Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5260 5261 5262 5263 5264 5265 5266
  • Монгол улсын отгон арслан Э.Оюунболдын тухай 24 баримт
    2016 оны 7 сарын 09
    Энэ жилийн наадамд одтой, өнгөтэй барилдаж улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдын тухай мэдээлэл энэ өдрүүдэд эрэлттэй байна. 24tsag.mn уншигчдадаа зориулан түүний тухай 24 баримтыг өчигдөр хүргэсэн /энд дарж үзнэ үү/. Тэгвэл өнөөдөр түүний гэрэл цомгоос нь танилцуулж байна. Ингээд Э.Оюунболдын сонин, содон фотонуудтай танилцана уу.
  • Жигнэмэгээр урласан шилдэг 10 бүтээл
    2016 оны 7 сарын 09
    Жигнэмэгээр урласан шилдэг 10 бүтээлийг танилцуулъя. Эдгээр бүтээлүүд бүгд амттанаар бүтсэн гэхэд та итгэх үү?
  • Дашнямтай өдөр
    2016 оны 7 сарын 09
    Дашнямтай өдөр
  • Улаанбаатарт 31 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 09
    2016 оны 07 дугаар сарын 08-ны 21 цагаас 07 дугаар сарын 09-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 20-25 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
  • Мэргэшсэн сайдын эрэлд буюу “Төмөр хатагтай” эргэж ирэх үү
    2016 оны 7 сарын 08
    Мэргэшсэн сайдын эрэлд буюу “Төмөр хатагтай” эргэж ирэх үү
  • АСЕМ-аар зах, худалдааны төвүүд амарна
    2016 оны 7 сарын 08
    Нийслэл Улаанбаатар хотод ”Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт” зохион байгуулагдахтай
  • Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж, иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.

    9X1A6409Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.

    9X1A6399Иймд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

    9X1A6375
  • “Их талын Жааз” ОУ-ын наадам Улаанбаатар хотноо болно
    2016 оны 7 сарын 08
    Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-15-нд “Их талын Жааз” олон улсын 10 дугаар наадам Улаанбаатар хотноо болно.

  • Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг дарга нарыг томиллоо
    2016 оны 7 сарын 08
    Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг дарга нарыг томиллоо
  • УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүнийг хүлээн авч уулзав
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүнийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.08/ Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг хүлээн авч уулзав.
    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • АСЕМ-аар автомашиныг замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулна
    2016 оны 7 сарын 08
    Нийслэл Улаанбаатар хотод ”Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт” энэ сарын 14-17-нд зохион байгуулагдана.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад амжилт хүсэв
    2016 оны 7 сарын 08
    Ерөнхийлөгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад амжилт хүсэв
  • СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хагас жилийн ажлаа тайлагналаа
    2016 оны 7 сарын 08
    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа дүүргийн иргэддээ танилцууллаа.
  • Нийт нутгийн 70 хувьд зуншлага хэвийн байна
    2016 оны 7 сарын 08
    Монгол Улс энэ онд 19.0 сая төл хүлээн авчээ. Үүнээс 55.0 мянган ботго, 568.1 мянган унага, 954.4 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж одоогийн байдлаар улсын хэмжээнд 73.0 орчим сая малтай болоод байна.
  • Х.Энхжаргал АТГ-ын даргаар томилогдлоо
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү Х.Энхжаргал өнөөдрөөс АТГ-ын даргын албан тушаалыг хаших болов.
  • ЗАР: 1300 км-ын аялалд хамтрагч хайж байна
    2016 оны 7 сарын 08
    1300 км-ын аялалд хамтрагч хайж байна
  • Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлнэ
    2016 оны 7 сарын 08
    Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

    Энэхүү төслийг Японы Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн үргэлжлэл болгон гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
  • Д.Эрдэнэбат тамгаа гардан авлаа
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын сайдаар томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын тамгыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж өглөө.
  • Ж.Эрдэнэбат: Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг ЗГ байна
    2016 оны 7 сарын 08
    Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо
    3 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    УИХ-ын чуулганаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрээр,

    Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа ард иргэд ээ,

    Эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байгаа монголчууд аа,

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

    УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар, Монголын ард түмэн, Монгол ардын намд итгэл үзүүлэн, засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар, төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн, туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт эзэд, Монгол түмэндээ талархал илэрхийлье. Сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Засгийн газраа байгуулах ажилдаа орж байна. Миний биеийг төр түшилцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Монгол ардын нам, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, итгэл үзүүлэн шийдвэр гаргаж, томилсон та бүхэнд гүнээ талархаж байна.

    Улсын Их Хурлын гишүүнээр улираан сонгож, элч төлөөлөгч, дуу хоолойгоо болгосон, ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх, Сэлэнгэ нутгийнхаа зон олны өгөөмөр сайхан сэтгэлд мэхийн ёслоё.

    Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс оронд хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

    Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол ардын аамаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно.

    Шинэ Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллах нь тодорхой. Улс орны маань нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүндэрснийг дараах баримтууд харуулж байна.

    • Төсвийн сахилга алдагдаж, улс орон маань өрийн дарамтад ороод байна. Энэ бол бодит хүндрэл.

    • Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа хааж тэр хэрээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайсан 2 хүний 1 нь ажилд орж байсан бол, одоо 7 хүний 1 нь чадан ядан ажлын байртай болж байна.

    • Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, удирдлагын тогтворгүй байдал удаан үргэлжилсний уршгаар эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, иргэдийн эрүүл явах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж туйлын хомс болсон байна.

    • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр бүрэн зогсч, малын гаралтай бүх түүхий эд үнэгүйдсэнээс малчдын орлого буурч, амьдрал ахуйгаа авч явах эх үүсвэргүй болж энэ салбар урьд өмнө байгаагүй хэмжээнд хямарчээ.

    • Атрын гуравдугаар аяныг зогсоосны уршгаар улаан буудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг газар тариалан эрхлэгчид, хүнс, тэжээл үйлдвэрлэгчид амсч байна.

    • Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урд өмнө байгаагүй бодлогын алдаанууд гарч, хөрш орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд ан цав гарчээ.

    Улс оронд маань бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг гэтэлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татан, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж ард түмнийхээ итгэл хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

    Монгол ардын нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” зарчмыг тунхагласан. Сонгогч түмэн маань ч үүнийг талархан хүлээн авч дэмжлэг үзүүлсэн.

    Ерөнхий сайдаар томилогдсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засаг, засаглалын салбар бүрийн үйл ажиллагааны өргөн мэдлэгтэй, мэргэшсэн, тулхтай төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулж, тогтвортой чадварлагаар ажиллуулна.

    Манай Засгийн газар, аливаа популист улс төрийн арга заль, үйл ажиллагаанаас ангид байж , дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна. Алгуурлах цаг хугацаа, орон зай бидэнд байхгүй ээ.

    Засгийн газрын хөтөлбөрөө нэн даруй боловсруулан УИХ-д өргөн барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, мерит зарчимд суурилсан төрийн албаар дамжин бодит биеллээ олж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эерэг үр нөлөөгөө үзүүлдэг жамтай.

    Улс орноо хямралт байдлаас гаргахын тулд бид богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. Нэн хариуцлагатай, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний зөв бодлого явуулж, бизнес эрхлэлтийг дэмжин, төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгаа бид өөд татаж чадна. Олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бид бүхний өмнө зүй ёсоор тавигдаж байна.

    Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангана. Эдийн засгийн өсөлтийн томоохон суурь хөшүүрэг нь татвар, санхүү, мөнгөний зөв бодлогоор дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ажлын байрыг буй болгож иргэдийнхээ аж амьдралыг тэтгэнэ.

    Эдийн засгийн өсөлтийн нааштай үр дүнд тулгуурлан мөнгө, санхүүгийн эхний хуримтлал бий болгож, нийгмийн бодлогын зорилтот хөтөлбөрүүд, нэн ялангуяа нийгмийн халамжийн оновчтой бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

    Салбар хоорондын уялдаа холбоонд онцгой анхаарч, тогтвортой, жигд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжих болно.

    Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.

    Монгол Улсын Их Хурал, Их Хуралд суудалтай нам, бүлэг, бие даагч болон ард иргэд маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж манай Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

    Засгийн газраа ёс зүйтэй, ил тод, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх зарчмаар ажиллуулахыг зорих болно. “Санаа зөв бол - заяа зөв” гэсэн ардынхаа зүйр үгээр үгээ өндөрлөе.

    Хүн ард минь амар амгалан

    Хөгжлийн зам саадгүй дардан байх болтугай

    Хамтдаа зүтгэж

    Хайртай Монгол орноо мандуулъя гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


  • Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулна
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлыг хуваарьт багтсан Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тогтоолд уг сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр заажээ.

    Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар Сонгуулийн тухай хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Үүнийг гишүүн Н.Энхболд мөн дэмжлээ.

5260 5261 5262 5263 5264 5265 5266
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    8 цаг 28 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    8 цаг 30 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    10 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    10 цаг 12 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    11 цаг 23 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    12 цаг 37 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    12 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 51 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    13 цаг 9 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    14 цаг 13 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    14 цаг 40 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    15 цаг 4 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    15 цаг 18 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    15 цаг 57 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    16 цаг 6 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    16 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    16 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    16 цаг 45 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    16 цаг 53 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    17 цаг 1 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • Зуун жил ганцаардсан хүн
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК