Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5288 5289 5290 5291 5292 5293 5294
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа
    2016 оны 7 сарын 18
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Тус хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын томилгоог ярилцжээ. Одоогийн байдлаар Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга нарыг томилоод байгаа аж. Зарим аймаг өнөөдрөөс ИТХ-аа хуралдуулж Засаг даргын нэрээ дэвшүүлж эхэлжээ.



    Дашрамд дурдхад, тус хуралдаанаар сайд нарын томилгоо болон байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж байсан боловч хэлэлцээгүй аж.
  • ЗИКА: Эмэгтэй хүнээс эрэгтэй хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдлээ
    2016 оны 7 сарын 18
    Зика вирус бэлгийн замаар эмэгтэй хүнээс эрэгтэй хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулал, 30 орчим насны эмэгтэй шумуулаар халдвар тархдаг бүсэд очоод Нью-Йоркт эргэн иржээ. Долоо хоног халуурч, бие нь өвдсөн учир тэр эмэгтэй АНУ-аас гараагүй найз залуугийн хамт эмчид хандсан байна.

    Дашрамд дурдхад, Вирус дэгдсэн цагаас хойш Аргентин, Чили, Шинэ Зеланд, АНУ, Франц, Итали, Канад, Перу, Португал, Герман, Испани гэсэн 11 улсад бэлгийн замаар халдвар тархсан тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар дэлхийн 60 улсад Зикагийн халдвар тархаад байгаа юм.



  • Дундговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
    2016 оны 7 сарын 18
    Дундговь аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав. 1973 онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн амжилтаар Өндөршил сумынхан “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа ийнхүү аймаг нийтээрээ төрийн дээд одон гардан авч байгаа аж. Ерөнхийлөгчийн зарлигт ”Үндэсний соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлахад манлайлал үзүүлж, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт шинэ санаачилга гарган, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Дундговь аймгийн ард иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав” гэжээ.


    Шагнал гардуулах ёслолыг нээсэн аймгийн ИТХ-ын дарга С.Буджав үг хэллээ. Тэрээр, “Манай аймгийн ард иргэдийн 75 жилийн хөдөлмөр, бүтээлийг төр үнэллээ. Дундговь аймаг гал голомтоо асаасан үеэс энэ л газар шороон дээр аж төрж, хөлс хүчээ аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд зориулсан ахмад үеийнхэн, жанжин Мижидээс эхлээд үе үеийн удирдлагууд, нутгийнхнаа төлөөлөн монгол төрийг түшилцэж явсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, энэ нутгаар овоглодог нийт ард түмэндээ түүхэн өдрийн халуун мэндийг хүргэе. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон маань Дундговийн хөгжлийг түлхэх хүч болно гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.


  • Хонины махны үнэ буурчээ
    2016 оны 7 сарын 18
    Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5965 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7125 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 365 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 1.0 хувиар буюу 90 төгрөгөөр өссөн байна.

    Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар буюу 335 төгрөг, хонины цул мах 5.4 хувиар буюу 415 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах ”Баянзүрх”, ”Хүчит Шонхор’ “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин ”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.

    Мөн энэ сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт ”Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бембөгөр”, ”Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-иас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. ”Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. ”Бөмбөгөр”, Таван-Эрдэнэ”, ”Оргил”, “Хархорин” хүнсний захуудад ”Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин ”Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалагдлаа. Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол манжин 52.0 хувиар буюу 1710 төгрөгөер өсч, харин монгол лууван 0.9 хувиар буюу 25 төгрөг, байцаа 11.1 хувиар буюу 250 төгрег, хятад сонгино 1.5 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Орхон голын усанд живж байсан 6 иргэний амь насыг аварчээ
    2016 оны 7 сарын 18

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн бие бүрэлдэхүүн баяр наадмын амралтын өдрүүдээр буюу 2016 оны 07 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн, Орхон голд завьт эргүүл ажиллуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

    Завьт эргүүл ажиллах явцад Эрэн хайх аврах ангийн аврагчид хурдан шуурхай ажиллаж усанд живж байсан зургаан иргэний амь насыг авран хамгаалав.

    Untitled-2

    Тодруулбал, долоодугаар сарын 13-ны өдөр гурван иргэнийг, 14-ний өдөр гурван иргэнийг усанд живж байхад нь авран хамгаалж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

    Түүнчлэн энэ өдрүүдэд усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж 101 тээврийн хэрэгсэл, 293 том хүн, 168 хүүхэд нийт 463 иргэнд сэрэмжлүүлэх материал тараан ажилласан юм.
  • “Рио-2016”-д оролцох тамирчдыг энэ сарын 20-нд үднэ
    2016 оны 7 сарын 18
    Бразил улсын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны 31 дүгээр Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг энэ сарын 20-нд үднэ. Тус ёслол 11:00 цагаас Чингисийн талбайд болно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр ”Рио 2016”-г зорих юм.

    Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг ”Рио 2016” Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, баксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ тулалдан байж авсан.
  • Наадмын өдрүүдээр голын усанд боогдсон гэх дуудлага их байжээ
    2016 оны 7 сарын 18
    Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баяр наадмын өдрүүдээр наадамчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулахаар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллажээ. 2016 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд голын усанд боогдсон 11 дуудлагаар ажиллаж усанд боогдсон 57 иргэн, усанд суусан 14 авто машиныг завь болон аврах ажиллагааны техник хэрэгсэл ашиглан татаж гаргасан байна. Мөн гэр, хашаа борооны усанд автсан, барилгын зоорийн давхарт ус орсон гэсэн 22 дуудлагаар ажиллаж 52 айлын хашаанд тогтсон усыг соруулж, 7 айлд борооны ус зайлуулах суваг, шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэжээ. Голын усанд осолдож 8 хүн нас барсан. / 9-12 насны 2 хүүхэд 6 насанд хүрсэн хүн/, авто ослын 2 дуудлагаар ажиллаж 38 настай эмэгтэй М, 17 настай эрэгтэй Ц нарыг төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврах ажиллагаа зохион байгуулан гарган ГССҮТ-д хүргэж, 2 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Өндрөөс аврах ажиллагааны 2 дуудлагаар ажиллаж Баянзүрх дүүрэгт барилгын 10 давхраас унах гэж байсан 32 настай эмэгтэй Х-ийн амь насыг авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3 хороо Хандгайтын 40 гудамжинд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт гарсан байсан иргэн Б гийн аврах ажиллагаа зохион байгуулж амь насыг аварчээ. Гадаадын жуулчдад болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул осол тохиолдсон үед хаана ямар дугаарын утсанд хандаж тусламж авч болох талаар англи хэл дээр гаргасан 4000 гарын авлага материал тарааж өгч ажилласан байна. 7 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх аврах ажиллагааны 26 нийт 50 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж үүрэг гүйцэтгэж, 70 иргэнийг ахуйн болон техникийн холбогдолтой ослоос авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Баяр наадмын өдрүүдээр 110 “Оюутан цагдаа” ажиллажээ
    2016 оны 7 сарын 18
    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачилан нийслэл хотод хүрэлцэн ирж байгаа жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон Улаанбаатар хотод зохион байгуулсан АСЕМ-ын уулзалтын үеэр нийт 110 “Оюутан цагдаа” үүрэг гүйцэтгэжээ. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн талбай, Хүй долоон худаг болон жуулчид ихээр зорчдог 88 гудамж зам талбайд ажиллаж, 3000 гаруй гадаадын иргэнд мэдээлэл өгч, хууль тогтоомжийг сурталчилан ажилласан байна. Мөн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын 6000 алба хаагч,олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхав
    2016 оны 7 сарын 18
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэд өнөөдөр /2016.07.18/ үдээс өмнө бараалхав.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэг АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохын сацуу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд баяртай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал хоёр орны харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж, харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

    Улсын Их Хурлын сонгуулийн дүнд МАН парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлэх гэж байна. БНСУ-тай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай ажиллах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлэв.

    Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ цаг зав гарган уулзаж байгаад нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар нь сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Мөн тэрбээр АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын төр засаг, ард түмэнд талархал илэрхийлээд Солонгос, Монгол хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа онцлов. Ялангуяа иргэд хоорондын харилцаа өргөжиж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл болж буйг хатагтай Пак Гын Хэ онцлоод энэхүү харилцааг улам эрчимжүүлэхэд хоёр орны парламент ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн уламжлалтай, хоёр орны шинээр бүрдсэн парламентууд ч энэхүү харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

    Монгол Улс, БНСУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны парламентын дарга нарын харилцан айлчлалууд чухал хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, харилцан айлчлал чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн БНСУ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дөрөв дэх түнш орон. Цаашид хоёр орны нөөц бололцоо, давуу талуудыг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн худалдааг либералчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын хооронд хэтдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг судалж эхлэх, энэ чиглэлд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин зэрэг тэргүүлэх салбар чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцоллоо.

    Хоёр орны иргэд хоорондын харилцаа ихээхэн өргөжсөн энэ үед агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь чухал байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны 6 дугаар сарын 24-нөөс байнгын нислэг үйлдэж эхэлсэнд баяртай байгаа. Цаашид талуудын нийлүүлж буй суудлын тоог ижил байлгах, Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлд Монголын талд нислэгийн 5 дугаар эрх олгох зэрэг асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

    Түүнчлэн хоёр орны харилцаанд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга онцлоод 2000 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хоёр орны нийслэл хотын найрсаг харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьснаар Улаанбаатар хотод Сөүл, Намянжү хотын нэрэмжит гудамжууд, Сөүл хотод монгол дунд сургууль, соёлын төв, Намянжү хотод Монголын соёлын төв байгуулагдсан зэргийг онцлон дурдаад энэхүү уламжлалт харилцааг улам өргөжүүлэх, Сөүл хотод Улаанбаатар хотын нэрэмжит гудамж байгуулах нь чухал ач холбогдолтой юм гэлээ.

    Хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны боломж их байгаа хэдий ч хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт төдийлөн их биш байгаад анхаарч үүнийг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт салбаруудын зэрэгцээ мэдээллийн технологи, эрүүл мэндийн зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг анхаарч судлахаа илэрхийлээд хоёр орны агаарын харилцааны салбарын хамтын ажиллагаа, орон нутгийн шууд харилцааг хөхиүлэн дэмжиж улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа дурдлаа. Түүнчлэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа монгол иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, аюулгүй байдлыг хангахад Засгийн газрын зүгээс анхаарч ирсэн. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш гадаадын иргэдийн визийг хөнгөвчлөх чиглэлээр 5 удаа арга хэмжээ авсан, цааашид ч энэ асуудалд анхаарах болно гэлээ.

    Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож ярилцлаа.

    Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Уруйн үерт хүүхэд энджээ
    2016 оны 7 сарын 18
    Аадар бороо, мөндөр орж уруйн үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд А (11 настай, эмэгтэй), А (7 настай, эмэгтэй) нар нас барсан.
  • Тренд дагахдаа анхаарах зүйлс
    2016 оны 7 сарын 18
    Бүсгүйчүүд бид үргэлж л шинийг эрэлхийлж хувцасны шүүгээгээ өөрчилж байдаг билээ. Гэхдээ улирал болгонд нэртэй, сүртэй трэнд гаргах брэндүүдийг Runway-ээс тэр чигээр нь хуулан өөрийнхөө шүүгээнд хийнэ гэдэг үнэхээр боломжгүй. Тиймээс ямар нэгэн трэндийг дагахдаа өөртөө хэдэн асуулт тавьж сурах хэрэгтэй.



    - Энэ хувцасны загвар чамд зохих уу?

    - Ийм өнгө чиний царайны өнгийг улам сайхан харагдуулж чадах уу?

    - Энэ стиль чиний зан характерийг илэрхийлж чадах уу?

    - Энэ авах гэж байгаа хувцас бусад хувцастай чинь зохицож чадах уу? Хэрвээ 5 өөр outfit болж чадвал маш сайн.

    - Энэ трэнд удаан хугацаанд мода болж чадах уу?



    Эдгээр шаардлагад нийцсэн бол худалдан авч болох юм. Тэгэхээр шоппинг хийхдээ өөрт чинь нэг зураг, ямар нэг санаа байгаа бол түүнийгээ дагахдаа үргэлж 3-5 янзаар өмсөж болох загварыг нь сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь Runway-ийг шууд хуулбарлах биш, хэрвээ тэр дизайнерийн трэнд таалагдсан бол өөртөө тохирох элементүүдийг сонгон худалдаж аваад өөрийн стилийг гаргах нь хамгийн чухал юм. Жишээ нь: D&G-ийн Runway-ээс ийм романтик стилийн фото чамд таалагдлаа гэхэд үүнээс санаа авч өөрийнхөөрөө хувцасны шүүгээнд байгаа юбка ч юмуу сандаалтайгаа тохируулан бусад зүйлсийг нэг их мөнгө үрэлгүйгээр трэнд болгон өмсөж болох юм.
  • Шинээр сонгогдсон гишүүд наймдугаар сарын 05-нд багтаан ХОМ-ээ гаргаж өгнө
    2016 оны 7 сарын 18
    Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд долоодугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тангарагаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл шинээр сонгогдсон гишүүд 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр хуулийн дагуу шинэ гишүүд ирэх наймдугаар сарын 05-нд багтаан ХОМ-ээ гаргаж өгөх юм байна.

    Авлигын эсрэг хуульд, ”10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх учиртай” хэмээн заасан байдаг.


    Тиймээс Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлсэн байна.
  • Хөвсгөл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ
    2016 оны 7 сарын 18
    Хөвсгөл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ. Тиймээс хөдөө орон нутагт руу аялал зугаалгаар явж буй иргэдийг тарваган тахлын голомттой газраас мах идэхгүй байхыг анхааруулж байна.

  • Зам тээврийн ослын 149 дуудлага иржээ
    2016 оны 7 сарын 18
    Өнгөрсөн амралтын хоёр өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газарт 4137 хэрэг зөрчил бүртгэжээ. Үүний дийлэнх нь буюу 1020 нь зөрчлийн шинжтэй, харин 422 нь согтуурсан, 136 зам тээврийн осол, гэмт хэргийн 72 хэрэг бүртгэсэн байна.
  • Усны ослоос таван иргэний амь насыг аварлаа
    2016 оны 7 сарын 18
    Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсныг (7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд) Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав
    2016 оны 7 сарын 18
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархаж байна гээд БНСУ-ын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эх орондоо олон улсын өндөр дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргээд Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    БНСУ бол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын түнш орон гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод Засгийн газрын зүгээс цаашид тус улстай харилцах гадаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Монгол БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэхээ илэрхийллээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа тодотгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Тарваган тахлын вакцинжуулалт орон даяар эхэллээ
    2016 оны 7 сарын 18
    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

  • Сэрэмжлүүлэг: Голын эрэг дагуу амарч байгаа иргэд хулгайд өртөх нь ихэсчээ
    2016 оны 7 сарын 18
    Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гол ус бараадаж амарч зугаалах явдал ихэсдэг. Тэгвэл иргэдийн амарч зугаалж буй газруудад хулгайн хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тэр дундаа голын эрэг орчмооор амарч байгаа иргэдийн эд зүйл алдагдах дуудлага цагдаагийн байгууллагад ирсээр байгааг сэрэмжлүүлж байна.

  • Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
    2016 оны 7 сарын 18
    Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.
  • Жуулчдад зориулсан “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлнэ
    2016 оны 7 сарын 18
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төрийн банк хамтран жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломж бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичигдээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий гайдбүүкээс бүрдэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг гадаад жуулчдад тулгардаг төлбөр тооцооны бэрхшээлүүдийг шийдвэрлэх, жуулчдыг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжих зорилгоор хийгдэж буй уг төсөлд хамтран оролцохыг жуулчны үйлчилгээний шилдэг байгууллагуудад уриалж байна. Travel card нь хөнгөлөлтөөр дамжуулан олон төрлийн үйлчилгээг жуулчдад хүргэх маркетингийн суваг болох бөгөөд карт эзэмшигчдэд хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй сурталчлах боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
5288 5289 5290 5291 5292 5293 5294
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    10 цаг 42 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    10 цаг 45 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    13 цаг 30 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    16 цаг 36 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    18 цаг 54 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    19 цаг 24 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    19 цаг 25 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    19 цаг 37 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    20 цаг 5 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    20 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    20 цаг 14 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    20 цаг 16 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    20 цаг 25 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    20 цаг 32 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    20 цаг 43 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    21 цаг 27 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    21 цаг 50 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    21 цаг 50 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК