-
2015 оны 6 сарын 19
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгууд, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдог юм. ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож байна.
-
2015 оны 6 сарын 19
Манай улс их хэмжээний зээлийн гэрээ хийсэн талаар гадаадын хэвлэл мэдээллээ. Тодруулбал, Дэлхийн бакнаас 63 сая ам.долларын зээлсэн авахаар болжээ.
-
2015 оны 6 сарын 19
Өөрийнх нь санаачилсан хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хассан асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийсэн. Түүний хувьд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан бөгөөд холбогдох байнгын хороогоор дэмжлэг аваад байсан юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх мөчид хэлэлцэх асуудлаас хассан нь асуудал үүсгэсэн юм. Авлигатай тэмцэх газраас уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн. Тэр дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлжээ. Үүнд үндэслэн тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасчээ.
-
2015 оны 6 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилсон юм.
-
2015 оны 6 сарын 19
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан.
-
2015 оны 6 сарын 19
Манай улсын иргэн Өвөрмонголын Шилийн гол аймагт амиа хорлосон байдалтайгаар олджээ. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд талийгаач Б нь БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болон тус улсад амьдарч байсан аж. Талийгаачийн цогцсыг тус аймгаас авчирж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Мөн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
-
2015 оны 6 сарын 19
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
-
2015 оны 6 сарын 19
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Өчигдөр системийн хамгийн чухал нэг хэсэг болох “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
-
2015 оны 6 сарын 19
Уг ярилцлага нийтлэгдсэний дараа олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа илэрхийлж хандив өргөн аян өрнүүлээд буй.
-
2015 оны 6 сарын 19
Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өчигдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд боллоо.
-
2015 оны 6 сарын 19
МБШТөв Гандантэгчэнлин хийд тэргүүтэй Буддын шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ТББ нэгдэн, Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт Герман улсаас захиалж авчирсан судас харагч аппарат хандивлалаа.
-
2015 оны 6 сарын 19
2015.6.19, Баасан гараг / Билгийн тооллын: 3Зуны дунд хар морь сарНайралт эх одтой, улаан бар өдөр
-
2015 оны 6 сарын 19
2015 оны 6 дугаар сарын 19-ний 09-21 цаг хүртэл Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
-
2015 оны 6 сарын 18
Өнгөрсөн даваа гаригт Малайзын Селангор мужийн Дамансара хотод монгол эмэгтэй үл таних мотоцикльтой этгээдүүдэд дөрвөнтөө буудуулсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар бүсгүйн биеийн байдал сайжирч байгаа талаар тус улсын Петалинг дүүргийн цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азму Аву Кассим мэдээллэсэн байна.
-
2015 оны 6 сарын 18
АТГ тавдугаар сарын үйл ажиллагаагаа инфографикаар олон нийтэд танилцууллаа.
-
2015 оны 6 сарын 18
Өчигдөр Казахстаны “Scat airline” агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоцонд гал гарч дэлбэрсэн байна.
-
2015 оны 6 сарын 18
Цагдаад гаргасан гомдол, мэдээллээ хянах боломжтой
-
2015 оны 6 сарын 18
Европын орны 6 ЭСЯ-ыг дэлбэлнэ гэж заналхийлсэн тухай Шведийн хэвлэл мэдээлжээ.
-
2015 оны 6 сарын 18
Өчигдөр орой АНУ-ын Өмнөд Каролина мужийн хамгийн эртний хот гэгддэг Чарлезтоний сүмд халлдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 18
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны албаны хүмүүс оролцож мэдээлэв хийв.