Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5287 5288 5289 5290 5291 5292 5293
  • Монгол Ардын намын албан тушаалын наймааг иргэд эсэргүүцэж байна
    2016 оны 6 сарын 27
    Монгол Ардын намын албан тушаалын наймааг иргэд эсэргүүцэж байна
  • МАН-ынхан Б.Чулуудайгаас айв уу, үнэнээс зугтав уу
    2016 оны 6 сарын 27
    МАН-ынхан Б.Чулуудайгаас айв уу, үнэнээс зугтав уу

    Хотын дарга Э.Бат-Үүлийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэл зэрэг нийслэл хотод хийж хэрэгжүүлж байгаа олон ажлыг харлуулахын тулд түүний хүү Б.Чулуудайн нэр төрд халдсан мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд МАН-аас “Бат-Үүлийн багийг хуулъя” нэртэй иргэдийг зориудаар төөрөлдүүлэх улс төрийн зорилготой самбаруудыг Чингисийн талбайд гаргасан юм.

    Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэн Б.Чулуудай МАН-аас гаргасан тус гүтгэсэн, нэр төрд нь халдсан, худал мэдээллийн эсрэг хөдөлшгүй баримтуудыг өчигдөр олон нийтэд дэлгэлээ. Ингэхдээ үнэн худлыг иргэд өөрсдийн нүдээр үзэж, шүүн тунгааг гэдэг үүднээс МАН-аас гаргаж тавьсан материалуудын дэргэд самбаруудаа байрлуулсан юм.

    Харин өөрсдийнх нь гаргасан мэдээллийг няцаасан баримтуудыг сөргүүлэн дэлгэтэл “Бат-Үүлийн багийг хуулъя” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан МАН-ынхан самбараа бариад зугтан оджээ. Үүнээс иргэд аль мэдээлэл нь үнэн болохыг дүгнэж байсан юм.

    Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Чулуудай “Иргэдийг хохироолоо, хууль бус тендер авсан гэх зэргээр ор үндэсгүй олон асуудалтай холбож нэр хүндэд минь удаа дараа халдлаа. Ингэж гүжирдэж байгаа нь цаанаа миний аав Э.Бат-Үүлийн хийсэн ажлыг үгүйсгэж, дараагийн хийх ажлыг нь зогсоох гэсэн явуургүй оролдлого юм. Тиймээс олон удаагийн гүжир, гүтгэлэгт хариу өгч иргэддээ бодит байдлыг тайлбарлаж энэхүү самбаруудыг дэлгэн харуулж байна” гэв.

    ЭХ СУРВАЛЖ: ИРГЭН Б.ЧУЛУУДАЙ
  • Туул голын эрэг дагуу амралт зугаалгын бүс байгуулна
    2016 оны 6 сарын 27
    Туул голын эрэг дагуу амралт зугаалгын бүс байгуулна
  • Наадмын сорилго барилдаанд Т.Баасанхүү түрүүллээ
    2016 оны 6 сарын 27
    Баяр наадмын өмнөх хамгийн сүүлийн заал танхимын барилдаан болох Их сорилго өчигдөр ”Бөхийн өргөө”-нд боллоо. МҮБХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос, улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ.
  • Санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа
    2016 оны 6 сарын 27
    Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа.

  • Зарлигаар цол олгодог наадамд засах зүйл олон байна
    2016 оны 6 сарын 27
    Нэгхэн сарын дараа наадам болно. Гэтэл наадам болохгүй юм шиг нам жим. Бөхчүүд нутаг нугынхаа нэр дэвшигчдийг даган, сонгуульд “барилдаж” байна. Зургадугаар сар талдаа орчихоод байхад галд гарч, бэлтгэл сургуулилтад биеэ нухлуулсан хүн бараг алга. Нэг нэр дэвшигч дор хаяж нэг бөхөөр сүр бараа хийж явахыг хүссэн нь монголчууд бөх хүнд аашны мууг үзүүлдэггүйтэй ч холбоотой байх. Гэхдээ тэдэнтэй, тэдэнгүй сонгууль болдгоороо болж, наадам ирдгээрээ ирнэ.
  • Ихрүүд өнөөдөр ямар нэг сайн мэдээ сонсох болно
    2016 оны 6 сарын 27
    Хонь - (3/21-4/19)
    Шинэ, бүтээлч хобби сонирхоход тохиромжтой өдөр. Хувцас загвар, зураг чимэглэл, дизайны ажил таны сонирхлыг татах байх. Хонины ордын эцэг, эхчүүд компьютер ширтэж өдөржин суудаг хүүхэддээ санаа зовох цаг болжээ. Түүний сонирхлыг өөр зүйлд хандуулж, эрүүл мэндийг хамгаалах арга олох шаардлагатай болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Үхэр - (4/20-5/20)
    Ажил хэрэг эсвэл эрүүл мэндийн асуудал санааг тань зовоох бололтой. Гэхдээ үүнд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Дарамт стресийг тань улам нэмэгдүүлнэ. Хэрвээ ажил үүргээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хий. Бүтэн биеийн үзлэг эсвэл шүдний эрүүл мэнддээ зориулж үзлэгийн цаг товло. Санхүүгийн эерэг өөрчлөлт танд ирээдүйдээ итгэх итгэл бий болгоно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Ихэр - (5/21-6/21)
    Та өнөөдөр ямар нэг сайн мэдээ сонсох болно. Ажилдаа урам зоригтой байх болно. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд танилцуулах боломж гарах бөгөөд нэмэлт орлого олохын тулд хүмүүст хичээл заах бололтой. Мөнгө олох бодол таныг бүрэн эзэмдэх бөгөөд удаан хугацаанд төлөвлөж байсан ажил бүтэх тийшээ хандана. Юу хийхийг хүснэ түүнийгээ хий. Найз нөхөд тань танд туслах болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Мэлхий - (6/22-7/22)
    Гэртээ хязгаарлагдмал орчинд ажлаа хийдэг илүү тав тухтай газар хайхад одоо яг хамгийн тохиромжтой цаг. Гэхдээ заримынх нь хувьд тийм боломж олдох нь юу л бол. Энэ өглөө Сугар гараг буцаж эргэх хөдөлгөөнөө дуусгаж таны 12-р гэр Ихрийн ордын зүг хөдөлж эхлэнэ. Одоо та бүх түвшинд харилцааныхаа асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нууц амрагийн асуудал юм уу хайрын гурвалжинд орооцолдсон байсан хүмүүсийн нууц илэрч сэтгэлийн хямралд орох болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Арслан - (7/23-8/22)
    Найз нөхөд болон хосуудын хоорондох санхүүгийн маргаан тайлагдана. Хэнээр туслуулах вэ гэдгээ сайтар бод. Хэний компанийг сонгох эсэхээ эргэцүүл. Гоо сайхан, хувцас болон бусад зүйлийг худалдаж авах ажлыг улам хөнгөвчилж, бизнесийн ашигтай гэрээ хэлэлцээр хийх бололтой. Алс амьдардаг найзындаа зочлох хэрэг гарна. Очих замдаа цагийг зугаатай өнгөрөөх болно. Хайртыгаа юм уу дотно найзаа дагуулан хамт яваарай.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Охин - (8/23-9/22)
    Хэрэв та амьдралаа дээшлүүлэхийн тулд ямар нэг чухал ажил хийж байгаа бол энэ ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна. Хэрвээ амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийж эхлээгүй байгаа бол тодорхой арга хэмжээ даруйхан авч эхэл. Хамгийн чухал зорилгоо тодорхойлж, маш няхуур, дэс дараатай хийж эхэл. Мөнгө төгрөгний асуудал таны санааг зовооно. Хайрттайгаа мөнгө санхүүгийн асуудлаар ярилцахаа түр хойшлуул. Та удахгүй санхүүгийн шинэ эх үүсвэртэй болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Жинлүүр - (9/23-10/22)
    Сугар гараг таны ирээдүйг захирч байгаа, одоо та хаа нэг тийшээ явахыг хүсч тэмүүлэж байгаа нь таны алсын хараатай юмыг эерэгээр хардагтай холбоотой. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч ихтэй байна. Жинлүүрийн эмэгтэй сайхан хувцас цуглуулан өдөржин дэлгүүрээр явж чадна. Хэрвээ та амьдралдаа итгэлтэй биш байгаа бол бодож тунгаа. Орчлон хорвоо таныг хайрладаг, тиймээс ирээдүйгээ сайхнаар төсөөл.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Хилэнц - (10/23-11/21)
    Жинлүүрийн Cap таны сарны энергийг чухалчлах тул хувийн ажил хэрэгтээ анхаарч, тайван байх шаардлагатай. Албан ажлаа гартаа оруулж, тайван тогтуун байхыг хичээ. Санчир гараг одоо ганцаардмал, нууцлаг зүйлсийг тань илтгэдэг нарны 12-р гэр болох Жинлүүр рүү дахин хөдөлж байна. Санчир гарагийн 4 сарын ухралт амьдралын нөхцөл байдлаа эргэн харах боломжийг танд өгсөн. Харин одоо Санчир урагшилж байгаа тул та ч урагшил.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Нум - (11/22-12/21)
    Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Удирдлагатайгаа төвийг сахисан байр сууринаас хандах, буулт хийх чадвартай байх тохиолдолд л танд ашигтай байхыг од эрхэс анхааруулж байна. Шинэ түнш болон нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр бүрэн нээлттэй байна. Та зөн совингоо дага. Тэр танд зөв замыгзааж өгөх болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр та нэр хүнд, байр сууриндаа илүү анхаарна. Ажилдаа та амжилттай эргэлт хийнэ. Хүч сорьсон ажил ямар нэгэн бэрхшээл чирэгдэлгүйгээр амжилттай болохгүй. Матрын орд учраас та ямар ч ажлыг дээд зэргээр гайхалтай бүтээх хичээл зүтгэлтэй. Тийм учир ололт амжилтаараа талархлыг хүлээнэ. Гүйцээгээгүй зорилтууддаа сэтгэл түгшинэ. Эрх мэдэлтнүүд болон хамт олон тань амьдрал бага зэрэг хэцүү байх нь шудрага гэж үзнэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Бумба - (1/20-2/18)
    Сугар гарагийн нөлөөгөөр бурхны хайр таны амьдралд эргэн ирнэ. Шийдвэр гаргахад амархан болсон үед бизнесийн үйл ажиллагаа мөн хэвийн үргэлжилнэ. Онгод орсон үед түүнээ дагавал амжилтанд хүрнэ. Шинэ зохиолчдод хэвлэлийн компаниас эерэг хариу ирж магадгүй. Мөн гэрээ хийх санал тавьж магад. Зарга хийж эхлэхэд таагүй. Сургагч гараг болох Сугар гараг бүх талаас нь тунгаан бодож байна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 27
    Загас - (2/19-3/20)
    Цолмон гараг одоо таны гэр, ажилтай холбоотой асуудлыг тань илтгэдэг дөрөвдүгээр гэр болох Ихрийн орд руу хөдлөх бөгөөд, Санчир гараг ч мөн таны нарны наймдугаар гэр болох Хилэнцийн орд руу хөдлөх болно. Санчир гарагийн ухралтын нөлөөгөөр та ажлынхаа төсөл төлөвлөгөө, өнгөрсөн үйл ажиллагаа, санхүүгийн асуудлаа дахин нягтлан үзэх шаардлага гарна. Одоо танд өрөө төлж дуусгах, тогтвортой хүчирхэг санг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ ирээдүйн төлөө байгуулах боломж байна.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 6 сарын 27
    09:00 цагт: Нийслэлд хэрэгжиж байгаа тендерийн холбогдолтой бүх төрлийн мэдээлэл, танилцуулгыг хийнэ. Мөн “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хаана: Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд

    10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас ”Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Драгон салбарын өмнөх талбайд болно.

    11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан нам ардчиллийн үнэт зүйлсийг үгүй хийж байна. Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд МАН-ын авилгын асуудлаар МАХН-ын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Хан-Уул дүүрэгт 120-ын автобусны буудал орчим шинээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно. Нийт 2,2 га талбайг тохижуулан усан ориглуур, усан толиотой, амрах, нарлах талбайтай хороолол доторхи жишиг цэцэрлэгт хүрээлэн болгожээ.

    11:30 цагт: MN-Мэдээллийн төвд “СҮҮЛЧИЙН НАЙДВАР: Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё” хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос мэдээлэл хийнэ.

    11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш Дундговь амйгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу. Олон нийтийн иргэний хяналт, Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

    12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар мэдээлэл хйинэ.

  • Ийм хүмүүст Их хуралд сонгогдох эрх байгаа гэж үү?
    2016 оны 6 сарын 27
    ...Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудад ч хариуцлага тооцох ёстой. Тэд ажилдаа ингэж хариуцлагагүй хандаж таарахгүй. Хуульд зааснаар бол халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу архи үнэртүүүлсэн л бол Төрийн ордонд байлгах нь байтугай ойртуулах ч ёсгүй. Гэтэл УИХ-ын гишүүний өрөөнд нэг бус гишүүн архидаж байгааг мэдээгүй байна гэж байх уу?...
  • Цаг агаар: Дуу цахилгаантай бороо орно
    2016 оны 6 сарын 27
    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд :

    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно
    2016 оны 6 сарын 27
    Аргын тооллын 6 сарын 27, Сумьяа гараг. Билгийн тооллын 22, Могойг хүлэгч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, эд хураах, номын өглөг өгөх, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно.
  • Үүлтэй Улаанбаатарт хөгжлийн хур орно
    2016 оны 6 сарын 27
    ... “Хагдарч” явсан Улаанбаатар дөрөвхөн жилийн өмнөөс “халиурч” эхэлсэн. Үүлтэй болсон Улаанбаатарт хөгжлийн хур бууж, бүтээн байгуулалтын “бослого” гарсан он жилүүд үргэлжилж байна. Ухрах уу, урагшлах уу?...
  • МЭДЭГДЭЛ
    2016 оны 6 сарын 26
    2016.06.26-ны өдөр Улаанбаатар хот

    НИТХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Жамсранжавын Тогтохбаяр нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт сонгогч иргэдтэй 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уулзалт хийхдээ УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтыг “...оффшор данстай, тэр дансанд нь 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг байна гэдэг нь нотлогдсон, манай нам иймэрхүү зүйл дээр их харамсдаг, МАН ялж байж энэ мөнгөө нуусан, идэж уусан нөхдийг гаргаж ирнэ ” гэсэн ор үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан, түүнчлэн “Зууны мэдээ” сонин нь Д.Зоригт гадаад улсад “оффшор” данстай, компанитай гэсэн худал мэдээллийг сонгогчдод сонгуулийн суртачилгааны явцад сонин, цахим хуудас, вэб сайтаар удаа дараа тарааж буй үйлдлүүд нь “Сонгуулийн тухай хууль”-ийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дэх хэсэг “Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул хууль хяналтын байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх, мөн уг худал хуурмаг мэдээллийг тарааж байгаа этгээдэд зохих хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд нэр дэвшигч Д.Зоригтод гадаад улсад ямар нэгэн “оффшор” данс, компани байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

    УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын штаб
  • Мөнгө тараасан Д.Оюунхорол Д.Зоригтыг гүтгэлээ
    2016 оны 6 сарын 26
    МАН төрийн албыг төрлийн алба болгож, албан тушаалыг мөнгөөр зарж 60 тэрбум төгрөг босгосон тухай дуулиан ид өрнөж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 49 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа гэгч Иргэн Н, Х, Э, Н, Т нарт тус бүр 100 мянган төгрөг нууцаар тараасан тухай асуудлыг хуульч, өмгөөлөгч Ц.Оргил өнөөдөр дэлгэн тавилаа. Тус үйлдэл нь сонгуулийн тухай хуулийн 70.1 заалтыг зөрчиж байгаа бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн аж.

    Д.Оюунхоролтой холбоотой хэвлэлийн хурал 14 :00 цагт ийнхүү болж, үргэлжлүүлэн 15:00 цагт МАН-ын зүгээс Д.Зоригтыг зохион байгуулалтттай гүтгэсэн видео бичлэгийг яаран сандран хэвлэлийнхэнд тараасан юм.

    Нэг ёсондоо үнэнд бүдэрсэн Д.Оюунхорол нэр дэвшигч мөнгө тараасан асуудалдаа хариулт өгөхийн оронд шууд л Д.Зоригтын хамаатан гэх эмэгтэй Япон руу дадлагажигч явуулна гэсэн анкет бөглүүлээд явж байсан тухай зохиомол гүтгэлгийг хэвлэлийн хурлаар зарлав. Энэ нь нэг талаар МАН-ын 60 тэрбум төгрөгийн асуудлыг дарах, нөгөөтэйгүүр Д.Оюунхорол өөрийгөө хайцаалан, өрсөлдөгч Д.Зоригт руу сөрөг давшилт хийсэн зохион байгуулалттай гүтгэлэг юм.

    Учир нь Д.Зоригт Япон руу 270 дадлагажигч гаргана гэсэн явуулгыг түүний сонгуулийн штаб хэд хоногийн өмнө мэдээд сэрэмжлүүлэг гарган албан ёсны Пейж хуудас, тойргийн гудамж, талбайгаар тараан олон нийтэд анхааруулснаас гадна Цагдаагийн байгууллагад хандаад байсан юм. Тиймээс энэхүү асуудал нь нэр дэвшигч Д.Зоригтын нэр хүндэд халдах гэсэн санаатай, зохион байгуулалттай зохиомол хэрэг юм хэмээн Д.Зоригтын сонгуулийн штабаас албан ёсоор мэдэгдлээ.
  • “За тохирох уу” шоуны үргэлжлэл өнөө орой
    2016 оны 6 сарын 26
    “За тохирох уу” шоуны үргэлжлэл өнөө орой
    Энэ сонгуулийн үеэр гарсан хамгийн олон үзэгч буюу 10 мянга гаруй үзэгчдийг байлдан дагуулсан “За тохирох уу” шоунд өнгөрсөн удаа Т.Энхсайхан оролцсон билээ. Уг улс төржилтгүй шоу нэвтрүүлгийн үргэлжлэл өнөө орой буюу зургадугаар сарын 26-нд 23.30 цагаас ETV, 22.48 цагаас UBS телевизээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Хөтлөгч Ж.Алтаншагай болон нэр дэвшигч бүсгүйн хооронд өрнөх хөгжилтэй яриа та бүхнийг жаахан ч гэсэн уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
    https://www.facebook.com/TerbishiinEnkhsaikhan/videos/214731905592137/?__mref=message_bubble
  • Муудсан хүнсийг лазераар илрүүлнэ
    2016 оны 6 сарын 26
    Өмнөд Солонгосын эрдэмтдийн зохион бүтээсэн лазер технологийн ачаар та аюулгүй хүнс хэрэглэх нь ээ. Бактери илрүүлэгч лазер нь гэрлэн туяагаар хоол хүнсний аюулгүй байдлыг шалгадаг байна.
  • “Харанга” хамтлаг Чингисийн талбайд тоглоно
    2016 оны 6 сарын 26
    Өнгөрсөн жилээс эхлэн НЗДТГ-аас Чингисийн талбайд үндэсний их баяр наадамд зориулсан бүрэн хэмжээний амьд тоглолт бэлтгэн хүргэж байгаа.

  • Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь бусдад мөнгө тараасан гэв
    2016 оны 6 сарын 26
    Сонгуулийн зөрчилтэй холбоотойгоор хуульч, өмгөөлөгч Ц.Оргил өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Хүнсний хаягдлыг түлш болгох шинэ технологи
    2016 оны 6 сарын 26
    Израйлийн эрдэмтэд “Home Biogas” хэмээх ухаалаг хогийн савыг бүтээж, Палестины алслагдсан тосгоны иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

  • Хар машины ”но” дахин илэрлээ
    2016 оны 6 сарын 26
    Сонгууль эхлээгүй байхад л санал тоолох хар машин дахин хэл ам дагуулж эхэллээ. Учир нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд хийсэн урьдчилсан хяналтын тооллогоор хар машины ”но” илэрч иргэдийн эргэлзээг улам баталгаажуулжээ.
5287 5288 5289 5290 5291 5292 5293
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    29 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    29 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    1 цаг 16 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    1 цаг 35 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    1 цаг 53 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    2 цаг 0 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    3 цаг 22 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 34 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    3 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    4 цаг 9 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    4 цаг 32 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    5 цаг 28 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    5 цаг 49 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    6 цаг 32 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    7 цаг 17 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    7 цаг 39 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    7 цаг 46 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    7 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 56 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    8 цаг 2 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК