Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5779 5780 5781 5782 5783 5784 5785
  • ​“Мөнх тэнгэрийн бичиг”-2015 үзэсгэлэн дэлгэгдэнэ
    2015 оны 11 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 13-нд буюу баасан гаригт нээлтээ хийнэ. Болох газар нь Улаанбаатар дахь Уран зургийн галлерей. Нээх үе нь 11.40 цаг. Дээрх үзэсгэлэнг “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооныхон Нийслэлийн Боловсролын газрынхантай хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн 60 багш бүтээлээ бэлдэж оролцож байгаагаараа онцлогтой.

    Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд багш нарын үүрэг их. Энэ ч утгаар нь “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд зориуд монгол хэл, бичгийн багш нарыг Нийслэлийн Боловсролын газрынхан сонгож оролцуулсан юм байна. Соёлын өвийг тээгч багш нар “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооны байранд нэгдсэн сургалтад хамрагдаж, монгол бичгийн тэг, заах аргаа хөгжүүлсэн бөгөөд эндээс сурсан зүйлсээ сурагч нарт түгээх даалгавартай. Нэг багшийн ард нэг анги, нэг ангийн ард нэг сургууль байгаа. Багш бүр сургуульдаа монгол бичгийн дугуйлан хичээллүүлж, өөрсдөө ч хичээнгүй бичгийн ур чадвараа хөгжүүлэх болов уу. Иймээс ч Нийслэлийн Боловсролын газар үзэсгэлэнд ач холбогдол өгч Багшийн хөгжлийн ордонд үзэсгэлэнд оролцогчдод бүтээлээ бэлдэх, хичээллэх өрөө гарган өгч, ажлаас нь цалинтай чөлөөлж өгсөн юм байна. Багш нар шалгалт шүүлэг, сургалт семинар, ангийн ажлынхаа хажуугаар хонож, өнжин үзэсгэлэндээ бэлдэцгээсэн юм байна. Тав хоног үргэлжлэх “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг уламжлал ёсоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ.
  • Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
    2015 оны 11 сарын 12
    ингис хааны мэндэлсэн өдөр буюу бахархлын өдөр Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны талбайд боллоо. Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч есөн шарга морьтой торгон цэргүүд төв талбайг тойрч, эргүүлэн Төрийн ордонд залсан юм.
  • 853 жилийн ой нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримт
    2015 оны 11 сарын 12
    Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна. 2012 онд эрх баригч АН-ын шийдвэрээр Тусгаар тогтнолын баярын өдрийг ”Монгол бахархлын өдөр” болгон зарласан юм. Түүнээс хойш монголчууд өвлийн эхэн сарыг Чингис хааны төрсөн өдөр хэмээн тунхаглаж тэмдэглэж байна.
  • Авто машин хулгайлах нь ихэслээ
    2015 оны 11 сарын 12
    Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өөсөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна.

    2014 онд ийм хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машинаа алдах нь их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан ддүрэгт ”Приус”, ”Аксент”, ”Кроун” маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.
  • Иргэдэд үнэгүй үзлэг хийж байна
    2015 оны 11 сарын 12
    рваннэгдүгээр сард Дэлхийн тархины харвалттай тэмцэх өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн эмч нар ард иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аян эхлүүлжээ. Аяны хүрээнд долоо хоногийн баасан гариг бүр 8:30-17:30 хүртэл мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч байгаа аж. Мөн бүх төрлийн мэдрэлийн зовиур шаналгаатай иргэдэд ч зөвлөгөө өгч буй юм байна.
  • Өнөөдөр бүх нийтээр амарна
    2015 оны 11 сарын 12
    Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр буюу маргааш тохиож байна. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” –ийг ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Мөн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.
  • Эрээний Дэд консул А.Баярсайхан галт зэвсэгийн хэрэгт холбогдоогүйг батлав
    2015 оны 11 сарын 12
    Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух Дэд консул А.Баярсайхан дипломат машинтай Эрээн рүү буу, сум, их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад баригдсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Гэвч энэхүү мэдээллийг баттай эх сурвалж үгүйсгээд байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно
    2015 оны 11 сарын 12
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Дашнямтай өдөр. Дашнямыг өлзий хутгийн маш сайн өдөр хэмээдэг. Эл өдрүүдэд хохимой өдөр тэргүүтэн газрын эздийн гүйлт таарсан ч гэм болохгүй хэмээн номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно.
  • Улаанбаатарт 4 хэм дулаан
    2015 оны 11 сарын 12
    2015 оны 11 дүгээр сарын 11-ний 20 цагаас 11 дүгээр сарын 12-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-1 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
  • Компанийг нь аварсан гал сөнөөгчид гэр бэлэглэлээ
    2015 оны 11 сарын 11
    Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 35 дугаар ангийн дэд ахлагч Г.Амарбатад Монгол эсгий үйлдвэрлэдэг “Жонон Мөнх” ХХК-иас давхар бүрээстэй, шалтай таван ханатай монгол гэр бэлэглэжээ.
  • С.Бямбацогт: Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 11
    С.Бямбацогт: Эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье
  • Ерөнхийлөгчид Жан Дөзян бараалхав
    2015 оны 11 сарын 11
    Ерөнхийлөгчид Жан Дөзян бараалхав
  • 16 настнууд “Иргэний Андгай” өргөнө
    2015 оны 11 сарын 11
    “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 14-ний өдрийн 11:00 цагаас Төрийн ордонд болох юм байна.
  • Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв
    2015 оны 11 сарын 11
    Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргалаа.
  • Алибаба 8 минутанд тэрбумын ашиг олов
    2015 оны 11 сарын 11
    Алибаба 8 минутанд тэрбумын ашиг олов
  • Цэргүүд улаанбурханаар өвчилжээ
    2015 оны 11 сарын 11
    Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
  • С.Ламбаа: МАХН-д ЭМС-ын яамыг өгөх шаардлагагүй
    2015 оны 11 сарын 11
    ЭМС-ын сайдыг АН-аас томилох саналтай байгаагаа илэрхийлжээ
    2015 / 11 / 11 | 15:18 | Нийтэлсэн: Б.Туул | 0

    АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандаж, МАХН-д Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг хуваарилах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн албан тоот хүргүүлжээ.

    Тэрбээр, “АН энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна.

    Тийм учраас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Сайд нь асуудалд холбогдож чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан энэ цаг мөчид ая тал засч энэ салбарыг гурав дахь удаагаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” хэмээжээ.

  • Есөн дэд хурандаагийн цолыг ахиуллаа
    2015 оны 11 сарын 11


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан ”Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар есөн дэд хурандаад цол ахиулан хурандаа цол олголоо.



    Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжилийн хяналтын хэлтсийн дарга-хэмжил зүйч, Улсын ахлах байцаагч дэд хурандаа З.Баярмагнай, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын Бэлэн байдал, ажиллагааны хэлтсийн инженерийн ахлах офицер дэд хурандаа Ц.Ганхөлөг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч дэд хурандаа О.Жамбажамц, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Одсүрэнд Хурандаа цол олголоо. БХИС-ийн Дэмжлэгийн хэлтсийн дарга, дэд хурандаа С.Түвшинжаргал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Лхагвасүрэн, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Амаржаргал, ХХЕГ-ын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга дэд хурандаа Н.Баасан, ХХЕГ-ын Сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа Ц.Эрдэнэ нарт Хурандаа цол хүртээлээ.
  • Австралийн далайн эрэгт аварга загас хүн рүү дайрчээ
    2015 оны 11 сарын 11
    Австралийн далайн эрэгт аварга загас хүн рүү дайрчээ
  • Тэнгэрлэг үнэнч хайрын түүх маргааш амилна
    2015 оны 11 сарын 11
    “Ромео Жульетта” жүжиг
5779 5780 5781 5782 5783 5784 5785
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    2 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    43 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    46 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    1 цаг 5 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    1 цаг 27 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    16 цаг 5 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    16 цаг 13 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    17 цаг 55 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    19 цаг 38 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    21 цаг 15 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    21 цаг 18 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 23 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    21 цаг 28 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 57 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    22 цаг 13 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 22 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК