-
2022 оны 4 сарын 15
Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүссэн тул дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаасан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг сунгасан байна.
-
2022 оны 4 сарын 15
Нийслэлийн санал асуулгыг 2018 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ухаалаг утасны SmartUb аппликейшнээр санал асуулга авч эхэлсэн. Энэ жилээс ОНХС аппликейшнээр орон даяар цахимаар саналаар авч эхэлсэн бөгөөд аппликейшнийг Сангийн яамнаас хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа 3" төслөөс хөгжүүлсэн.
-
2022 оны 4 сарын 15
Энэ он дуустал төсөвт байгууллага, уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ээс бусад ААН-үүдийн НДШ-ийн 50 хувийг төрөөс буцаан олгоно.
-
2022 оны 4 сарын 15
"Яаралтай тусламжийн тасгийнхан" ОАУСК-той холбоотой ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн. Эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож, манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ мэдээлэл авч, бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн харуулж, хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье гэжээ.
-
2022 оны 4 сарын 15
Уншигч та бүхэнд ШӨХТГ-ын шинэ дарга С.Мөнхчулууныг танилцуулбал, тэрбээр өнгөрсөн 2019 онд Нийслэлийн засаг даргын сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлж байсан удаатай.
-
2022 оны 4 сарын 15
Тэтгэвэр тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан. УИХ-ын дарга чиглэл өгөхдөө байнгын хороон дээрээ хэлэлц гэсэн. Би МАН-ын гишүүн биш. Танай намын бүлгээрээ юу хэлэлцсэнийг би дагах шаардлагагүй. УИХ-ын гишүүн хууль өргөн барьсан бол тэр хуулийг нь хэлэлцүүлэх ёстой.
-
2022 оны 4 сарын 15
Хямралт нөхцөл байдал тулгарч, хаврын тариалалт ойртсон энэ цаг үед Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй.
-
2022 оны 4 сарын 15
Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр ОХУ-ын газрын тосыг худалдаж авсаар байгаа орнуудыг шүүмжилжээ.
-
2022 оны 4 сарын 15
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 41 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 25 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 16 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
-
2022 оны 4 сарын 15
Харин уг 31 хүний оронд ОХУ-ын тал хэдэн хоригдлыг чөлөөлөн авсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
-
2022 оны 4 сарын 15
Одоогийн үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай байгаа дэд бүтэн, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үүнд ямар цаг хугацаа шаардлагатай вэ гэдэг дээр хоёр талаасаа ажлын хэсэг байгуулан харилцан хамтарч ажиллах хүсэлтэй байна. Энэ төслийн төлөө гэсэн ажилчдынхаа хүсэл эрмэлзлийг мөхөөхгүйн тулд энэ төслийг яаравчлан хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой байна.
-
2022 оны 4 сарын 15
Тагнуулын байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх юм.
-
2022 оны 4 сарын 15
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ.
-
2022 оны 4 сарын 15
Канадын Батлан хамгаалахын сайд Анита Анандын мэдээлснээр тус улс 150 гаруй цэргийн албан тушаалтныг Польш улс дахь украин дүрвэгчдэд туслуулахаар Варшав хот руу илгээхээр болжээ.
-
2022 оны 4 сарын 15
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөө өглөө 10:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэх юм.
-
2022 оны 4 сарын 15
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Төрийн департаментын Туслах ТНБД-ын орлогч Марк Ламбертыг 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.
-
2022 оны 4 сарын 15
Тус ажлын явц болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраагаас тодрууллаа.
-
2022 оны 4 сарын 15
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрөвдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисри-г энэ өдөр хүлээн авч уулзав.
-
2022 оны 4 сарын 15
Худалдаа, хөгжлийн банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хуримтлалтай Монгол” аяныг 2020 онд эхлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус аяныхаа хүрээнд нийтдээ 200 гаруй харилцагчдынхаа хуримтлуулах дадлыг нь урамшуулаад байна.
-
2022 оны 4 сарын 15
"Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй дараах 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна"