-
2022 оны 4 сарын 20
Циркийн 30-н байгууллага эв санаагаа нэгтгэн, нийт циркчдийн эрх ашгийг яаж хамгаалах, цаашдын уран бүтээл, урын сангаа яаж өргөжүүлж тэлэх вэ гэдгийг хэлэлцэж, хамтран ажиллана. Дараа дараачийн циркийн ирээдүйн циркийн хөгжлийн гол хүчин зүйл нь бид бүгдийн эв нэгдэл юм гэдгийг чуулганаараа харуулах болно
-
2022 оны 4 сарын 20
Сонгуулийн тогтолцоо, Үндэсний аюулгүй байдал, хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Өнөөдөр төр хамгийн их татвар төлдөг, төр хамгийн их ажлын байр бий болгодог, төр хамгийн их авилга авдаг болчихлоо. Ийм улсад хэн ч амьдрах боломжгүй. Тиймээс энэ асуудлаа шийдье
-
2022 оны 4 сарын 20
Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчиноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд онцгой анхааран ажилладаг билээ.
-
2022 оны 4 сарын 20
Өнөөдөр Монгол улсад улс төрийн, эдийн засгийн хямрал болж байна. Ер нь болж байгаа бүтэж байгаа зүйл тун ховор байна гэж иргэд жагсаж байгаа. Бид маш холын төлөвлөгөөтэй хөгжлийн бодлогоо дагаж ажиллах ёстой. Энэ бүгдийн суурь шалгаан юу вэ гээд харахаар сонгуулийн тогтолцоо болж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо бол энэ олон хямралыг авчрах үүд хаалгыг нээж өгч байгаа.
-
2022 оны 4 сарын 20
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 51 тохиолдол шинээр батлагджээ.
-
2022 оны 4 сарын 20
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2022 оны 4 сарын 20
Дарханы зам засварын шинэчлэлийн ажил дуустал өдрийн цагаар Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг явуулахаар болжээ.
-
2022 оны 4 сарын 20
Хөгжлийн банкийг шалгах түр хороо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг гишүүд сонгосон байна.
-
2022 оны 4 сарын 20
Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны өчигдрийн хуралдаанд БШУ- ы сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.
-
2022 оны 4 сарын 20
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн тойргоос гарахдаа иргэдийн төлөөлөгчдөд 500 сая төгрөг амласан. 200 сая төгрөгийг бэлнээр өгч, тухайн дүүргийг хууль бусаар худалдан авсан. Баримт нь дуу бичлэгээр бий. Тухайлбал, би 200 сая төгрөгийг Э.Магнайбаярт өгөөд Баянгол дүүргийн төрийн эрхийг хууль бусаар авсан. Намдаа хоёр тэрбум төгрөгийг өгөөд УИХ-ын гишүүн болсон гэж ярьсан баримт бичлэг байгаа.
-
2022 оны 4 сарын 20
Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан бөгөөд дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирсэн талаар АТГ-аас мэдээллээ.
-
2022 оны 4 сарын 20
1 дүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ.
-
2022 оны 4 сарын 20
Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргалаа.
-
2022 оны 4 сарын 20
Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ. Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг албаныхан уриаллаа.
-
2022 оны 4 сарын 20
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
-
2022 оны 4 сарын 20
Улаанбаатар хотод суурин 49 цэгт 49 багийн 197 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 4 сарын 20
“Өдөрт нэг улс” цувралынхаа 90 дэх дугаараар Африк тивийн өргөн уудам газар нутагтай Судан улсыг онцолж байна. Та бүхэн Судан улсын тухай баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 4 сарын 20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.
-
2022 оны 4 сарын 20
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд Спортын төв ордны А танхимд тус аянд нэгдэж идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдлаа.
-
2022 оны 4 сарын 20
15.30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.