Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5712 5713 5714 5715 5716 5717 5718
  • Э.Бат-Үүл Абдул Каримд ил захидал илгээжээ
    2015 оны 12 сарын 08
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

    Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.

    Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс. Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.

    Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ. Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.

    Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр хэлж, заналхийлнэ. Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.

    Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий. Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
  • Төв талбайн сүлд модыг засч эхэллээ
    2015 оны 12 сарын 08
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.
    Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ГССҮТ-ийн эмч нарын буруу онош, хариуцлагагүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ
    2015 оны 12 сарын 08
    Эерэг 24: Гэр бүлээрээ хөгжлийн бэрхшээлтэй Монголын нэгэн ”эмзэг” бүлээс суравжиллаа

    Хүний амьдрал гэдэг эрээнтэй бас бараантай. Өвчин эсвэл гай зовлон хэнд ч тохиолдож болно. Ид хийж бүтээх насандаа хэн нэгний буруу үйлдлээс болж биеэрээ, амьдралаараа шархалж яваа хүмүүс хорвоо дээр бишгүй л байна. Гагцхүү тэдгээр хүмүүст нэг ч гэсэн хүний тус илүүддэггүй гэдэг. Тэдэнд урмын үг, сэтгэлийн тэнхээ хайрлах энэрэнгүй үйлс алхам бүрт нь хэрэгтэй байдаг. Тийм ч учраас манай сайт Эерэг 24 булангаараа дамжуулж сайхан амьдрал, Монголын гэрэлт ирээдүйн төлөө хөлс хүчээ зориулж байдаг баялаг бүтээгчид хийгээд эмзэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж амьдрал, амжиргааны түвшин, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг дэлгэдэг уламжлалтай.

    Энэ удаагийн ЭЕРЭГ 24 буланд маань бусдын хайхрамж болгоомжгүй үйлдэл, төрийн албаныхны хэнэггүй байдлаас болж хохирсон энгийн нэг иргэн Г.Баянсан оролцлоо.

    Түүнтэй уулзахад хийж бүтээх сэтгэлээр жигүүрлэсэн, зөвхөн өөрийгөө бус өрөөлийн төлөө бүхнийг хийж бүтээх чин эрмэлзэлтэй байгаа нь илхэн байсныг нуух юун. Дөнгөж 30 гарч яваа энэ залуугийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хань, үр хүүхдийнхээ төлөө шүд зуун амьдарч байна.

    Тэд энгийн нэгэн гэр бүл шиг бус ч бусдын л адил хоёр идэж, хоосон хонохгүйн төлөө нэгнээрээ түшиг тулгуур хийн энэ амьдралын төлөө зүтгэсээр. Гурвуулаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн тодотголтой учир төрөөс олгодог грүппийн хэдэн төгрөгөө авч амьжиргаагаа залгуулдаг.

    Манай сурвалжлах баг Шархадны хоёрдугаар буудалд байрлах 17-р хорооны иргэн Г.Баянсан гэх айлд очиж ээлжилт сурвалжлага, мэдээллээ ийн бэлтгэлээ.

    Биднийг очиход 3-хан настай бяцхан хүү нь эцэг, эхийгээ хүлээн тоглож сууна. Тэр хүү ээжийнхээ адил өвчнөөр өвчилсөн, маш их зовиур шаналалыг энэ бяцхан биендээ тээж явна. Олигтой тоглох тоглоомгүй ч ундааны бөглөөг ашиглан байшин, бас өөрийн мөрөөддөг вант улсаа байгуулж буйг хараад миний, таны ч сэтгэлд эмзэглэл тогтохоор байсныг хэлэх нь зүйтэй биз ээ.

    Ингээд хүүгийн аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Баянсантай ярилцлаа.

    -Хэзээнээс , юу тохиолдоод хөгжлийн бэрхшээлтэй болчихов. Анх эмнэлгийн байгууллагаас ямар онош тавьсан бэ?

    -Би 2011 онд Цайз захын хавьцаа нийтийн байранд нэгэн таньдаг айлындаа байсан. Ингээд наадмын үеэр шөнийн 22.00 цагийн үед тухайн байрнаасаа гарч яваад машинд дайруулж нилээн хол шидэгдсэн байдаг. Ер нь хаа газрын нийтийн байр замтай маш ойрхон, бараг хаалгаар гарангуут замтайгаа ”золгосон” байдалтай байдаг л даа.

    Ингээд машинд мөргүүлчихээд 15 минутын дараа сэргээд арай гэж босоод нөгөө айлдаа эргэж орсон. Тэр үед миний нүүр ам цус болчихсон маш хэцүү байдалтай байсныг санаж байна. Харамсалтай нь яг ямархуу машин намайг мөргөчихөөд зугтсаныг харж чадаагүй.

    Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Гэвч цагдаагийн байгууллага яг ямар машин байсныг санаад ир гээд буцаасан. Үнэхээр санах боломжгүй байсан учир эргэж цагдаад очоогүй.

    Тухайн өдрөө энд, тэндээ шалбарсан бие бага зэргийг зовиуртай байсан ч маргаашнаас нь цавьнаас юм татаж байгаа юм шиг өвдөх болсон. Тиймээс ГССҮТ-ийн эмнэлэгт очиж аарцагны зураг авахуулсан.

    Гэтэл ГССҮТ-ийн эмч зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарч ирж байна, дахиад зураг авахуул гэсэн. Эмчийн хэлсний дагуу дахин зураг авахуулсан ч зөөлөн эдийн гэмтэл гэснээс өөр онош хэлээгүй. Би ч итгээд хэсэг хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ өвдөлт намдахгүй, хөл дээрээ сайн явж ч чадахаа больсон. Ингээд гуравдахь удаагаа ГССҮТ-ийн эмч,Монгол Улсын хүний гавьяат эмч М.Шагдарсүрэнд үзүүлээд, аарцагны зураг авахуулсан. М.Шагдарсүрэн эмч мөн л зөөлөн эдийн гэмтэл, гайгүй гэж хэлсэн. Ингээд би гэртээ ирээд 10 гаруй хоноход баруун хөлний гуя маань эрс томороод байсан. Би арга бараад таньдаг эгчийгээ дуудаад эмийн сангаас тарианы зүү авахуулж хатгуулж үзтэл цус олгойдож эхэлсэн. Бид ч түргэн дуудаж Шинэ Гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл хуучин эмнэлэгрүү оч гээд буцаасан. Улмаар хуучин Гэмтлийн эмч нар үзээд ”Сонгдо” орж зураг авахуулаад ир гэж хэлсэн.

    Ингээд ”Сонгдо” дээр очиж зураг авахуулахад бүдүүн чөмөгний цууралт гэж онош тавьсан. Энэ онош, зурагаа аваад буцаад ГССҮТ-д очиход энэ чин цагаан зураас л байна. Ямар ч цууралт биш гээд бас хүлээж аваагүй. Ингээд ”Сонгдо” дээр эргээд очиход ”Бид нар худал дүгнэлт гаргаагүй. Итгэхгүй бол ”Нэгдүгээр эмнэлэг”-т ороод оношлуул” гэсэн. Нэгдүгээр эмнэлэгт очиход ”цагаан зураас” л байна гэж хэлсэн. Ингэж явсаар байгаад эргээд ГССҮТ-д ирээд гуяндаа хоёр дусал хийлгэсэн. Гэтэл гуянаас маань шингэн ялгарч, тухайн үед 500гр хиртэй шингэн авахуулж байсан. Тэгсэн эмч нар нь чөмөгний чин доторх гадагшилж байна, одоо энэ шингэнийг чин авчихсан учир зүгээр болчихно. Дасгал хөдөлгөөн сайн хий гэж зөвлөөд эмнэлгээс гаргасан. Гэтэл өнөөдөр ийм л байдалтай болчихоод сууж байна.


    -Тэгэхээр ГССҮТ-өөс буруу онош тавьж, цаг хугацаа алдсан гэж ойлгож болох уу?
    -ГССҮТ-ийн эмч М.Шагдарсан ”Би эмчийн хувьд хэлж байна. Яс чинь төлжинө. Физик эмчилгээ хий л гэж” хэлсэн. Эмчид итгээд гэртээ маш эрчимтэй эмчилгээ хийлгэж,дасгал хөдөлгөөн ч сайн хийсний эцэст хөлийн эрхий хуруу хөдөлж эхэлсэн. Ингээд уламжлалт эмчилгээ хийлгээд бүр мөсөн эдгэчих санаатай хувийн эмнэлэгт үзүүлэхэд ”чөмөг чинь эрхий хүртлээ хайлчихсан байна” гэх зүйлийг хэлсэн. Маргааш нь би ГССҮТ-д очиж уйлж, хашгачиж багагүй асуудал үүсгэсэн. Гэтэл эмч нар нэгэнт ийм болсон юм чин хагалгаанд орж, хиймэл эрхтэн суулга. Эсвэл хөлөө тайруул гэдэг зүйл л хэлж байсан.

    Ингээд 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авахуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болоод байгаа. 

    -Хөлнөөс буглаа гэхээр идээ гардаг гэсэн үг үү?
    -Тийм. Идээ бээрээс гадна ясны хэлтэрхийнүүд гарч ирж 40 хэм хүртэл халуурдаг болсон. Халуурч, тарчлах болгондоо муу гэрийнхнийгээ их зовоож байна даа.

    -Та эрүүл байхдаа ямар ажил хийж байсан бэ?
    -2004 онд ”Альфа моторс буюу 4x4” компанид засварчинаар ороод 2011 онд бэртэх хүртлээ ажилласан. Зун, намар нь ажлаад өвөл, хавар нь хөдөө эмээ, өвөөдөө тусалдаг байлаа.

    -Одоо ер нь таны өвчин эдгэх магадлал хэр байгаа вэ. Хагалгааны зардал төлбөрийг судалж үзсэн үү?
    -”Сонгдо”-гийн гаргасан чөмөгний цууралттай гэх онош зөв байсан. Чөмөгний цууралтаар чөмгөн дахь тос нь гадагшилж гуяндаа буглаа үүсгээд байсан юм билээ. Онош нь бол тодорхой болсон. Тухайн үед гэмтлийн эмч нар буруу онош тавьж, хугацаа алдсанаас болж өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй явлаа.

    Монголд дараалсан 2 удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд их хол зайтай. Магадгүй үрэвсэл нь дарагдахгүй бол хөлөө тайруулж ч магадгүй гэсэн. Харин БНСУ-ын эмнэлэгт би өвчнийхөө түүхийг явуулахад ”Намайг эмчлэх бүрэн боломжтой. 100 хувь хөл дээр чинь босгоод өгнө” гэх хариуг ирүүлсэн. Эмчилгээний зардалд 39 сая төгрөг хэрэгтэй. Ирж, очих зардал, физик эмчилгээтэйгээ нийлээд 50 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Монголын ард түмнээсээ ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй, монгол залуу гэр бүлийг дэмжиж тусламжийн гараа сунгахыг гуйж байна.

    -Та грүппид байдаг уу?
    -Одоогоор грүппид байдаг. Зүгээр сууж чадахгүй Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэгчийг санаачилж байгуулаад, үүнийхээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асар олон төрийн бус байгууллага, холбоод байдаг ч манайх төртэй уялдаа холбоотой ажиллаж, төрөөс цалинждаг гэдгээрээ анхдагч.

    Баянзүрх дүүрэгт маань 8 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэднийхээ эрх ашгийг хамгаалж, тэдэнд бага ч гэсэн итгэл найдвар хайрлахын төлөө ажиллаж байна.

    -Гэр бүлийн чинь хүн, бас хүүхэд чин хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Юунаас шалтгаалж ийм өвчтэй болсон юм болоо?
    -Гэр бүлийн хүний маань өвчний онош Монголд тогтоогддоггүй. Арьс өнгөний өвчин л гэж явдаг. Нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй учир оношийг нь гаргаж чаддаггүй. Хүүхэд маань 6 сар хүртэл мэдэгдэхгүй байж байгаад хөдөлгөөнд орсоноос хойш гар, хөлөөр нь өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн.

    Орой гутлаа тайлахаараа ”Ааваа яая аа” гээд л хөлөө үлээлгэх гээд гүйж ирдэг нь маш өрөвдөлтэй байдаг. Болдог бол өөрийгөө эмчлүүлэхийн хажуугаар хүүхэд, эхнэрийнхээ өвчний оношийг ч болтугай тогтоолгоод ирмээр байх юм.

    Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөв. Монгол эр хүн нүдэндээ нулимстай болсон явдал, зовлон шаналалаа ийн ярилаа.

    Монголчууд минь   “Нэг гэр бүл монголын ирээдүй “ хандивын аянд нэгдэж Монголын ирээдүй болсон залуу гэр бүлийг дэмжихийг уриалж байна.





  • 24 баримт: Абдул Каримыг үргээж Ц.Баатарсайханыг царайчлах болов
    2015 оны 12 сарын 08
    ”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон. Тэгвэл энэхүү хувьчлалын дуулиан өнөөдөр ч намжаагүй байгаа юм. Ингээд дуулиан дэгдээгээд буй Абдул Карим гэгч болон хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    2015 оны 12 сарын 08
    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
  • Улаанбаатарт өдөртөө 9-11 градус хүйтэн байна
    2015 оны 12 сарын 08
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
  • Хуурамч орос архинаас болгоомжлохыг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 07
    Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хоёр улсын хилээр нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Гэтэл ОХУы-г зориод ирж буй иргэд хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдал ихэссэн гэдгийг МХЕГ-аас анхааруулсаар байна.

    ОХУ-ын Красноярск хотод саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон байна. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манай улстай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.

    Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна.
  • Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхээр болов
    2015 оны 12 сарын 07
    Шүүхийн шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу‼️Дахин сэргээж Сүхбаатарын талбай болго гэлээ‼️‼️‼️‼️
  • Мэдээлэл технологийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
    2015 оны 12 сарын 07
    Мэдээлэл технологийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
  • Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ
    2015 оны 12 сарын 07
    Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ
  • Г.Шийлэгдамбын биеийн байдал сайжирчээ
    2015 оны 12 сарын 07
    Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн баасан гаригийн шөнө Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байдаг.

    Тэрээр зүрхний эмгэгтэй бөгөөд сар гаруйн хугацаанд цагдан хоригдохдоо биеийн байдал нь эрс муудсан байна.

    Сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдлын талаар баттай эх сурвалжаас тодруулахад “Сэхээн амьдруулах тасгаас өчигдөр гарсан. Амь насанд нь халгүй болсон, эмчилгээ сайн авч байгаа. Урьдчилан хорих төвд шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байсан учир ар гэрийн хэн нь эргэлтээр орох боломжгүй. Зөвхөн эмчлэгч эмч нь орж байгаа” гэв.
  • Өсвөрийн инженерүүд авьяас чадвараа сорилоо
    2015 оны 12 сарын 07
    Өсвөрийн инженерүүд авьяас чадвараа сорилоо
  • Абдул Каримын дэнчин болгосон 710 сая төгрөгийг улсын орлого болгожээ
    2015 оны 12 сарын 07
    Абдул Каримын дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг дуудлага худалдаанд оролцох журмын дагуу улсын орлого болгосон байна.
  • АСЕМ-ын бэлтгэл: Богд-Уулын авто замыг гэрэлтүүлэгтэй болгоно
    2015 оны 12 сарын 07
    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо
    2015-12-02 16:33
    Print Zasag and PDF

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

    Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэх юм.

    Уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамж болон Жапан таун хотхоны автозамыг Удирдлагын академийн хойд талаар Зайсангийн автозамтай холбох, Богд-уулын арын авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлыг ирэх хавар хийхээр төлөвлөж байна.

    АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 50 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан 4000 орчим зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
  • ”Шударга ёс” эвслийн бүлэг дөрвөн асуудлыг хэлэлцжээ
    2015 оны 12 сарын 07
    УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга Ёс” эвслийн бүлэг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
    1. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    2. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    3. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    4. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Cураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
    2015 оны 12 сарын 07
    Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дугаар байрны 36 тоотод оршин суугч иргэн Э 52 (настай, эрэгтэй) энэ сарын 04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 05-ны өдрийн цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 05-ны өдрийн 21:40 цагаас эхлэн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр энэ сарын 06-ны өдрийн 10:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагаа түр зогсоосон бөгөөд ар гэрийн 30 иргэн, 3 автомашинтай аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
  • ”Сутайн буянт” компанийн автобус шатаж байна
    2015 оны 12 сарын 07
    Дөнгөж сая “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ.
  • Жижиглэн худалдаа эрхлэгчид зөвлөлдлөө
    2015 оны 12 сарын 07
    Жижиглэн худалдаа эрхлэгчид зөвлөлдлөө
  • ”Өвлийн гоёл 2015” үзэсгэлэн худалдаа болно
    2015 оны 12 сарын 07
    өнгөж сая “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ.
    Өнгөрсөн долоо хоногт мөн л тус компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм. Мөн нийтийн тээвэртэй холбоотой хэд хэдэн ноцтой осол гарсан билээ.

    Эндээс харахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал манай улсад том асуудал болжээ. Монголд орж ирж байгаа автобусны чанар муу. Хуучин, элэгдэл хорогдлын улмаас техникийн асуудалтай байдаг нь осол гарах нэг шалтгаан болдог. Мөн өвлийн улиралд хотын зам гулгаа ихтэй байдаг нь олон осол ар араасаа гарах шалтгаан болдог юм.
  • Ш.Түвдэндорж: 1.8 тэрбум ам.долларыг МАН зүгээр л цацаж байсан
    2015 оны 12 сарын 07
    1.8 тэрбум ам.долларыг МАН зүгээр л цацаж байсан
5712 5713 5714 5715 5716 5717 5718
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    11 цаг 54 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    14 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    14 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    15 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 38 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    16 цаг 7 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 18 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    16 цаг 37 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 2 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    17 цаг 13 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 35 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    17 цаг 39 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    17 цаг 57 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    18 цаг 19 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    18 цаг 26 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    18 цаг 51 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    18 цаг 58 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    19 цаг 4 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    19 цаг 8 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК