Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5304 5305 5306 5307 5308 5309 5310
  • Гарын үсгээр олгосон газрын мөнгө хэний дансанд орсон бэ
    2016 оны 6 сарын 20
    Дэлхийн банкны гаргасан судалгааны дүнд үндэслэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар хотын өмнөх дарга нарын олгосон газрын талаар баримт дэлгэсэн нь иргэдийн дунд шуугиан тариад байгаа.

    Олон хүний мэдэхгүй байсан уг мэдээлэлд багтсан, зарагдсан газрын үнэ нийт 26.9 их наяд буюу 26 мянган цэцэрлэг барих мөнгө, дээрээс нь нийслэлийн 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний байсан нь бүр ч цочролд орууллаа.

    Тэгвэл зохих журмын дагуу буюу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй тэр их газрын мөнгө хаашаа орсон бэ. Хэн аваад гудсан доороо хийчихсэн юм бэ. Ард түмэн, тэр дундаа газрын эзэн болох нийт нийслэлчүүд яг энэ асуултын хариуг дор бүрнээ эрэл сурал болгон хайсаар байна.
  • Онцгой байдлын алба музейтэй боллоо
    2016 оны 6 сарын 20
    Өнөөдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн тохиож буй бөгөөд тус өдрийн хүрээнд “Онцгой байдлын албаны түүхэн музей” нээлтээ хийж байна.
  • Ази, Европын хүнсний аюулгүй байдлыг Улаанбаатарт хэлэлцэнэ
    2016 оны 6 сарын 20
    АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр манай улсад эхэлж байна.
  • Эерэг 24: Г.Ундармаа Хан-Уул дүүргийн эмнэлгийг тохижуулна
    2016 оны 6 сарын 20
    Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөөрөө эмнэлгийн танхимуудыг засч тохижуулж байгаа билээ. Тэрээр
  • Багц 24: Санал өгөхдөө юуг анхаарах вэ?
    2016 оны 6 сарын 20
    Өнөөдрөөс яг ес хоногийн дараа сонгуулийн санал хураалт болох гэж байна. Иргэн та сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцож хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна. Ингээд сонгуулийн санал хураалттай холбоотой зохион байгуулалтын ажлуудын талаар болон санал өгөхдөө юуг анхаарах ёстойг сануулъя.
  • Хонь ч, мөнгө ч саадаг бүсгүй
    2016 оны 6 сарын 20
    Мөнгөний гачаалаас гаргаж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэсэн бүхэл бүтэн намын дайны уриа дэвшүүлсэн байна. Японд эзэмшсэн санхүүгийн боловсрол, үйлдвэрлэлийг буй болгох ухаан, менежментийн ололтоо Төв аймгийнхаа сонгогч ард түмний амьдралын эх болж байгаа мал, тарианы нь хишиг буянтай шүтэлцүүлэн нийтээрээ чинээлэг сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл, ажил хэрэгч бүтээн байгуулалтад уриалан дуудаж байна.
  • 24 баримт: ЭЕШ-тай холбоотой гомдол хүсэлтээ хэрхэн, хаана гаргах вэ
    2016 оны 6 сарын 20
    ЭЕШ өчигдөр дууссан бөгөөд шалгалтын хариу ирэх сарын 1-ны өдөр гарна. Энэ жил ЭЕШ-тай холбоотой маргаан гомдол багагүй гарсан бөгөөд мэргэжлийн байгууллагаас дээрх бүх мэдээллийг ташаа гэдгийг албан ёсоор мэдээлээд байгаа. Тэгвэл ЭЕШ-тай холбоотой гомдол, хүсэлт болоод дүн мэдээ хэрхэн гарах талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Монголд анх удаа зохиогдож буй муурын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    2016 оны 6 сарын 20
    “Муур хөөрхөн” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Монголд анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларснаараа онцлог юм.

    Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50 орчим муур болон зулзагануудыг сонирхох боломжтой аж.

    Үүний зэрэгцээ үүлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна хүрэлцэн ирсэн хүмүүс муурнуудаас сонголтоо хийж, худалдан авалт хийх боломжийг бий болгосон гэнэ.

    Мөн энэ үеэр Дэлхийн Муурын Холбоо (WCF), Монголын Муурын Холбооны (МCF) талаар мэдээлэл өгөх, муурны цаашдын хөгжил болон хамгааллын тухай санал бодлоо хуваалцах боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн тасалбар хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг гэнэ шүү.
  • Нийслэлд 30 мянга гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг, 9,0 тэрбум төгрөгийн 1 000 орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол гэр хорооллын харанхуй гудамжуудад 15 906 гэрэлтүүлэг суурилуулжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд 8800 гаруй гэрэлтүүлэг шинээр хийсэн байна.
    Гэр хороолол болон орон сууцны хороолол нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг камер, суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хувьцааны мөнгийг өнөөдрөөс олгоно
    2016 оны 6 сарын 20
    Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд буй. Хувьцаагаа зарах хүсэлтээ өмнөх долоо хоногийн Даваа гаригт гаргасан иргэд маргаашнаас мөнгөө авч эхлэх юм. Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон билээ.

    Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээхээр зохицуулалт хийсэн. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.
  • Хилэнцүүд өнөөдөр үнэхээр сонирхолтой адал явдалтай учирна
    2016 оны 6 сарын 20
    Хонь - (3/21-4/19)
    Өнөөдөр буурь суурьтай өөрчлөлт хийвэл зохино. Ажил албаны асуудалд дуртай ч дургүй ч өөрийнхөөрөө шийдэх хэрэг гарна. Гарах үр дүн гайхалтай байна. Гэр ажлын хооронд завгүй явснаас толгой өвдөж магадгүй. Сэтгэл хөдлөлөөр хуумгай шийдвэр гаргах хэрэггүй. Өөрт чинь юу зөв болохыг мэдэх хүртэл хоёр өдрийн амралт авах нь дээр. Гэр бүлтэйгээ удаан хугацаанд холбоо барихгүй байх нь ганцаардахад хүргэнэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Үхэр - (4/20-5/20)
    Маш завгүй тогтворгүй байдлаар энэ өдөр үргэлжилнэ. Ихэнх цагаа уулзалт ярилцлаганд зарцуулах нь. Шинээр хадгаламжийн данс нээх нөхцөл үүснэ. Таны авьяас билэг идэвхигүй, зогсонги байдалд орох ч энэ бүхнийг таны хайртай хүн тань сэргээж, урам өгөх нь. Өдрийг яарч сандарсан, болчимгүй өнгөрөөж болохгүйг анхааруулья. Хосуудын хувьд биенээ ойлгох таатай боломж бий болно. Ганц бие хүмүүсийн хувьд амлалтнаасаа ухрах тохиолдол гарч болзошгүй.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Ихэр - (5/21-6/21)
    Хайртай хүнтэйгээ маргалдсан хэдий ч буулт хийж чадвал асуудал танд ашигтайгаар шийдэгдэх болно. Өөрийн бодлоо хэлэхээсээ бусдын ярихыг сайн сонс. Бизнесийн харилцаандаа эерэг хандлагаар ханд. Хэрвээ та банкны болон бусад мэргэжилтнүүдтэй ярилцвал өөрт тохиолдож буй бэрхшээлээ даван туулах арга замыг олох болно. Аливаад хэт түрэмгий зан гаргавал хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чадахгүйгээс гадна нэг ажлаа дахин дахин хийхэд хүргэнэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Мэлхий - (6/22-7/22)
    Оддын холимог чиг хандлага өнөөдөр зонхилох бөгөөд янз бүрийн хачирхалтай зүйлүүд тохиолдоно. Cap, Hap хоёр хоёулаа таны тэмдгийг гэрэлтүүлж байгаа тул та бас гэрэлтэж гялалзахдаа бэлдээрэй. Та дур булаам байдал, бусдын сэтгэлийг татдаг дүр төрхөөрөө нэр хүнд, зэрэг зиндаа нэгтнүүдийнхээ дунд илт өсөх болно. Мөнгө олох боломж таныг сонгох, ашиглахад бэлэн хүлээж байна. Амжилтанд хүрэх боломж өндөр байна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Арслан - (7/23-8/22)
    Өнөөдөр эрч хүч сулхан л байх болов уу. Бага насны хүүхдийн зангаар аягласан үйлдэл хийнэ. Өөрийн мэдрэмжээ ойлгох гэж хичээгээд үзвэл дотоод сэтгэлийнхээ зарим нэг мөн чанарыг ухаарч, ойлгож чадна. Тэмдэглэлийн дэвтэр хөтөлж өдөр тутамдаа сэтгэл санаа, мэдрэмжийнхээ талаар бичиж эхэлвэл тохиромжтой. Ганцаараа байхдаа өөрийн идэвх зүтгэлд дүгнэлт хий. Ингэж байж та анхаарлаа сайн төвлөрүүлж чадна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Охин - (8/23-9/22)
    Таны ажил бүтэмжтэй байх болно. Та ажилдаа амжилт гаргахаас гадна нэр хүнд тань өснө. Өөрийн үзэл бодолдоо итгэлтэй бай. Хэрвээ та тушаал ахиж, цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт шагнал урамшуулал авахыг хүсч байгаа бол энэ зорилгынхоо хойноос итгэлтэй явж бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Та эхэлсэн ажлаа ойрын өдрүүдэд ямар ч саадгүйгээр дуусгаж чадна. Бусдын анхаарлын төвд байх бөгөөд олон гайхалтай хүмүүс таныг өөрийн танилын хүрээндээ багтаахыг хүснэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Жинлүүр - (9/23-10/22)
    Таны ухаан таныг залилж магадгүй. Таны энерги бусад үеэс илүү их байх болно, учир нь маш сайн төсөл гаргах хэрэгтэй. Таны эргэн тойронд байгаа хүмүүс урдныхаасаа илүү их догдолсон байгааг та анзаарав уу? Тиймээс та үг хэлээ бодож яриарай. Тэр байтугай тоглоомоор хэлэх гэж бүй үгэндээ хүртэл анхаарал тавиарай. Та өөрийн биеэ бод, хэт хүнд юм битгий өргө. Өөрийнхөө мэдрэмжиндээ итгэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдрийн энэ завгүй өдөр Хилэнцэд үнэхээр сонирхолтой адал явдал учрах болно. Өнөөдөр нар буцаж, cap мөн Мэлхийн ордод орон гэрэлтэх үед өдөр шөнийн тэнцэл болно. Мэлхийн орд аялал, боловсролыг тань илтгэдэг нарны 9-р гэрийг чухалчлах тул дараагийн дөрвөн долоо хоногийн дотор аялалд явбал үнэхээр гайхалтай сайхан цагийг өнгөрөөж чадна. Энэ үеэр олон орон газрын тухай мэдэж авна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Нум - (11/22-12/21)
    Харилцаа холбоонд туйлын таагүй өдөр. Амьдралын эрч хүч аажмаар буурах хандлагатай байна. Бусдад туслах, ивээлээ үзүүлэх гэсэн оролдлого хожим удаан хугацааны турш төлж дийлэхээргүй зовлон бэрхшээлийн эхлэл байж магадгүй юм. Хамт олонтойгоо санал зөрөлдөх эсвэл хувийн амьдралд гарсан таагүй өөрчлөлт таны амьдралын амгалан тайван байдлыг алдагдуулах бололтой.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Матар - (12/22-1/19)
    Од гарагууд хүчээр эрхшээлдээ байлгах тул өнөөдөр их завгүй өдөр байх нь. Санхүүгийн болон хайр дурлалын асуудалд тогтворгүй байдал хөндлөнгөөс нөлөөлөх тул та санаа зовно. Хувийн харилцаа болон бизнесийн сонирхлынхоо тэнцвэрийг барих шаардлагатай. Тодорхой хугацаагаар ажлаа түр орхиж ч болно. Цалин, нэмэгдэл болон худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар даргаасаа асуухаа түр хойшлуул.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Бумба - (1/20-2/18)
    Энэ өдөр таны уйтгартай хэвшмэл амьдралаар эхлэх болно. Хоолныхоо калорийг тоолдог хүмүүс шинэ дэглэм сахиж эхэлж магадгүй. Богинохон хугацаанд ч болов өөрийнхөө баригдмал байдлаас гарч завсарлага ав. Хандлага, зан араншингаа өөрчлөх нь таныг хямралд оруулна. Бизнес эрхлэхийг хүсдэг хумхууд өнөөдөр эхэлвэл сайн. Зээл авахын тулд санхүүгийн байдлыг тань тодорхойлсон шинжилгээ хэрэг болно.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 06 сарын 20
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдөр сансар огторгуй их завгүй байна. Төсөөлж байгаагүй зүйлс тань дээр ирж магадгүй тул та бодлоготой байж, уян зөөлөн хандах хэрэгтэй. Сонирхолтой өөрчлөлт таны амьдралд гарч ирэх болно. Хэрэв та ганц бие, идэвхитэй хайртай хүнээ хайж байгаа бол та хэд хэдэн учралтай учрах болно. Харин тэднээс Хилэнцийн ордны хүн тантай таарч тохирохыг одод амлана.
  • ЗГ-ын хуралдаан: ТТ-н цахилгаан станцын асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 6 сарын 20
    Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. Засгийн газрын 35 дугаар хуралдаанаар нийт 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байгаа аж. Ингээд ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дэлгэрэнгүй хүргэж байна.

  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 6 сарын 20
    09:50 цагт: АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг ”Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт” Төрийн ордонд эхэлнэ.

    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ. Тус мэдээлэлд Германы ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга оролцоно. Хаяг: ШЕЗ-ийн байр. Утас: 91912312 98980404

    11:30 цагт: Төслийн ажил нь удаашраад байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлэхээр нээлтийн үйл ажиллагаа зарлаж байна.
    Нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.
    Хаяг: БЗД, 14-р хороо ХӨСҮТ-ийн зүүн ард, Моннисийн барилгын арын саарал хашаа

    12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

    12:30 цагт: СХД-ийн МАН-аас цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    15:00 цагт: 2016 оны 06-р сарын 20-ноос 08-р сарын 05 хүртэлх хугацаанд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийх гэж байна. Археологийн судалгааны нээлтийн ажиллагаа Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно.
  • Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана
    2016 оны 6 сарын 20
    Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 20-наас буюу ирэх даваа гарагаас долдугаар сарын 05-н хүртэл Нисэх, Буянт ухаа-1,2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчим орчмын халуун усыг хязгаарлах юм байна.
  • АН-ын дарга З.Энхболд Архангай аймагт ажиллав
    2016 оны 6 сарын 20

    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Архангай аймагт ажиллав
  • Улаанбаатарт 20 хэмийн дулаан байна
    2016 оны 6 сарын 20
    аа
  • З.Энхболд:МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат!!!
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.19/ Завхан аймагт ажилласны дараа, Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж, тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

    З.Энхболд: Хөвсгөлчүүд П.Цагааныг сонговол УИХ-д “маш сайн” төлөөлөлтэй болно

    Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Хөвсгөл аймагт нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг илгээж байна. Тэрээр олон Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байсан, Боловсролын сайд, Сангийн сайд хийж байсан туршлагатай улс төрч юм. Олон Улсын Вальютын сан, Юнеско зэрэг томоохон байгууллагуудад Монгол Улсаа төлөөлөн сууж ажиллаж байв. Түүнийг дэмжвэл Хөвсгөлчүүд УИХ-д маш сайн төлөөлөлтэй болно гэдгийг батлан хэлье гэв.

    Ц.Оюунгэрэл нь соёлын үнэт түүхэн өвийг хамгаалах

    чиглэлээр маш идэвхтэй ажилласан

    Мөн УИХ-ын сонгуулийн 38 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшиж байна. Тэрээр Соёлын сайдын албан тушаалыг нэр төртэй хашиж байсан. Мөн Ц.Оюунгэрэл нь соёлын үнэт өвийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа улс төрч хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.

    Б.Эрдэнбат: Хөвсгөл аймгийн зарим сумдаа эрчим хүчээр хангасан улс төрч

    УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт улс төрч Б.Эрдэнэбатыг илгээлээ. Тэрээр “Эрэлийн” Эрдэнэбат нэрээрээ Монголын ард түмэнд танигдсан. УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд, Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан, Хөвсгөл аймгийн цахилгаанд холбогдох боломжгүй байсан сумдыг эрчим хүчээр хангах ажлыг хийж чадсан хүн учраас Ардчилсан нам түүнийг Хөвсгөл аймагт нэр дэвшүүлж байна гэлээ.

    Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэв. Ардчилсан нам 2012-2016 онуудад, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. Эдгээр үйлдвэрүүдэд Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

    Мөн хөдөө орон нутагт “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөвсгөл аймгийн хувьд энэ хөтөлбөрийг маш хангалтгүй хэрэгжүүлсэн буюу зөвхөн 232 орон сууц ашиглалтад оржээ. Гэтэл Дорноговь, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул, Орхон, Ховд, Сүхбаатар, Хэнтий аймгууд энэхүү хөтөлбөрийг давуулан биелүүлсэн байна. Эдгээр аймгуудын удирдлагуудын хир хөөцөлдсөнөөс шалтгаалан дээрх орон сууц ашиглалтад орж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн юм. Харин Хөвсгөл аймаг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж хэлэв.

    З.Энхболд: Бид ипотекийг Монгол Улсыг хөгжүүлэх нэг хөшүүргэ гэж харж байгаа

    Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа 1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээлийг МАН “Нүгэл” гэж хэлсэн. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно” гэлээ. Мөн МАН-ын үед болон Ардчилсан намын үед баригдсан орон сууцыг харьцуулан харуулав. Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Цаашид Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538,01 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгана хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.

    Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав

    Уул уурхай гэдэг уулын бугыг хараад, унасан морь гэдэг мал аж ахуйгаа бид мартсан байсан. Иймээс л бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлнэ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэлээ. Ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэвэл, Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана. Мөн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилттой байгаан зэрэгцээ 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Сайн малчин хөтөлбөр эхлэхийн өмнө Р.Бурмаа сайдыг БНХАУ руу явуулсан. Ийнхүү БНХАУ-тай мах экспортлох 1 тэрбум ам.долларын гэрээ хийсэн. Үүний дараа БНХАУ-ын малын эмч манай улсад ирсэн. Гэтэл манай аймгуудаар явж үзээд 6 аймгаас л мах экспортлон авах боломжтой гэсэн. Харин үлдсэн 15 аймагт малын өвчин гарч байсан учир малын мах авахгүй гэсэн. Ингээд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг Ардчилсан намын бүлэг ярьж хэлэлцээд, “Сайн малчин” хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингэснээр эрүүл малтай малчин 10 хувийн малчны зээл авч, малыг эрүүлжүүлэх хөшүүргийг бий болгосон гэв. Мөн тэрээр Хөвсгөл аймгийн иргэдэд ахиулан хийх ажлуудаа танилцуулав.

    Асашёрюү Дагвадорж: Хийж бүтээсэн ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгэж, сонгуулийн шоу хийж болохгүй

    Үргэлжлүүлээд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар Хөвсгөлчүүддээ хандан үг хэллээ. Асашёрюү Дагвардорж, хөдөө аж ахуйн салбарт хийж буй өөрийн бүтээн байгуулалтууд тэр дундаа гүүний эсэхийг хэрхэн гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр япон стандартын гүүний эхэсийг цэвэрлэх, хадгалах үйлдвэрээ нээж байгаа бөгөөд цаашдаа өмнө нь ашигладаггүй байсан гүүний эхэсийг баялаг болгож болох, үүнийг дагаад малчдын амжиргааг өөд нь татах их боломжуудынхаа талаар мэдээлэл өгөв. Мөн сүүлийн үед УИХ-ын даргын Япон Улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын хооронд Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамдууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурагдсан. Ингэснээр Япон Улсад Монгол Улсаас дадлагажигч илгээх асуудал шийдэгдсэн. Энэ арга хэмжээ Япон Улсын Ерөнхий сайдын өргөөнд болсон. Гэтэл монголчуудынхаа сайн сайхны төлөө хийсэн энэ ажлыг хэсэг бүлэг хүмүүс үгүйсгээд, сонгуулийн шоу болгоод байна. Ингэж болохгүй ээ Монголчууд аа гэв. Түүнчлэн УИХ-ын даргын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын талаар мэдээллүүдийг баримт, гэрэл зургийн хамт үзүүлж ярилцлаа. Түүний дараа Ардчилсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Б.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл, П.Цагаан нар үг хэлэв. Б.Эрдэнэбат хэлэхдээ, УИХ-ын даргад Хөвсгөлийн ард түмэн талархалаа илэрхийлж байсныг дамжуулая. Тэрээр 1072 хувьцааг жинхэнэ ард түмний өмч мөн гэдгийг шийдвэрлэж чадсан. Түүний гаргасан шийдвэрээр монголчууд бид Эрдэс таван толгойн 1072 хувьцааныхаа жинхэнэ эзэн болох эхлэлийг тавьж чадсан. Бид ирэх жилүүдэд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг нэмэгдүүлсэн ажлуудыг хийнэ гэдгээ хэлж байв. Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч Ц.Оюунгэрэл хэлэхдээ, хамгийн ядуу тарчиг он жилүүдэд Ардчилсан нам засагласан мөртлөө урд өмнөх цаг хугацаанд хийж байгаагүй их ажлыг Ардчилсан нам хийж, бүтээж чадсаан. Хөвсгөл аймагт л гэхэд хатуу хучилттай замтай болгож чадсаан. Хөвсгөлчүүд манай намын хийсэн энэ ажилд талархаж байсан. Ардчилсан намын бүтээн байгуулалтын хүчээр бид Хөвсгөл жинхэнэ Швейцарь шиг хөгжилтэй, Швейцарь шиг орлоготой болоход ойрхон байна гэв. Мөн Хөвсгөл аймагт нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулзалтын төгсгөлд хэлэхдээ, миний бие тоонд, судалгаан дээр тулгуурлан ажлаа хийдэг. Би 180 үзүүлэлтээр Монгол Улсын аймгуудыг жагсаахад Хөвсгөл аймаг хөгжлийн хувьд нилээн хоцронгуй байна. Иймээс Хөвсгөл аймгийг хөгжүүлэхийн тулд тойргийн тоог нэгээр нэмэгдүүлсэн. Миний бие олон хүний итгэлийг өвөртлөн Хөвсгөл аймагт нэр дэвшиж байна. Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд манай намын нэр дэвшигчийн сурталчилгааг урж, сүйтгэсэн балмад үйлдэл гарсан. Гэвч тэдгээр хүмүүс миний Хөвсгөлөө хөгжүүлье гэсэн итгэлийг урж чадахгүй хэмээн П.Цагаан хэллээ.

    З.Энхболд:МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе!!! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат!!!

    УИХ-ын даргад хандан мэдээлэл өгөв. Энэхүү мэдээлэлд дурдагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт сонгуулийн тухай хуулийн 65.7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин ирсэн бүртгэлээ хийлгэсэн бөгөөд 283 сонгогч шилжин ирсэн тэмдэглэл нь өнөөдрийн байдлаар сонгуулийн хэсгийн хорооноос ирээгүй байна. Үүнээс сонгуулийн 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дүгээр тойрогт 2400 орчим сонгогч шилжин ирсэн байна хэмээн Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын мэдээллийг танилцуулав. УИХ-ын дарга хэлэхдээ, энэ мэт сонгогчдыг олноор нь шилжүүлэн авчрах үйлдэл Баянхонгор, Увс аймагт гарсан байсан. Мөн Хөвсгөл аймагт гарч байгаан байна. Сонгуулийн санал өгөх нэг өдөр “Хүн-Царцаан” –ы нүүдэл ирж, саналаа өгч, Хөвсгөлчүүд та бүхний 4 жилийн саналыг хулгайлж болохгүй ээ. Хөвсгөлийн төлөө хөвсгөлчүүд л саналаа өгөхөөс биш Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй МАН-ын нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн хувийн компанийн ажилтнууд олноор ирж, хөвсгөлчүүдийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй. Тэд энд нэг л өдөр санал өгнө, харин та бүхэн нутагтаа үлдэнэ . Би хууль баталдаг УИХ-ын даргын хувьд биш, харин Ардчилсан намын даргын хувьд “МАН-ынхан шударга өрсөлдөцгөөе!!! Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргэн тат ” гэж хэлье гэлээ.

    Үүний дараа Хөвсгөл аймгийн уугуул, Хөдөлмөрийн баатар Д.Банзрагч УИХ-ын дарга, Ардчилсан намын даргад хандан амжилт хүсч, ялалт байгуулахыг хүслээ. Мөн үргэлжүүлэн Ардын уран зохиолч Т.Галсан Ардчилсан намынханд хандан мэндчилгээ дэвшүүлж, өөрийн үзэж туулсан 3 нийгмийн үеийг харьцуулахад Ардчилсан намын Засаглалын үед хичнээн их ажлыг хийж, эх орныхоо өнгө төрхийг өөрчилж байгаа талаар саналаа хэлж, Ардчилсан намыханд амжилт хүссэн юм.
  • Б.Ургамалцэцэг: Шударга ёс тогтооход шинэчлэлийн амин сүнс чиглэсэн
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн нэрийн өмнө “Боловсролын салбарын хүн” гэдэг тодотгол байнга дагалддаг.



    Тийм ч учраас явсан газар бүрт нь боловсролын тухай яриа өрнөж байна. Б.Ургамалцэцэгийн санаачилсан “Зөв Монгол хүүхэд”, “Авъяас”, “Ном”, “Сайн оюутан” хөтөлбөрүүд цагаа олсон, байгаа оносон, үр өгөөжтэй ажил болсон гэж иргэд сайшааж байлаа.



    “Зөвхөн боловсролын ч биш бусад олон салбарт Ардчилсан намаас хийсэн шинэчлэлийн амин сүнс нь шударга ёс тогтооход чиглэсэн юм шүү. Аливаа алагчлалгүй адил тэгш үйлчилгээг бүх хүнд тэгш хүргэе гэдэг зарчмаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийг миний бие гардан бичилцэж байлаа. Харин одоо Ардчилсан намын энэ хөтөлбөр Монгол Улсын 2020 он хүртэлх хөгжлийн концепцийг тодорхойлж байна” гэж нэр дэвшигч Б.Ургамалцэцэг онцоллоо.



    Тухайлбал, боловсролын салбарт өнгөрсөн дөрвөн жилд хийсэн томоохон шинэчлэлүүдийн нэг болох Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд анги танхимдаа өмссөн хувцас, эдэлсэн хэрэгсэл, өссөн төрсөн орчноороо биш сурсан мэдлэгээрээ, эзэмшсэн авъяас чадвараараа өрсөлддөг боллоо. Одоо боловсролын салбарт ардын хүүхдийг алагчилдаггүй, даргын хүүхдэд илүү боломж олгодоггүй шударга зарчим үйлчилдэг боллоо гэж уулзалтын үеэр иргэд ам сайтай байлаа.
  • Э.Бат-Үүл нэр дэвшиж буй тойргийнхоо иргэдтэй уулзав
    2016 оны 6 сарын 19
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр Хан-Уул дүүргийн 12, 16-р хорооны иргэдтэй уулзлаа. Тэрбээр Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн 36-р тойрогт нэр дэвшиж байгаа билээ.
    Уулзалтын үеэр иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлэн оролцож буй “5+ хөтөлбөр”-өө танилцуулав. Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү оролцлоо.
  • Хувьцааны мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ
    2016 оны 6 сарын 19
    Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд байгаа.
5304 5305 5306 5307 5308 5309 5310
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    5 цаг 34 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    6 цаг 6 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 10 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    7 цаг 10 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    7 цаг 12 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 17 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    7 цаг 42 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    8 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    8 цаг 36 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    9 цаг 14 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    9 цаг 19 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    9 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 50 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    10 цаг 7 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    10 цаг 18 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    10 цаг 30 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    11 цаг 23 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    11 цаг 34 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    12 цаг 14 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    12 цаг 15 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК