодруулбал, наадмын үеэр шинэ начинд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байр бэлэглэжээ.
-
2016 оны 8 сарын 01
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.