-
2016 оны 9 сарын 12
Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадам болно
-
2016 оны 9 сарын 12
Нөхрөө амжилтанд хүргэсэн долоон агуу эмэгтэй
-
2016 оны 9 сарын 12
Монгол Улсын иргэдийн банкны цахим картыг гадаад улсад хууль бусаар ашиглах шинэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн хохирогчоор Монгол Улсын 480 иргэн бүртгэгдээд байгаа аж. Дээрх иргэдэд учирсан 120 сая төгрөгийн хохиролтой хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага мөрдлөг явуулан хятад улсын хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.
-
2016 оны 9 сарын 12
Ж.Эрдэнэбат: Бизнес эрхлэгчид, Засгийн газрын эрх ашиг нэг шугамд байх ёстой
-
2016 оны 9 сарын 12
АЛБАН БАЙГУУЛЛАГУУД ДЭРГЭДЭЭ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХЫГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИН АЖИЛЛАНА
-
2016 оны 9 сарын 12
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ БУУРЧЭЭ
-
2016 оны 9 сарын 12
Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулжээ
-
2016 оны 9 сарын 12
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд наймдугаар сард өмнөх сарынхаас 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
-
2016 оны 9 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
-
2016 оны 9 сарын 12
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 17-нд Хэнтий аймгийн Батширээт суманд болно.
-
2016 оны 9 сарын 12
Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 389 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 12
Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ний А/24 тоот тушаал гаран хэрэгжиж эхэллээ.
-
2016 оны 9 сарын 12
Энэ сарын 11-нд буюу өчигдөр 05.22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 12
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2232 төгрөг 36 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2238 төгрөгөөр худалдан авч, 2241 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 9 сарын 12
Есдүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,энэ сарын дунд үеэс уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орж сэрүүсэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал,
Баруун аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-16-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-17нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16,18-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хөрсөн дээр 1-3 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ өдөртөө 13-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 12-13,17-18нд зарим газраар, 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 15-18нд Хэнтийн уулсаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-15,17-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 16-18-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 12
Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Уг сонгон шалгаруулалт өнөөдөр эхний байдлаар явагдах юм байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад, ”Өнөөдөр:
-Гадаад харилцааны яам,
-Хууль зүй, дотоод хэргийн яам,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
-Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болно.
Сонгон шалгаруулалтын асуудлаар манай байгууллага тусгай комисс байгуулсан байгаа. Өглөө 09:30 цагаас сонгон шалгаруулалт явагдаж эхэлнэ. Хэвлэлүүдээр таван яамны ТНБД нар томилогдлоо гэсэн мэдээлэл явсан. Манайхаас яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу анхны шалгаруулалт өнөөдөр явагдах гэж байна. Тиймээс томилогдсон гэгдээд байгаа ТНБД нарын мэдээлэл худлаа” гэсэн мэдээлэл өглөө. Тус байгууллагаас өгч буй мэдээллээр бол энэ сарын 27-ны өдөр нэр бүхий хоёр яамны ТНБД нарын сонгон шалгаруулалт болох аж. Төрийн албаны зөвлөлөөс нийтдээ найман яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй байдлаар зарласан юм байна.
-
2016 оны 9 сарын 12
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн баасан гаригт хаасан бол намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх чигтэй байна. Хуулиараа жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулганыг нээж, сар шинийн өмнөхөн чуулганыг хаадаг бол хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд нээж, үндэсний их баяр наадмын өмнө завсарлуулж ирсэн билээ.
“Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Эдгээр төслийг бүгдийг нь Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх Улсын Их Хурлын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг баримтлан, хэлэлцэх асуудлын дарааллыг гаргах аж.
Мөн Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хуулиар зайлшгүй хэлэлцэхээр тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад харилцааны тухай, Ач санах тухай зэрэг 19 хуулийн төслийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна.
-
2016 оны 9 сарын 12
Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эмч, сувилагч нар аа,
Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа,
Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ байдаг. Улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсөж торниулах их үйлсэд хүчин зүтгэж, сахин хамгаалж ирсэн хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол Улсын хүн ам 3 саяд хүрч олуулаа болоход “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн 90 гаруй жилийн, тэр дундаа та бүхний 60 жилийн хөдөлмөр зүтгэл үлэмж билээ. Тэртээ 1956 онд оюутан Ө.Балжирын анхны үзлэг, Ж.Цэрэндуламын мэс заслын тусламжаар эхэлсэн манай улсын хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өдгөө Монгол Улсын орчин үеийн анагаахын нэг гол салбар төдийгүй эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулж, хүүхдийн бүхий л төрөлжсөн чиглэлээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхитай болжээ.
Монголчууд бидний хэрэглэдэг жарны тооллоор яривал Монгол Улсын хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ нэгэн жарны замыг туулж, туршлага хуримтлуулаад, одоо дахин нэг шинэ жарны хөгжлийн тооллыг эхлүүлж байна.
Хүүхдийн мэс заслын салбарт шинэ техник технологи нэвтрэхийн сацуу өндөр ур чадвартай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд хөдөө орон нутагт хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад талархах нь зүйтэй. Цаашид ч орон нутагт ажиллах хүүхдийн мэс заслын эмч нарыг бэлтгэх ажил чухал юм. 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 63.4 байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 87.5 байсан бол 2015 онд 18.3 болж 4.78 дахин буурсан сайн үзүүлэлттэй гарсан байна.
Монгол Улс энэ салбарт цаашид ололт амжилт ба нэгэнт хүрсэн түвшнээ тогтвортой хадгалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тасралтгүй сайжруулан, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх асар их боломж байгаа билээ.
Хүүхдийн мэс заслын салбарт ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ажилтнууд, нийт эмч, сувилагч, асрагч та бүхэнд 60 жилийн тань ойн энэ өдөр ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд ирэх шинэ жарны их үйлс, хөгжил дэвшилд нь өөдрөг амжилтыг ерөөе.
Монголын үрс маш олон болох болтугай” гэжээ.
-
2016 оны 9 сарын 12
Эрэгтэй хүний биеийн хөгжлийн “дээд” цэг
-
2016 оны 9 сарын 12
Загвар өмсөгч Э.Энхболд ”Шилдгийн шилдэг”