-
2015 оны 8 сарын 18
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2015 оны 8 сарын 18
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч төвийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 8 сарын 18
2015.8.18, Мягмар гараг / Билгийн тооллын: 4
Намрын тэргүүн хөх бич сар
Тугчин одтой, улаан бар өдөр
-
2015 оны 8 сарын 17
Р.Гончигдорж: Бизнесийн орчныг эрүүлжүүлж байна гэсэн үг
-
2015 оны 8 сарын 17
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Өршөөлийн хуульд хэсэгчилж хориг тавилаа. Тодруулбал, Авлигачдыг өршөөсөн заалтуудад хориг тавьжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт уг хуульд хориг тавина гэж мэдэгдсэн билээ. Энэ талаар түүний Хуулийн бодлого, хүний эрхийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр доорх тайлбарыг өгөв.
-
2015 оны 8 сарын 17
Ургац хураалтаас 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэв
-
2015 оны 8 сарын 17
Өнгөрсөн лхагва гаригт Хятадын Тяньжин хотын үйлдвэрийн агуулахад дэлбэрэлт болсон билээ.
-
2015 оны 8 сарын 17
Тахлын вакцинд үнэгүй хамруулж байна
-
2015 оны 8 сарын 17
Бүгд Найрамдах намын гишүүн Д.Трамп сонгуулийн сурталчилгааны ажилдаа нэг тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна.
-
2015 оны 8 сарын 17
Сайд нарыг томилох ажлын хэсгүүд уулзаагүй байна
-
2015 оны 8 сарын 17
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын шилдэг 100 залуу өнгөрөгч тавдугаар сард Хятадад долоо хоногийн айлчлал хийсэн юм. Тэгвэл энэ удаад БНХАУ-ын Хятадын шилдэг 50 залуу 2015.08.18-24-ний өдрүүдэд манайд айлчлах гэж байна. Айлчлалын зорилго нь Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуус Монголын залуучуудтай танилцах, харилцан туршлага солилцох юм.
-
2015 оны 8 сарын 17
Их Британийн хунтайж Уильямын хүү, хоёр настай хунтайж Жоржид гэрэл зурагчид дарамт үзүүлж байна хэмээн Кенсингтоны ордноос мэдэгдсэн байна.
-
2015 оны 8 сарын 17
Төрийн өмчийг хувьчлах тухай асуудлыг хэлэлцэнэ
-
2015 оны 8 сарын 17
УС, ДУЛААНЫ ТӨЛБӨР ДЭЭР ХУУЛЬ БУС ТӨЛБӨР НЭМДЭГ БАЙЖЭЭ
-
2015 оны 8 сарын 17
Тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 17
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдийг хохироожээ
-
2015 оны 8 сарын 17
“Хөршийн өдөр”-ийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна
-
2015 оны 8 сарын 17
УИХ-ын дарга Увс аймагт ажиллаж байна
-
2015 оны 8 сарын 17
Сургуульд орох нас нь дөхсөн хүүхдүүдийг элсүүлэхэд анхаарна
-
2015 оны 8 сарын 17
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өнөөдөр /2015.08.17/ Төрийн ордонд боллоо.
Өнөөдрийн комиссын хуралдаанаар цагдан хорих төв, хорих анги, баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг хэлэлцэн баталж, улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрлөө.
Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөлөл багтсан салбар комисс байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Комиссын хуралдаанд комиссын дарга УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч дарга Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бидэнтэй нэгдэж Facebook хуудсанд зочлоорой