-
2015 оны 11 сарын 20
Манай улс энэ оны аравдугаар сарын байдлаар 7.090.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
-
2015 оны 11 сарын 20
Монгол Улсын иргэн зураач Л.Өнөрчимэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээжээ.
-
2015 оны 11 сарын 20
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
-
2015 оны 11 сарын 20
Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тулгамдаж буй асуудлаар санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн холбогдох албаныхан оролцов.
Шинэчилсэн журмын төсөл нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгон цөөрүүлж, тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд хандаж зөвшөөрлөө авах боломжтой болгосон.
Хүсэлт гаргагч шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийж, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна. Тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох юм.
Мөн нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах гэх мэт холбогдох хуулийн бусад заалтуудыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан.
Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж тогтмол хяналт тавьж ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 20
Онцгой байдлын газар нь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд аймаг, хот, хооронд зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг автобус болон бусад тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шалгалт зохион байгуулав. Үзлэгийн үеэр жолооч нарт батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцас, хоол хүнс, эм хэрэгслийн нөөц бэлтгэлтэй, холбоо мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй явах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.
Untitled-1
Untitled-2
Мөн аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 41 дүгээр ангийн салаадын албан хаагчдын дунд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж явууллаа.
-
2015 оны 11 сарын 20
100 буудалт даамын багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно.
-
2015 оны 11 сарын 20
Өвлийн хүйтэнд ч Aqua fitness-ийн усны температур +28°C байдаг
-
2015 оны 11 сарын 20
ДОЗ ПЛАС энтертайнмэнтын ”Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэгийн Дэли хотын “Нойда” Олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
-
2015 оны 11 сарын 20
Өчигдөр 13 цагийн орчимд “УБЦТС” ТӨХК-ийн 35 кВ-ын Гачуурт дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурыг н.Билгүүн гэгч нь жолоодож явсан УНХ 11-54 улсын дугаартай “Хьюндай Старекс” маркын автомашинаар мөргөж хугалсны улмаас тус шугмаар хангагддаг улсын болон хувийн эзэмшлийн 147 дэд станц хүчдэлгүй болжээ.
Эдгээр станцад 5012 айл өрх, 228 аж ахуйн нэгж холбогдсон байдаг. Одоогоор ихэнх аж ахуйн нэгж, айл өрхүүдийг өөр шугамаас цахилгаанаар түр хангасан байна. Харин 35 кВ-ын Гачуурт дэд станцаас шууд тэжээгддэг хувийн эзэмшлийн цөөн тооны дэд станцууд цахилгаанаар хараахан хангагдаж чадаагүй аж.
Гэмтлийг сэргээн засварлаж, хэвийн болгохоор Өндөр хүчдэл түгээх төвийн шуурхай засварын хэсэг яг одоо ажиллаж байна.
-
2015 оны 11 сарын 20
ШӨХТГ-т хувийн орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан билээ.
Уг шалгалтын үеэр орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000 төгрөг, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000 төгрөг, “Батбаян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг хэрэглэгчдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдсон.
Хувийн орон сууцны дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон тул контор тус бүрт 1.210.000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг ШӨХТГ-аас шаардсан юм. Уг хяналт шалгалтын дагуу “Батбаян дулаан” ХХК, Бадамлах нар ХХК, “Тэлмүүн Орд” ХХК, Тунамал өргөө ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдэн ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохиролыг нь барагдуулжээ.
Харин “Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар боллоо.
-
2015 оны 11 сарын 20
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хөдөлгөөнд оролцогчдод сурталчлах, бага насны хүүхдийг осол гэмтлээс болон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, энэ чиглэлийн ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний шүүгчээр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Жавхлан, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа, гэр бүл хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтантуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Дэлгэрсүх, Аймгийн улаан загалмайн хорооны мэргэжилтэн Г.Энхмаа нар ажилласан юм.
“Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээнд оролцсон багууд гэрийн даалгавар, мэндчилгээ, ”Хамтдаа” буухиа тэмцээн, урлагын тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж
Улсын тэргүүнийн 1-р сургуулийн “Хэв журам” баг тэргүүн байранд, Шинэ хөгжил сургуулийн “Шинэ гарц” баг хоёрдугаар байр, Хан-Уул цогцолбор сургуулийн “Шонхор” баг гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Харин тусгай байрын шагналыг 11-р сургуулийн “Элит-12” баг хүртлээ.
-
2015 оны 11 сарын 20
Нэг жилийн өмнөх энэ өдөр Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүдийн 95.5 хувийн саналаар Ерөнхий сайд болжээ. Энэ үед УИХ-ын гишүүд түүнд хандан хэлсэн үгэндээ “Хүнд үед зориг гарган Ерөнхий сайдад нэр дэвшсэн учир дэмжиж байна” гэж онцолж байв. Тэр үнэн. Ч.Сайханбилэг улс төр, эдийн засгийн хүндхэн нөхцөлд Ерөнхий сайд болсон.
-
2015 оны 11 сарын 20
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант улсын Гааг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн 14 дүгээр чуулганд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд оролцож байна.
Ассамблейд оролцогчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгож, өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнг нь дүгнэн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм.
Дэлхийн шүүгчдийг цуглуулсан энэ чуулганы үеэр тулгамдаад буй хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцахын нэг нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг олон талт болгох, талуудын оролцоог нэмэгдүүлэх, онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн ялтныг шилжүүлэх тухай байх аж. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчид, хохирогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдлыг нэн даруй судлан дүгнэлт гаргадаг Шударга ёсыг шуурхай хэрэгжүүлэх байгууллагын олон улсад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан талаарх илтгэлийг хэлэлцэнэ.
Мөн түрэмгийллийн гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл сүлжээ гэмт хэргийг шийдэх, шударга ёс шүүхийг бий болгох нь, яллах процесс ба ялыг нотлон баталгаажуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж харилцан ярилцана.
Энэ үеэр мөн Олон улсын эрүүгийн эрх зүй ботиудын нээлт болох бөгөөд олон улсын эрүүгийн эрх зүйн шинэ чиг хандлага түүний эх үндсийн талаар хэлэлцэх ажээ.
Дэлхийн шүүгчид Сирийн мөргөлдөөнд оролцогч улсуудын улс төрийн шийдэл, хэтийн төлөв хариуцлага сэдвийг ч хөндөн ярилцах гэнэ.
-
2015 оны 11 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
-
2015 оны 11 сарын 20
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ.
-
2015 оны 11 сарын 20
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төвөөс ”Хүйтний улирал эхэлж гадна агаарын хэм 0 хэмээс бага болсон учир барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулав.
-
2015 оны 11 сарын 20
“Бие Даасан Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Тус намын нэр болон хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр, ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
-
2015 оны 11 сарын 20
Эмч нар онцын шаардлагагүй үед өвчтөний хүсэл, сонирхолд автан антибиотик бичиж өгөх нь түгээмэл байгаа тухай зарим судлаач ярьдаг. Тухайлбал ханиад, вирусын гаралтай, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний үед антибиотик хэрэглэх нь өвчин үүсгэгч нянгийн тэсвэртэй чанарыг улам ихэсгэдэг байна.
Ялангуяа дунд чихний үрэвслийн үед котримексазол хэрэглэх нь пневмококкийн тэсвэртэй чанарыг ихэсгэдэг. Мөн левомицин нь цус төлжилтөд муугаар нөлөөлж ашигтай эд, эсийг үхүүлдэг учир зөвхөн гэдэсний халдварт хижиг өвчний үед хэрэглэх ёстой.
Антибиотик эмийг зөвхөн жороор олгож хэвшсэнээр эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн гаж нөлөө хүндрэл, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нөхцөл гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
Антибиотик эмийн эмчилгээний бусад төрлийн эмчилгээнээс ялгагдах онцлог нь эмчлүүлэгч, эмийн бэлдмэл гэсэн үндсэн ойлголтоос гадна халдварт өвчний шинж байдал гэсэн ойлголтыг нэмж авч үздэг. Үүнтэй уялдан антибиотик эмчилгээнд “эмчлүүлэгч”, “антибиотик эм”,“эмгэг төрүүлэгч бичил биет”, “хэвийн бичил орчин” /микрофлор/ гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн хоорондын уялдаа, харилцан үйлчлэлийг нарийн тооцож антибиотик эмийг сонгох шаардлагатай юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бактерийн эсрэг эмний 50-иас илүү хувь нь зохисгүй хэрэглээнд тооцогдож байна.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11426#sthash.3aJoAcVj.dpuf
-
2015 оны 11 сарын 20
Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа.
-
2015 оны 11 сарын 20
-Энэ хурлаар Ази, Номхон далайн орнуудын Хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавина-
Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэллээ.
Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт гишүүн 31 орны төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачилгын Зөвлөх хорооны гишүүд оролцох бөгөөд тэдэнд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын шинжээчид өөрсдийн туршлагыг хуваалцах юм.
Семинар хоёр салбар хуралдаанаар үргэлжилнэ. “Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх үйл ажиллагаа” сэдэвт хуралдааныг Ази, Номхон далайн бүс нутаг дахь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх цогц шийдлийг эрэлхийлж байгаа бодлого боловсруулагч, хууль тогтоогч, хууль сахиулагч, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөлд зориулжээ. Төлөөлөгчид хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх стратеги, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг авлигаас ангид байлгах, шаардлагатай санхүүжилтийг хүрэх ёстой эзэнд нь хүргэх талаар төр, хөгжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцогч талуудын туршлагаас суралцах боломжийг олгох юм.
Харин Ази, Номхон далайн орнуудын Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын сүлжээг үүсгэн байгуулах уулзалтад авлига, мөнгө угаах, татварын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагын ажилтнууд оролцох юм байна. Оролцогчид нь тодорхой кейс хэлэлцэж, өөрийн улсын туршлага, мөрдөн шалгах, яллах ажиллагаанд шаардлагатай арга хэрэгслийн талаар мэдээлэл солилцоод цаашид бүс нутгийн хэмжээнд дэлгэрүүлж болох сайн туршлагыг тодорхойлох ажээ.