-
2015 оны 12 сарын 16
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 16
ГЭРТЭЭ ЦООЖЛОГДСОН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ АМИА АПДАВ
Нийслэлийн Чингэлт дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайд энэ сарын 11-ний өдер айлын гэр шатаж, гэрт байсан зургаан настай хүүамиа алджээ. Гал өдрийн 15.20 цагийн орчимд гарсан байна. Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр галыг унтраасан ч хүүг аварч чадаагүй аж. Аав, ээж нь хүүгээ гэрт нь цоожлоод явчихсан байсан талаар эх сурвалж хэллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, Хамбын хоёрдугаар гудамжинд Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 10-ны өдер Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гал едрийн 03.50 цагийн орчимд гарсан бөгөөд Гал унтраах, аврах 18, 26 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвен техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраажээ. Байшинд байсан 16 настай А амиа алдсан байна.
-
2015 оны 12 сарын 16
хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг өнгөрсөн сарын 30-ны едөр нийслэлээс нээлттэй дуудлага худалдаагаар зарсан билээ. Хорин тэрбум тегрөг хүртэл гурван хүн үнэ хаялцаж, түүнээс дээш Монголын иргэн араб үндэстэн Абдул Карим, “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан нар ерсөлдөөд араб эр Абдул Карим 24 тэрбум тегрөгийн санал хэлснээр авах болсон. Гэвч тэрбээр удалгүй хувийн мэдэгдэл гарган, худалдан авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Түүнийг ямар шалтгаанаар, яагаад ийм шийдвэр гаргах болсныг хэн ч мэдэхгүй бөгөед өөр өөрсдийнхөөрөө янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байгаа. Гэхдээ түүний мэдэгдэл гаргах нь хамаагүй харин хуулийн хугацаа болох 14 хоногийн хугацаандаа телбөрөө шилжүүлж газраа өөрийн болгох эсэхээ эцэслэхийг нийслэлээс хүлээж байв. Хэрэв мөнгөө цагтаа шилжүүлэхгүй бол дэнчингийн 715 сая төгрөгийг буцаан олгохгүй бегөөд газрыгхудалдан авах саналыг дараагийн хүнд нь шилжүүлнэ гэж байлаа. Тэгвэл Абдул Каримын албан ёсоор хариу өгч мөнге шилжүүлэх хугацаа уржигдар буюу энэ сарын 14- ний орой дуусчээ. Ингэснээр дараагийн ендөр үнэ буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн саналыг өгсен “Таван богд” группт нийслэлээс өчигдөр санал хүргүүлсэн байна.
Энэ талаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 6-д “Хэрэв ялагч нь телбөрийг заасан хугацаанд эс төлбел уг эд херөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлне” гэж заасан байдаг. Гэхдээ “Таван богд’’ групп энэ газрыг худалдан авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хуучин хэвлэх үйлдвэрийн байрны эргэн тойрны ихэнх газар “Таван богд” групп болон “ХАС” банкных байдаг. Бүр залгагдаж барьсан байшин нь яах аргагүй “Таван богд”-ынх. Энэ ч утгаараа тэд дуудлага худалдаанд оролцож, газрыг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх.
Гэхдээ дуудагдсан үнээрээ зарагдах эсэх нь одоогийн байдлаар тодорхой бус байна. Эхний өндөр санал егсөн хүн татгалзсан, дараагийн хүнийг нь ч авсангүй гэж буруутгах боломжгүй. Дэнчингийн мөнгийг буцаагаад өгчихсөн учраас алдана гэх эрсдэл тэдэнд үгүй. Манайхан газар авсан Абдул Каримыгэлдвээр хэлсээр байгаад саналаа буцаахад хүргэсэн. Магадгүй энэ байдал үргэлжилсээр байвал уг газрыг ийм үнээр авах хүн олдохгүйд хүрнэ гэсэн болгоомжлол олон нийтийн дунд түгжээ. Хэрэв “Таван богд” групп энэ газрыг авахаар болбол энэ сарын 18-ны өдөр гэхэд дэнчингийн мөнгөө байршуулан, худалдан авах саналаа хүргүүлэх ёстойбөгөед үүнээс 14 хоногийн дотор менгөе төлех ёстой юм билээ. Гэвч шийдвэр хэрхэн гарах нь тодорхойгүй байна. Тус группийн хувьд анх дуудлага худалдаанд оролцох үедээ Монголын түүхэн дурсгалт газрын нэг болсон Хэвлэх үйлдвэрийн газрыг хуучин загвараар нь үлдээнэ гэж төсөлдөө тусгасан гэх яриа бий. “Говь”-ийн дэлгүүр, Show room-ээс гадна Улаанбаатар хотын музейг байгуулах төлөвлөгөөтэй гэж дотроосоо ам алдсан удаатай. Тус группийн захирал Ц.Баатарсайхан ч Төрийн ордноосоо өндер барилгыг дэргэд нь босгох учиргүй гэсэн байр суурьтай байдаг гэлцдэг. Гэхдээ ийм ендөр үчнээр газрыг нь авчихаад өндөр барилга барихгүй, тэгээд хуучных нь загвараар хадгална гэвэл ихээхэн эх оронч сэтгэл гаргасан хэрэг болох биз. 24 тэрбумаар дуудлага худалдаанд ялсан Абдул Карим энэ газар дээрээ 68 давхар цамхаг байгуулна гэж мэдэгдэж байсан. Харин үүнд нь дургүйцэж, Төрийн ордноос ендөр байшин дэргэд нь босох нь аюултай гэлцэх хүмүүс байсан билээ.
Харин хуучин хэвлэх үйлдвэрийн газрын дуулиан хэрээс хэтэрч, араб эр Абдул Карим тодорхойгүй шалтгаанаар татгалзсан болохоор дараагийн хүнийг шууд авна гэхэд хэцүү байгаа юм. Ямартай ч тус групп нийслэлийн саналд ямар хариулт өгөхийг хүлээх үлдлээ.
-
2015 оны 12 сарын 16
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан. Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтад шинээр 99 төсөл арга хэмжээг нэмж баталсан бол Гачуурт тосгонд 32 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барих төслийг өөрчлөн баталлаа. Энэхүү төслийг барих-ашиглах- өмчлөх гэсэн төрөлтэйгөөр 2015 оны 6 сарын 23-ны өдөр уралдаанд шалгаруулалт зарлан 08 дугаар сарын 24 -ны өдөр нээлт хийхэд оролцогч ирээгүй байна. Тиймээс концессын төрлийг барих-шилжүүлэх болгон өөрчлөхөөр шийдвэрлэжээ.
Харин шинээр нэмсэн төслүүдэд, нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг буулгаж шинээр барих, Багануур Цагдаагийн хэлтсийн барилга барих, СХД-ийн нутгийн захиргааны ордонг барих, Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц барих, Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт барих, БЗД-ийн Дарь-Эхийн замыг БЗД-ийн 5 дугаар хороо, 22 дугаар хорооны замтай холбох авто зам барих, Улаанхуарангийн эцсээс Улиастайн эцэс хүртэлх шинээр төлөвлөж буй 3,7 км авто зам, гүүрийн хамт барих, Хувьсгалчдын гудамжны уулзвараас Хайлааст, 7 буудлын уулзвар хүртэлх зам барих зэрэг төслүүд нэмэгджээ. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалттай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 16
АСЕМ-ийн зочдод үйлчлэх ажилтнуудын бүртгэл эхэллээ
-
2015 оны 12 сарын 16
Санта Клаусын хувцастай шумбагчид зочдыг угтжээ
-
2015 оны 12 сарын 16
Сонгуулийн хуулиар дахин шаардлага хүргүүлэв
-
2015 оны 12 сарын 16
ТАВАНТОЛГОИН ТӨСЛИЙГИРЭХМЯГМАР ГАРАГТ ӨРГӨН БАРИНА
-
2015 оны 12 сарын 16
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг Ногоочдын хоёрдугаар гудамжинд өнгерсөн ням гаригийн өглеө таван ханатай гэрт гал гарчээ. Галын дуудлага онцгойгийнхонд 07.29 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр очиж галыг унтраажээ. Харамсалтай нь галд 16, дөрвен настай хоёр охин, хоёр настай хүү өртөж амиа алдсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Талийгаач дөрвөн настай охин, хоёр настай хүү хоёул нэг айлын хүүхдүүд. Харин 16 настай охин тэднийг асардаг байжээ. Тэдний ойрын эх сурвалж ингэж ярилаа.
-Уй гашуу тохиосон хүнд үед ярьж байгаад уучлаарай...
-Аав ээж нь амьдралаа зохиогоод удаагүй залуу хүмүүс шүү дээ. Аав нь 30, ээж нь 29 настай. Хоёрхөөрхөн хүүхэдтэй байсан юм. Тэднийгээ цаг бусаар алдаад уй гашуутай хунд байна.
-Талийгаач хүүхдүүд гэртээ үлддэг байсан юм болов уу?
-Аав, ээж хоёр нь арьс ширний үйлдвэрт ажилладаг юм. Том охин нь цэцэрлэгт явдаг. Багыг нь ойр хавийнхнь айл, хамаатнууд нь ээлжлээд хардаг байсан. Урд хашаанд ээжийнх нь байдаг. Элбэг хангалуун биш ч гэсэн гэр орон нь цэвэр цэмцгэр, хоорондоо эв найртай сайхан айл байсан. Гал гардаг едөр хамаатных нь 16 настай охин хүүхдүүдийг кь харахаар үлдсэн юм билээ.
-Өглөө эрт гал гарсан байсан. Аав, ээж нь ням гаригт эрт ажилдаа явж дээ?
-Хувийн байгууллагууд амралтын едөр ажилладаг шүү дээ. Өглее аав нь хүүхдүүдээ унтаж байхад машинаа асаасан юм билээ.
Тэгэхдээ машины хөдөлгүүр халаадаг цахилгаан халаагчийг үүднийхээ тамбарт гаргасан уртасгагч залгуурт залгасан байгаа юм. Машинаа халаачихаад өнөех халаагчаа салгаагүй тамбартаа үлдээчихсэн гэсэн. Тэгээд цахилгааны утас нь ачааллаа дийлэхгүй гал гарсан бололтой юм. Галын шалтгааныг тогтоогоогүй байгаа. Бидлтэгжтаамаглаад байгаа. Үүднээс нь утаа гараад байхаар том нь хоёр дүүгээ аваад гарах гэж байтал урдаас нь гал дүрэлзчихсэн бололтой байсан.
-Онцгойгийнхон хэрудсан бол?
-Гэр маш хурдан шатдаг юм байна. Хажуу айлын хүмүүс мэдээд онцгойгийнхонд дуудлага өгсөн байгсан. Онцгойгийнхо ирэхэд аль хэдийнэ гэр нь шатчихсан, хүүхдүүд амиа алдчихсан байсан. Гэрээс нь зуух, цахилгаан халаагуур хоёр л үлдсэн байна лээ. Галын аюул хэцүү юм. Хөерхий аав ээж хоёр нь, ах дүү нь галзуурахаас наагуурл байна. Өвлийн хүйтэнд гал хасөө болгоомжтой түлж, цахилгаан хэрэгслээ мэдэлтэй хэрэглээрэй л гэж захимаар байна гэв.
-
2015 оны 12 сарын 16
Б.Батзаяаг ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгах боллоо
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон бусад хү- мүүст холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсээс хам- тарсан ажлын хэсэг байгуулан шалгах боллоо. Ажлын хэсэг бай- гуулах тушаалыг прокурорын бай- гууллагаас баталсан байна. Үүний дагуу өчигдрөөс ажлын хэсгийнхэн АТГ-т холбогдох зарим материал, эд мөрийн баримт, хавтаст хэргийг хүлээлгэн егчээ. 40 гаруй хавтаст хэрэг болон эд мөрийн баримтаар хураасан маш олон бичиг цаасыг АТГ-ын мөрдөн байцаагчид хүлээн авч өнөөдрөөс шалгалтаа эхлэх гэнэ. Б.Батзаяа болон бусад албан тушаалтнууд төрийн өндөр алба хашиж байхдаа мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхдөл байдал тогтоогдож буй учраас ийнхүү хамтран шалгуулахаар шийдвэрлэсэн гэнэ.
-
2015 оны 12 сарын 16
Д.Ганзориг: Залуу гэр бүлийн дунд үргүйдэл ихсэх боллоо
-
2015 оны 12 сарын 16
Сонгуулийн саналыг хар машинаар бус гараар тоолохыг УИХ дахь МАН-ын бүлэг эрх баригчдаас шаардаж байна. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол Байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тус намын бүлэг одоо ч ямар нэгэн хуралд суухгүйгээр ажил хаялт зарлаад байна. Тэгвэл АН-ынхан МАН-ыг уг шаардлагыг хүлээж авахгүй гэж байгаа юм. Тус намынхан хар машин алдаа гаргадаггүй гэж мэдэгдсэн билээ. Санал тоолох машины талаар АН, МАН-ын дарга нар ямар байр, суурь илэрхийлснийг 24VS24 баримт онцолж байна.
-
2015 оны 12 сарын 16
Шинэ он солигдох мөч хаяанд ирсэн энэ өдрүүдэд “Хуурамч архи хил дамнан орж ирэх аюул нэмэгдэж байна” гэсэн мэдээллүүд дотоодын болон гадны хэвлэлүүдэд бичигдэх боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжинням “Гар дээрээс орос архи худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус. Мөн хуурамч бүтээгдэхүүн байх магадлал маш өндөр” хэмээн анхааруулсан байна. (эх сурвалж )
Учир юу гэвээс, харилцан визгүй болсон хойд хөршид маань ганцхан сарын өмнө 18 хүн чанаргүй, баталгаагүй архи ууснаас хордож үхсэн тухай мэдээлэл цацагдав. Бас болоогүй, өөр 35 хүн өнөө маргаашаа хүлээн сэхээн амьдруулах тасагт хэвтэн шаналж байгаа талаар мужийн эрүүл мэндийн газраас түгшүүр зарлан мэдэгдэл хийсэн билээ. Хэрэг явдал Красноярск хотод болсон тухай анх “Риа Новости” мэдээлж байсан юм.
Хуурамч архины чимээ бүр ч наашлах болж, Эрхүү, Улаан-Үд хотуудад хэд хэдэн хуурамч архины бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг болж таарлаа. Хэдийгээр Оросын тусгай албаныхан, хуулийн хүрээнийхэн нэн даруй өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хуурамч архи байж болзошгүй сэжигтэй шилэн савлагаа бүхий согтууруулах ундаа илэрвэл даруй цагдаагийн хэлтэст авч ирэхийг олон нийтэд уриалсаар байгаа ч нууц бүлэглэлүүдийн арга улам л нарийсах төлөвтэй болжээ. Тэр хэрээр далд гараар эргэлдэж буй хуурамч савлагаатай архи, согтууруулах ундааны тоо хэмжээ асар их байгааг орос “ах нар” нуусангүй.
Үхэлд хүргэх хортой архи орж ирвэл яах вэ?
Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн мэдээ байдаг. Улмаар ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн талаар мэдээлэл өмнө нь цацагдаж байсан юм. Бүр, гаалийнхан нэгдсэн хяналт шалгалт явуулахад өдөрт хэд хэдэн удаа хил нэвтэрч, хэдэн арван литр архи оруулж ирдэг бүлэглэл эрчээ авсан байна. Гаалийнхан өдөр шөнөгүй хяналт шалгалтын ажлаа хийдэг боловч Эрхүү, Улаан-Үдээс чанарын баталгаагүй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус, тусгай зөвшөөрлийн тэмдэгт үгүй архи, согтууруулах ундаа мэр сэр хил давахгүй байгаа гэх баталгаа үгүй.
Хэдийгээр үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан боловч хил гаалиар орж ирж байгаа архины үнэ хямдхан учраас иргэдэд баталгаагүй, хаана үйлдвэрлэж, ямар найрлагатайгаар савлагдсан эсэх нь чухал биш болоод байна.
МХЕГ-ын сэрэмжлүүлэгт, шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски, конъяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ. Энэ сэрэмжлүүлэгт таны зайлшгүй анхаарах зүйл бол “Виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүр”-ээс авахгүй байх явдал. Сарын өмнө архинд хордож өөд болсон 18 хүний нэг нь Чувашит амьдардаг цагдаагийн алба хаагч байсан. Тэрээр найзуудын хамт наргихдаа дөнгөж өглөө нь баталгаагүй дэлгүүрээс хурааж авсан чанарын тэмдэгтгүй архийг хүртсэнээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байх юм.
Харилцан визгүй болсноос хойш урд хөрш Хятадаас генийн аргаар үржүүлсэн зургаан хөлт тахиа, сэнснээс гаргаж авсан хуурамч тос орж ирэх аюул харанга дэлдэж байхтай зэрэгцэн хойд зүгээс ОХУ-ын хил дамнан техникийн спиртээр сүрдүүлсэн чанарын баталгаагүй согтууруулах ундаа оруулж ирэх явдал маш их эрсдэл дагуулсаар байна. Иргэн та эрүүл мэнд, амь нас ганцхан гэдгийг ухаарч хил, гаалиар орж ирж буй согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний чанарын тэмдэгтийг зайлшгүй шалгах, эсвэл дотоодын үйлдвэрийн стандартад нийцсэн, чанарын тэмдэгттэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн найдвартай арга гэж манай улсын хууль хяналтынхан давхар сануулж байгааг тунгааж үзээрэй.
Архины импортын татварыг нэмэх нь зүйтэй
ОХУ-ын зах зээлд борлуулагдаж буй согтууруулах ундааны зах зээлийн 30 хувь нь чанарын баталгаагүй, техникийн спиртээр нэрсэн үхэлд хүргэх аюултай байж болзошгүй талаар тус улсын эрх баригчид албан ёсоор анхааруулаад байгаа. Тэгвэл хөрш зэргэлдээ манай улс хилээр орж ирж буй архины онцгой албан татварыг дотоодын бүтээгдэхүүнтэй тэнцүүлэх бодлого яригдаж эхлээд байна. Үүнээс болж дотоодын согтууруулах ундааны бүтээгдэхүүнд тавих чанга хяналт сулардаг гаж үзэгдэл тогтоод байна. Бас иргэдэд хямдхан архи оруулж ирж ашиг унаган, наймаа хийх сэдэл төрдөг бөгөөд Оросын хуурамч архи үйлдвэрлэдэг бүлэглэлүүд тэдгээр иргэдийн тархийг угааж, баталгаагүй бүтээгдэхүүн шахаж эдийн засаг, эрүүл мэндэд нь шууд заналхийлэл учруулах явдал он гарсаар хавтгайраад байгаа.
Хямд архи орж ирэх нөхцөл хэд хэдэн үндсэн шалтгаанаас бүрдэж байгаагийн нэг бол чөлөөт худалдааны гэрээгээр хэд хэдэн оронтой хил, гаалийн ижил тэгш татвар баримталдаг стандарт. ОХУ-аас чанаргүй, хууль бусаар үйлдвэрлэгдсэн үхэлд хүргэх аюултай бүтээгдэхүүн орж ирэх гол нөхцөл нь дотоодын бүтээгдэхүүнтэй яг ижил татвар ногдуулдагт оршиж байгаа. Ингэснээр хямд үнэтэй чанаргүй архийг хилээр оруулж ирэх урсгал үлэмж нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй хүчин зүйл үүсээд байна.
Алтанбулагт согтууруулах ундаа оруулж ирдэг бүтэн сүлжээ бий болсон
Энэ талаар Шингэн хүнс үйлдвэрлэгчдийн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батгэрэлийн хэлснээр Алтанбулагт архи согтууруулах ундаа оруулж ирдэг бүхэл бүтэн сүлжээ дэлгүүр бий болсон гэнэ. Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд манай улсын иргэд визгүй зорчдог, хүнсний бүтээгдэхүүн ихээр импортлодог хойд, урд хоёр хөршийн хуурамч хүнсний бүтээгдэхүүнд илүү болгоомжтой хандах ёстой болоод байна” гэв.
Түүний жишээ татаж ярьснаар “Хятадын Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригдсан. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлж байсан” гэжээ.
Эцэст нь Оросоос орж ирж буй хуурамч архины талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжинням анхааруулга өгсөнийг бүтнээр нь хүргэе. Тэрбээр “Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотойгоор гар дээрээс орос архи худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус. Мөн хуурамч бүтээгдэхүүн байх магадлал маш өндөр. Иймээс ер нь болж өгвөл орос архийг гар дээрээс худалдан авахгүй байх нь эрүүл мэндээ хамгаалсан алхам болно” гэжээ.
-
2015 оны 12 сарын 16
Хэнтий аймгийн Хэрлэн сумын V хорооны нутаг буюу ”Чеченийн Бам”-д оршин суудаг 60 гаруй насны Б гэгчийн амь насыг хөнөөгөөд, цогцосыг нь шатааж, аймгийн бойны хогон дээр хаясан байжээ.
Одоогоор тус хэрэгт зургаан хүнийг сэжиглэж, саатуулаад байгаа юм. Тус хэргийг Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас энэ хэргийг өс хонзонгийн сэдлээр үйлдэгдсэн гэж дүгнэж байгаа бөгөөд тус хэргийг хийсэн этгээд олдоогүй байгаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Хохирогч “Б” өмнө нь ”Чеченийн Бам”-д амьдарч байхдаа хэрэгт холбогдон, ял эдэлж байгаад зургаан сарын өмнө суллагдсан нэгэн байжээ.
О.Буянхишиг
-
2015 оны 12 сарын 16
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингисийн талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож иргэдтэйгээ сүлд модны гэрлийг асаалаа.
Сүлд модны гэрэл асаах ёслолыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Өнгөрсөн жил 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд маш их хүн цугласан. Бид шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн тэмдэглэдэг болж байна. Энэ жил ч мөн адил их хүн цуглаж хамтдаа 2016 оноо баяр хөөрөөр дүүрэн угтан авна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн дулаарлаас болж өвөл болдог улс ховордож, жинхэнэ өвөл Монголд л болж байна гэж гадны зочид төлөөлөгчид хэлж байсан. Бид ийм сайхан өвлийн улиралтай давуу байдлаа сайнаар ашиглах хэрэгтэй. Тийм учраас нийслэлд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс Олон Улсын Оюутны Спортын Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авсан. Цаашид ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.
12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болж, дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 16
Замын хөдөлгөөний удирдлагын төв Германы “VITRONIC” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжөөр замын хөдөлгөөний зөрчил бүртгэж байна. Энэ сарын 10-ний өдөр 15 цагт Яармаг орчмын замд хурдны хэмжилт хийв. Хэмжилтээр нийт 67 автомашин хурд хэтрүүлж дээд хурд 153 км цаг бүртгэгдсэн. Тиймээс хурд хэтрүүлсэн жолооч нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу 48000 төгрөгөөр торгуулж, 6 сар хүртэлх хугацаанд автомашин жолоодох эрхээ хасуулах юм.
Жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байгаа юм. Тиймээс цаашид ч тус төхөөрөмжөөр зөрчил гаргаж байгаа жолооч нарыг бүртгэж, шуурхай арга хэмжээ авч ажиллана гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 16
байнгын хороо
-
2015 оны 12 сарын 16
Оросын Мордовт олон улсын шорон гэж байдаг, тэнд нэлээд эртнээс манай монголчууд ганц нэгээрээ хоригдож байсан тухай сонсоогүй хүн цөөн байх. Тэгвэл энэ удаа тус шоронгийн будаанаас бараг хоёр жил шахам халбагадаж байсан хувь заяа нэгэнтэй уншигчдаа уулзуулъя.
-
2015 оны 12 сарын 16
Өнөөдөр
-
2015 оны 12 сарын 16
“Цензургvй яриа” нэвтрvvлэгт энэ удаагийн дугаарт нэг хэсэг шалгагдаж, бүр хоригдож байсан “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр оролцож, олон сонин зүйлийн талаар ам нээлээ. Тэрбээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай хэрэгт холбогдож авлига өгч, авалцсан гэдгээр шалгагдаж байв.
Тэгвэл тэрбээр суллагдсаныхаа дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарын талаар онцлов.
Тиймээс энэ удаагийн 24 баримтаараа Х.Анхбаяр-ын ярилцлагаас хүргэж байна.
1. Нийт 17 сар хоригдсон. Цаг нь ирэхээр цагаатгах ёстой л гэж боддог.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харамсалтай нь, нас барсан хойно нь шүүх хурал болсон. Ийм бараан зvйл дотор нэг гэгээлэг зvйл байсан. Тэр нь Улсын дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүгээр бол талийгаачийн хэргийг л хэрэгсэхгүй болгосон байдаг. Би бол гэм буруутай хэвээрээ vлдсэн.
3. Анх Ашигт малтмалын газрын удирдлагуудтай холбож, хугацаа нь дууссан лицензүүдийг хvчингvй байсныг сунгасан гэх хэрэгт буруутгасан. Бас нэг хэрэг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх vндэслэлээр саатуулсан. Мөн мөнгө угаасан хэрэгт буруутгасан байдаг.
4. Яагаад намайг мөнгө угаасан гэх хэрэгт гvтгэснийг одоог хэр нь ойлгодоггүй, эргэлздэг. Тэнд бол мөнгө угаасан зvйл байхгүй. Цэвэр хөрөнгө оруулалтын ажил байсан.
5. Манай компанийн нэр дээр 45 лиценз байсан. Эндээс ямар нэгэн албан тушаалтнаас авсан лиценз байхгvй. Дандаа л Монголын компаниуд өөрсдөө “Бид ажиллаж чадахгvй байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэхээр нь бид гадаадаас холбоо бариад тэрхvv лицензvvдийг худалдаж авч байсан.
6. Хоригдож байх хугацаандаа би зөөлөн эдийн хавдар гэх өвчин туссан. Хоригдож байхдаа нэг удаа хагалгаанд орсон. Суллагдсаныхаа дараа тэр маань давтагдсан учир удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай болсон. Тvvнийгээ vргэлжvvлж байна.
7. Хоёр жил шахам энэ хэрэгт холбогдож, хоригдож байх хугацаанд ажил маань зогссон. Эрvvл байж л ажлаа цааш vргэлжлvvлэх байх л даа.
8. 2009 онд Н.Энхбаяртай танилцсан. Яг Ерөнхийлөгчийнхөө суудлаас бууж байхад нь танилцаж байсан. Д.Тэрбишдагва гишvvн танилцуулж байсан юм
9. Анх УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва танилцуулж байсан. Тодорхой хугацааны дараа нэг өдөр над руу Энхбаяр өөрөө утасдаад “Анхаа танайх аялал жуулчлалын бизнес эрхэлдэг юм чинь нэг хvн урьчихаач” гэсэн. Гадны хvн гэсэн. Мэдээж хvн нэг хvнийг урьчихаач гэхээр “За” л гэнэ шvv дээ. Тэр нь Жон Андрей Горчетта гэдэг Итали гаралтай Английн иргэн байсан. Тэр хvн ирээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хvv Э.Батшугартай тодорхой хэмжээгээр найзалсан гэдгийг нь сvvлд мэдсэн. Тэр хоёр хоорондоо ажилласан гэж ойлгож байгаа.
10. 2008-2009 оны хямралын vе. Энэ vед манай компани ч хямралд өртсөн. Гадны хөрөнгө оруулалт зогсчихсон байсан. Баахан ажил эхлvvлчихсэн, баахан лицензvvд байдаг, баахан ажилчин залуучууд байдаг. Тиймээс бид тэр vед эхлvvлсэн ажлуудаа аль болохоор л vргэлжлvvлэх юмсан бодолтой байсан. Энэ бvгдийг эхлvvлэхийн тулд өөрийн зардал гэж бий. Гадны хөрөнгө оруулалтыг аль болох чадах, ядахаараа хайж байсан. Тэр дунд уулзаж байсан хvмvvсийн нэг нь Энхбаяр Ерөнхийлөгч.
11. Түүни хувьд “Тэнгри”-ийг. Ашигт малтмалын лицензvvд цугларсан байсан тэр л компанийг сонирхож байгаа шvv дээ. Энэ процесс нэлээд удаан vргэлжилсэн. 2010 он дуустал.
12. Би хөрөнгө оруулалт хайж яваа хvн. Мэдээж улсын тэргvvн байсан хvн танил тал байгаа. Би тvvнийг нь ойлгож байсан. Хэрэв тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт олоод өгчихвөл тvvнийгээ дагаад манай компанид өмөг тvшигтэй юм болов уу, тусалж дэмжих юм болов уу, бvхэл бvтэн улсыг аваад явж байсан хvн чинь манай компанид зааж зөвлөх юм байх л байлгvй гэж бодсон.
13. Ингээд би санхvvгийн бэрхшээлтэй байсан учраас тэдний компаниас буюу “Эскон”-оос зээл авсан. Тэр нь нэг сая ам.долларын хvvтэй зээл.
14. Зөвхөн “Эскон” компаниас ч зээл авсан юм биш. Хонгконгод бvртгэлтэй компаниас сая долларын зээлтэй байсан. Бас бус газруудаас санхvvгийн эх vvсвэр татсан байсан. Хэлэлцээр маань бараг жил шахам vргэлжилсэн шvv дээ.
15. Эцэст нь миний бодож байгаагаас өөр санал Н.Энхбаяр Ерөнхийлөгч манай компанид тавьсан.
16. Тодруулбал, 10-15 хувь нь танайд байж байг. Санаа зовоод хэрэггvй. Манай хөрөнгө оруулагчид энийг чинь цааш нь аваад явъя гэсэн. Энэ бизнесийг анхнаас нь эхлvvлээд аваад явж байсан хvн эцэст нь 15 хувьтай vлдэнэ гэхээр чинь...
17. Тэр vед уучлаарай би энэ саналыг чинь хvлээж авч чадахгvй юм байна гэсэн. Анх би чинь хөрөнгө оруулалт хvсч явсан шvv дээ. Эцэст нь багахан шиг хувьтай vлдэнэ гэдэг дvр зураг харагдахаар нь би тэр хэлэлцээрийг зөвшөөрөөгvй.
18. Энэ хvн Монгол Улсын Шадар сайд болох тал дээр “Арай vгvй байлгvй дээ гэж бодож байна. Намаас бол санал өгчихсөн л байна лээ. Гэхдээ хуваагдчихсан байгаа нийгэмд чинь би ойлгохгvй юм байна” гэв.
19. Д.Тэрбишдагва долоон жилийн өмнө “ТБД” андууд компани тендерт оролцох гэсэн юм. 320 мянган ам.доллар хэд хонуулаад өгнө” гэж авч байсан. Хэд хоноод єгнє гэхээр юм бодолгvй өгчихсөн байхгvй юу. Одоо тал орчим хувийг нь төлж барагдуулсан.
20. Шадар сайд байхад нь харамсалтай нь хоригдож байсан. Мөнгөө нэхэж чадаагүй.
21. Шоронд байхад Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва хоёр бидэнтэй ямар ч хамаагvй гэж харамсалтай нь хэлээгvй. Тэрбишдагва гишvvн нэг ярилцлагадаа дурдаад єнгєрсєн. Танина, мэднэ. Тэр боловсролтой залуу байгаа гэж хэлсэн. Тэгээд л єнгєрсєн.
22. Н.Энхбаяр өөрөө ч гэсэн хэрэгт орооцолдоод л явсан. Тэгэхдээ өөрийгөө бол хэлмэгдсэн гэх асуудлыг тавьж байсан. Хэлмэгдэж байгаа хvн бvрийн төлөө дуугарна гэж хэлж байсан санагдаад байгаа юм. Би тухайн vедээ хоригдож байхдаа өөрийгөө хэлмэгдэж байна л гэж бодож байсан. Одоо ч гэсэн тэгж л бодож байна.
23. Ажил хэргийн шугамаар бол зөндөө л хvмvvстэй уулзаж, учирдаг. Харамсалтай нь, энэ хоёр хvнтэй байхгvй зvйл дээр нэр холбогдоод, учир битvvлгээр сонин, хэвлэлд бичигдээд хоригдоод байдаг нэг ийм л зvйл болсон доо.
24. Шvvх хурлын тов гарсан даруйд манай гэрийнхэн рvv хандаж эхэлсэн гэдэг. Ц.Элбэгдоржийн нэрийг бариад энэ лицензээ өгчихвөл нөхрийг чинь гаргаад өгий гэх утгатай зvйл хэлсэн байна лээ. Ийм зvйл бол хэд хэдэн удаа гарсан.
“Цензургvй яриа” нэвтрvvлэгт энэ удаагийн дугаарт нэг хэсэг шалгагдаж, бүр хоригдож байсан “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр оролцож, олон сонин зүйлийн талаар ам нээлээ. Тэрбээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай хэрэгт холбогдож авлига өгч, авалцсан гэдгээр шалгагдаж байв.