-
2015 оны 11 сарын 27
2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтнууд тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай хамтран өөрсдийн санаачлагаар “Тээврийн дээд сургууль” болон “Монголын Үндэсний Их сургууль”-ийн 2 дугаар курсийн оюутнуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан Танхайрах гэмт хэргийн талаар, мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байна.
-
2015 оны 11 сарын 27
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 27-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4137, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 160, зөрчлийн 1223, Зам тээврийн ослын 315, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 72-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 27
Өнгөрсөн шөнө цагдаагийн алба хаагч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн ноцтой осол гарчээ.
-
2015 оны 11 сарын 27
ОХУ-ын хилээр хар тамхи нэврүүлэх гэж байгаад саатуулагджээ.
-
2015 оны 11 сарын 27
Golden pictures production-ы бүтээл “Тоглож болохгүй нас” МУСКино нээлт өнөөдөр 15 цагт Тэнгис кино театрт болох гэж байна. Нээлтийн үеэр киноны гол дүрд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан “ Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн кинотой холбоотой олон сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой.
Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул нарын хайр дурлал, үерхэл, эцэг эхийн нөлөөлөл зэргийг энэ кинонд харуулсан байна. Киноны зохиолч, найруулагч Ө.Алтансэрээ: “Дэлгэцнээ амилах уг киног маань үзэхийг хүссэн олон хүүхдүүд байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг харуулсан уг кино үзэгчдэд таалагдана гэдэгт итгэж байна” гэв.
Бид киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг удахгүй хүргэх болно.
-
2015 оны 11 сарын 27
Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Батцогт “Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоо өөрчилсөн. Үүнтэй холбогдуулаад Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, Нийгмийн даатгалын багц хуулийг НББСШУБХ болон ХАХНХЯ хамтраад хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Удахгүй Засгийн газар өргөн барина. Энэ хүрээнд бид ярилцана. Олон ч гишүүн энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Гишүүд орон нутагт ажиллахдаа малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах гэж байгаа гэсэн шум, горьдлогыг маш өндөр хэмжээнд тараасан байсан. Биднийг очихоор малчид “та нар яагаад дэмждэггүй юм бэ” гэсэн асуудал тавьдаг. Иймд энэ хуулийн талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байгаа. Малчдын ажилласан жилийн 1,6 жилээр тооцох хуулийн төсөл өргөн баригдсан. Сая бас хуулийн төсөл өргөн барилаа. Ямар ч байсан энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд Ажлын хэсэг байгуулаад, олон талаас нь сайтар ярилцаж байж, асуудлыг шийдэх хэрэгтэй байх. Малчин гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ч нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол аймгийн төв, сумын төв дээр “малчин” гэсэн үнэмлэхтэй хүмүүс зөндөө бий. Цаашдаа Нийгмийн даатгалын хэлтэс, ХАХНХЯ-тайгаа ярилцаж байгаад зохицуулалтуудыг нарийн хйиж өгнө.
“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр:
Д.Ганхуяг гишүүний хэлсэн үг: Хөгжлийн банкны тухай хууль батлаад зөндөө удаж байна. Тус банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэлийг УИХ-аас баталж, тогтоол гаргадаг. Эрчим хүч, төмөр зам гэхчлэн бид тогтоол гаргаж байсан. Хөгжлийн банкны тухай хууль батлагдаад, хууль дүрмийн дагуу ажиллаж ирсэн. Зах зээлгүй учраас бүтээгдэхүүн борлогддоггүй, үнэ нь хямдардаг нь зах зээлийн зарчим. Бид зөндөө судалсан. Урагшаагаа хонь, ямааны мах гараад байна л гэдэг. Өдий хүртэл бид албажуулж чадаагүй. Зах зээл нэмэгдүүлэх тал дээр төр ажиллахгүй бол үнэхээр болохгүй байгаа юм. Р.Бурмаа гишүүн хэлсэн, ийм арга хэмжээ авсан гэдгээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Завхан, Увс, Хов, Баян-Өлгий аймгаас хөлдүү мах авч болно гэсэн албан ёсны бичиг нь Хорио цээрийн албанаас нь ирчихсэн байна. Саяхан хоёр орны Махны холбоо 6 тэрбум юаньтай тэнцэх мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Зах зээл нэмэгдэх юм бол ингээд л гараад явчихна. Хоёрдугаарт, үйлдвэрлэл хөгжихгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явахгүй байгаа нь арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаатай холбоотой. Арилжааны банкны зээлийн хүү 18-20 хувьтай байгаа. Тиймээс Хөгжлийн банкны тухай хууль батлаад, тэндээсээ бизнесийн зээл олгож байхаар шийдвэрлэсэн шүү дээ. Энэ хүрээнд Хөгжлийн банкны тухай хуульд нийцүүлэн тогтоолд тодорхой заалт тусгаж өгсөн байгаа. Төсөвтэй холбоогүй гээд байдаг. Гэтэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л асуудал төсөвтэй холбогддог. Сонгууль дөхөхөөр жижиг, жижиг улстөр хйигээд бие биеэ ойлгохоо байчихлаа. Иймд энэ төслийг дэмжих саналтай байна.
-
2015 оны 11 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/902 дугаар захирамж гаргалаа.
-
2015 оны 11 сарын 27
“Шинэ Яармаг”-т хамтрах боломжтойгоо илэрхийлжээ
-
2015 оны 11 сарын 27
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын айлчлал хийв.
-
2015 оны 11 сарын 27
НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 11 сарын 27
Авто худалдаа эрхлэгчид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаж байна.
-
2015 оны 11 сарын 27
Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга хошууч Б.Шинэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.
-
2015 оны 11 сарын 27
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг багтааснаас гадна цагаатгах тухай асуудал багтаж буй. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нилээн хатуухан үг хэлж асуулт асуулаа. Тэрбээр ”Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл орж ирсэн байна. Олон ч гишүүн гарын үсэг зурж уг асуудлыг оруулж ирж байгаа юм байна. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар мэтийн түгжлүүд уншдаг нь сонирхол төрүүлж байна. Ч.Хүрэлбаатар уншсан учраас би асууна. Өргөн барьсан тогтоолын төсөл арай өөрөө орж ирсэн байна. Энэ дотор янз бүрийн олон заалтууд бий. Байнгын хорооны тогтоолын төслийн дүгнэлт зөвхөн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай гэж байгаа. Өөр зүйл байхгүй. 1990 оны Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөсөн. Танай нам энэ үйлдэлдээ түүний үр хүүхэд, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Индэр дээрээс гуйх шаардлагатай болох нь. Ю.Цэдэнбал агсны эдэлж хэрэглэж байсан 30 мянган үзвэрийг шамшигдуулсан байна. Үүнийг үр хүүхэд нь өвлөх ёстой. Та нар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх үү. Ч.Хүрэлбаатар МАН-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн. Хамт явж буй нөхдийнхөө араас хутга шаадаг хүн шүү дээ. Сонгдог жишээг ил, тод ярьсан. Ийм л хүн. Тэгсэн мөртлөө өөрийнхөө намын лидер, Монгол улсын төрийн тэргүүнээр олон ажил ажилласан хүний асуудлыг яагаад оруулж ирж байгааг асуумаар байна” гэлээ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариулахдаа ”Та жаахан том бай. Битгий ийм жижиг бай. Хөгжлийн банк Самурай бонд дээр гарч ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг уншсан гээд ийм зүйлийг ярьж байгаа бол та жижиг байна. Үүнтэй харьцуулашгүй хүний тухай бид нар ярьж байна. 1940. 1960 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг уншиж өгье. 1940 онд МАХН бол Хөдөлдмөрчин ардын тэргүүнд явах хэсэг бөгөөд улс
-
2015 оны 11 сарын 27
Энэхүү чуулганаас олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах юм байна.
-
2015 оны 11 сарын 27
Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголыг баталлаа
-
2015 оны 11 сарын 27
Увс аймгийн Улаангом сумын “Цогцолбор” хоёрдугаар сургуулийн дотуур байрны 9 хүүхэд хоолондоо хорджээ.
-
2015 оны 11 сарын 27
Талархалын баяраар нэг этгээд Вашингтон хотноо байрлах Цагаан ордонд нэвтрэхийг завджээ.
-
2015 оны 11 сарын 27
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт баталсан хуулийн эцсийн найруулгын талаар гишүүдийн саналыг сонслоо. Санал хэлэх гишүүн байгаагүй учир хуралдааныг үргэлжлүүлэв. Чуулганаар УИХ-ын С.Оюун нарын өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
70.5 хувийн саналаар дэмжлээ
-
2015 оны 11 сарын 27
Чуулганы хуралдаан эхэллээ
-
2015 оны 11 сарын 27
Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагч Н.Тавинбэх өнөөдөр 14.00 цагт тангараг өргөж, ажлаа хүлээж авна.
Энэ оны 10 дугаар сарын 18-нд болсон Багануур хотын Захирагчийн сонгуульд Н.Тавинбэх 57.72 хувиар ялалт байгуулсан билээ..
Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС -ийн цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995-2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж, 2008-2012 онд МАН-аас сонгогдож, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 2013 оноос өнөөг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.