зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5286 5287 5288 5289 5290 5291 5292
  • Гарцгүй газраар гарч осол гаргасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2016 оны 2 сарын 16
    Өнгөрөгч баасан гариг буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Toyata Raum маркийн автомашинд иргэн П мөргүүлж гэмтжээ. Иргэн П нь гарцгүй газраар явсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн /драг 2.2/ согтолттой байсан нь тогтоогджээ. Улмаар гарцгүй газраар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Замын хөдөлгөөнд зөвхөн автомашинууд хамаарахгүй ба явган зорчигч мөн хөдөлгөөнд оролцогч юм. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож гарцаар гарах, ногоон гэрэл хүлээх зэрэг нь өөрийн амь насаа хамгаалж буй хэрэг гэдгийг ЗЦГ-аас дамжууллаа.
  • ЗГ-аас хуралдсан асуудлуудаар мэдээлэл хийнэ
    2016 оны 2 сарын 16
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр 16 цагт болсон.

    Хуралдаанаар Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай, 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай танилцуулгыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийжээ.

    Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр албан ёсны мэдээлэл хийх юм.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 2 сарын 16
    09:30 цагт ОБЕГ-ын хурлын танхимд ХАХНХЯ,НҮБ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан Ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

    10:00 цагт энэ сарын 11-14-ний хооронд Туркийн Истанбул хотноо болсон ”Олон Улсын Тогооч нарын Холбооны 14-р их наадам”-аас Монголын мастер тогооч нар багийн болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медаль хүртсэн тогооч нар Чингис хаан ОУНБ-д газардана. 2010 оноос манай улсын тогооч нар ОУ-ын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар яваа юм.

    11:00 цагт Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хуралтай

    11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай мэдээлэл хийнэ.

    11:00 цагт 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ ”Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 2015 онд ЕБС-ын 10 сургуульд ”Робот кабинет” байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инеженерүүдийг бэлтгэх болсон. Үүнээс үүдэн ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах ”Лего Робот” тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

    12:00 цагт Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд Уул уурхайн яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор санамж бичиг байгуулна.
  • УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
    2016 оны 2 сарын 16
    УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
  • Өндөр албан тушаалтнууд 100 хувь хөрөнгө орлогоо мэдүүлжээ
    2016 оны 2 сарын 16
    Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө гэж байгаа юм. Өчигдрийн байдлаар нийт 38 мянга 906 албан хаагч мэдүүлгээ өгчээ. Ингэснээр ХОМ-ийн явц 98,5 хувьтай байгааг АТГ-аас мэдээлсэн билээ. Мөн 269 төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ өгсөн нь 100 хувийн биелэлттэй байгаа аж. Ирэх гуравдугаар сарын 1-нд орно нутгийн албан хаагчдын ХОМ-ийг нэгтгэж иргэдэд танилцуулна. Энэ хугацаанд мэдүүлэг өгөөгүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа хоцорсныг тэмдэглэж олон нийтэд мэдээлэх юм байна.
  • Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгов
    2016 оны 2 сарын 16
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар тодорсон Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нарт Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайн урд талд мод үржүүлгийн зориулалтаар тус бүр 5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.
    Уг захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, газар ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус үүрэг болголоо.
    Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Дүнжингарав-2016”-ын тов уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав
    2016 оны 2 сарын 16
    Хурдан морины төвийн болон хангай бүсийн уралдааны тов гарч уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав. ”Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ
    2016 оны 2 сарын 16
    Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
  • Улаанбаатарт өдөртөө 6-8 градус хүйтэн байна
    2016 оны 2 сарын 16
    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
  • ”Цэцийн тухай хууль” Цэцэд дахин уналаа
    2016 оны 2 сарын 15
    Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан сая хуралдаж дууслаа. Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Ийнхүү хуульч, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гишүүний санаачлаад Цэц дээр бүдэрсэн хуулийн тоо нэгээр нэмэгдлээ. Дашрамд дурьдахад дээрх асуудлыг маргааш Цэцийн их суудлын хуралдаанаар мөн хэлэлцэхээр товлоод байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа юм.
  • Засгийн газар хуралдаж байна
    2016 оны 2 сарын 15
    ​Засгийн газрын хуралдаан одоо болж байна. Хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
  • АН-ын бүлэг хуралдаж байна
    2016 оны 2 сарын 15
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд хаалттайгаар хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж буй бололтой.

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв гэж үзсэн. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсоор буй. Тэгвэл ямар гарц байгааг УИХ дахь олонхын бүлэг хайж буй нь энэ бололтой.
  • Кристоф Раулт: “Франц улсад шүүгч, прокурор 2 адилхан зэрэг дэв, цалинтай байдаг”
    2016 оны 2 сарын 15
    Кристоф Раулт: “Франц улсад шүүгч, прокурор 2 адилхан зэрэг дэв, цалинтай байдаг”
    IMG_6815

    Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв, Францын магистратурын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар зочилж байгаа Франц улсын хуульч Кристоф Раулттай Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг ярилцлаа.

    Монгол Улсад гурван долоо хоногийн хугацаанд ажиллаж Монгол Улсын хуулийн тогтолцоог нилээд үзэж судаллаа сэтгэгдэл ямар байна?

    Анх удаагаа Монголд ирсэндээ туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхий прокурор намайг хүлээж авахыг зөвшөөрсөнд их баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ хугацаанд хэд хэдэн дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэд намайг их сайхан хүлээж авсанаас гадна прокурорын байгууллагын тохижилт нь үнэхээр их таалагдсан. Миний байсан хугацаанд Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар” болж энэхүү баяр хэрхэн болж өнгөрдөг, ямар зан заншилтай байдгийг мэдэж авлаа. Мөн хөдөө явж монгол гэрт зочилж, цагаан сар тэмдэглэсэндээ баяртай байна. Хэдий хүйтэн цаг үе таарсан ч уул, ус нь үнэхээр сайхан юм. Энэ хүйтнийг тэсвэрлэх Монголчуудын онцлогтой танилцаж дасан зохицож байлаа. Монгол улсын эрх зүйн тогтолцоо, Франц улсын эрх зүйн тогтолцоонд зарим талаараа адил, зарим талаараа ялгаатай зүйл байна. Франц улсад бол шүүгч, прокурорыг хамт бэлддэг ба шүүгчээр ч томилогдож болдог, прокуророор ч томилогдож болдог. Монголд бол зөвхөн прокуророор томилж ажилуулдаг юм байна. Ер нь шүүгч прокурор хоёрын зэрэг дэв, түвшин адилхан. Монголд бол шүүгч, прокурорын зэрэг, дэв өөр байдаг юм байна. Жишээлбэл: Шүүх хуралдаан дээр суух суудлын байрлал, мэтгэлцэж байгаа мэтгэлцээний хэлбэр өөр өөр байдаг юм байна.

    Монгол улсад прокурор болохын тулд сургууль төгсөөд 2 жил ажиллаж байгаад хуульчдийн холбооны шалгалт өгч шалгалтандаа тэнцвэл хуульчийн үнэмлэх авдаг журамтай. Францад харин ямар тогтолцоотой байдаг вэ?

    Франц улсад таны хэлснээс арай өөр системтэй. Их сургуулийн түвшинд 4-5 жил сураад одоо миний суралцаж байгаа Франц Улсын Магистратурын үндэсний сургуульд конкурс өгөөд элсэж орох бүрэн боломжтой. Амжилттай элсэж орсон сонсогч нарыг шүүгч, прокуророор бэлтгэн гаргадаг. Тиймээс манай сургууль бол зөвхөн шүүгч прокурорыг бэлтгэн гаргадаг гэсэн үг юм. Дараагийн тодотгож хэлэх зүйл гэвэл Монгол улсад зайлшгүй 2 жил прокурор, шүүхийн байгууллагад туслахаар ажиллуулдаг юм байна. Тэгвэл Франц Улсад сургуульдаа 4-5 жил сураад конкурсаа амжилттай өгснөөр Магистрантурын сургуульд элсэн орох боломж бүрддэг. Ингээд Магистратурын сургуулиа төгссөнөөр шүүгч, прокуророор томилогдох боломж бүрддэг. Бид анх сургуульд орохдоо Францынхаа эрх зүйн тогтолцоо, шүүхийн системийг бүрэн гүйцэд таньж мэдээгүй байдаг. Тэгэхээр бидэнд сургалтын явцад шүүгч, прокуророор томилогдоод ажиллах, дасан зохицох, дадлагажих боломжийг сургууль олгодог бөгөөд сургалт нь онол, практик гэсэн хосолмол төрлөөр явагддаг.

    Шүүгч, прокурор гэсэн мэргэжлийг нэг сургуульд ижил хугацаанд суралцаж төгсдөг юм байна. Харин ажлын талбар дээр гарахад зэрэг дэв цалин ямар байдаг вэ?

    Шүүгч, прокурорын хувьд хийж байгаа ажлын чиг үүрэг нь өөр болохоос адилхан шүүх эрх мэдлийн түшмэдүүд, томилогдоод зэрэг дэв, цалин яг адилхан нэг түвшинд байдаг. Жишээлбэл: Миний тодотгож хэлэх зүйл бол анхан шатны шүүхийн удирдлагыг тухайн шүүхийн дэргэдэх Ерөнхий шүүгч юмуу шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурор хамтран удирддаг.

    Шүүх хуралдаан явуулах зарчмыг би их ялгаатайгаар харж байгаа юм л даа. Монгол Улсад шүүх хуралд мэтгэлцээний зарчмаар явагддаг. Прокурор, яллагдагч, өмгөөлөгч нар Үндсэн хуулинд заасны дагуу тэгш эрхтэй байдаг. Харин Францад шүүгч, прокурор хоёр тэгш эрхтэй байдаг болохоор арай өөр тогтолцоотой юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

    Франц Улсад шүүх, прокурор хэдий цалин мэргэжлийн түвшин тэнцүү боловч чиг үүрэг нь өөр. Жишээлбэл: Шүүгч шүүх хуралдааныг удирдах, шүүх хуралдаанд шийдвэр гаргах нь шүүхийн эрх юм. Гэхдээ шүүх хуралдааны өмнө бол Франц улсын прокурор Монгол улсын прокуророос арай илүү эрх мэдэлтэй байдаг. Тэр нь альтернатив зарчмын хүрээнд прокурор хэргийг шийдвэрлэх өргөн боломжтой гэсэн үг юм. Мөн Франц Улс ардчилсан улс учир шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг үүднээсээ прокурор, шүүгч бүгд адил тэгш эрхтэй. Гэвч шүүгдэгч бол нэг л талын эрх ашиг юм. Прокурор нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа болохоор эрх ашгийн төлөөллийг адил тэнцүү тавьж үзэх боломжгүй талаараа ялгаатай байдаг.

    Та Монгол Улсад 3 долоо хоног ажиллах хугацаанд нэлээд олон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн болон зарчмын ялгаатай зүйл нь юу байна?

    Монгол Улсын прокурорын байгууллага болон түүний салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах явцад тухайн прокурорын ажиллаж байгаа орчин маш сайхан тохижилттой юм. Мөн 2 өөр эрх зүйн тогтолцооны ялгааг олж харлаа. Түүнчлэн дүүргийн прокурорууд ихэд элэгсэг дотноор хүлээн аваад Францын эрх зүйн тогтолцооны талаар их зүйл асууж байсан. Ер нь Монгол хүмүүс их сайхан элэгсэг дотно хүмүүс юм.
  • Газрын тосны импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна
    2016 оны 2 сарын 15
    Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна
  • Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох тамирчдын нэрс тодорлоо
    2016 оны 2 сарын 15
    Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-20-ны өдрүүдэд болно.
  • IX Богдын “Лагшин эрдэнэ”-ийг төв дуганд заллаа
    2016 оны 2 сарын 15
    ​Өнөөдөр цагаан сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Эл өдөр Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол ийнхүү Гандантэгчилэн хийдэд боллоо.
  • 2 дугаар Иоанн Павелын нууц захидлууд ил болжээ
    2016 оны 2 сарын 15

    Гүрпүрэв Ганчимэг
  • “Хөгжлийн хөтөлбөр нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ
    2016 оны 2 сарын 15
    “Хөгжлийн хөтөлбөр нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт болон намын лого, намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.
  • Золголт хийхээр яваад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
    2016 оны 2 сарын 15
    Золголт хийхээр нийслэлээс Төв аймгийг зорьсон таван иргэн ор сураггүй болсон талаар бид мэдээлж байсан.
  • Цэц их суудлаар хуралдана
    2016 оны 2 сарын 15
    Нэр бүхий иргэд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлан гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.
5286 5287 5288 5289 5290 5291 5292
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    7 цаг 50 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    8 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    8 цаг 27 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    8 цаг 55 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    9 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    9 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    9 цаг 38 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    9 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    9 цаг 56 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    9 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    10 цаг 3 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    10 цаг 5 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    10 цаг 9 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    10 цаг 55 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    10 цаг 56 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    11 цаг 18 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    11 цаг 32 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    12 цаг 1 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    12 цаг 36 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК