Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5781 5782 5783 5784 5785 5786 5787
  • Дорноговь аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна
    2015 оны 11 сарын 11
    Өнгөрсөн долоо хоногт Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын ажил амьдралын талаар сурвалжлага бэлтгээд ирлээ.

    Энэ чиглэлд Улаанбаатар-Говьсүмбэр, Говь-Сүмбэр- Сайншанд, Сайншанд Замын-Үүд гэсэн хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам ашиглалтанд орсноор хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнийг дагаад хурд хэтрүүлэн осол гаргах тохиолдол буурахгүй байна. 2015 оны эхний 10-н сарын байдлаар нийтдээ 64 осол гарч 29-н хүний амь нас эрсэджээ.

    Мөн Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан нь аялал жуулчлалын төв бүс болсон тул дотоодын зорин ирэх иргэдийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.

    Иймээс иргэд та бүхэн хүйтэн сэрүүний улирал ихэссэнтэй холбоотой орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
  • Америкийн монгол малчин
    2015 оны 11 сарын 11
    АМЕРИКИЙН МОНГОЛ МАЛЧИН
  • МУГЖ Л.Болдбаатар долоон цомог бүхий ”ном” гаргажээ
    2015 оны 11 сарын 11
    МУГЖ Л.Болдбаатар өөрийн урам бүтээлүүдийг нэгтгэн долоон цомог бүхий ”ном” хэвлүүлжээ.
  • Зориулалтын бус газар авто машин худалдаалж байжээ
    2015 оны 11 сарын 11
    Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

    Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.

    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.
  • Газрын тосны газрыг АМГ-тай нэгтгэхгүй байхыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 11
    Энэ үеэр Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвийг 200 сая төгрөг хасах саналыг гишүүд дэмжлээ.

    Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарчээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй,Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж, МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг дэмжлээ. Ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх дэмжлээ. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт дэмжигдлээ.

    УИХ-ын гишүүд санал хураах асуудалтай холбоотой асуулт тавьж, үг хэлэх санал гаргасан. Энэ нь Дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН 5 хоног завсарлага авлаа” гэв.
  • О.Пүрэвбаатар: Би Олимпийн аварга болж чадах байсан
    2015 оны 11 сарын 11
    О.Пүрэвбаатар: Би Олимпийн аварга болж чадах байсан
  • Л.Гансүхийн хэргийг Х.Идэрийн ”багш”-д шилжүүлжээ
    2015 оны 11 сарын 11
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс түүнд 4.5 жилийн хорих ял оноосон юм.
  • Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын ялыг 17.6 жил болгож буурууллаа
    2015 оны 11 сарын 11
    Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, Д.Чинбаяр нарт анхан шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмтэй ангид 16 жил хорих ялаар шийтгэжээ. Мөн эх орноосоо урвасан хэрэгт холбогдсон Д.Чинбаярт чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ял оноогоод байсан юм.

    Өчигдөр Д.Чинбаярт холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгосон байна.
  • Санаандгүй гал алдсан хэргүүд гарчээ
    2015 оны 11 сарын 11
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 10-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4280, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 142 , зөрчлийн 1621, Зам тээврийн ослын 309, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 65-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • Шинээр мөрдөгдөж байгаа галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа
    2015 оны 11 сарын 11
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

    Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүн хамрагдсан байна.

    55 44 33 22 11
  • МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө
    2015 оны 11 сарын 11
    Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тодруулбал, урсгал зардал бууруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.
  • Х.Цагаанбаатар Самбын ДАШТ-д өрсөлдөнө
    2015 оны 11 сарын 11
    Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

    Эрэгтэй:

    52 кг: Улсын аварга Г.Мөнхбат (Алдар спорт хороо)

    62 кг: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт С.Баяртүвшин (Увс нуур дэвжээ)

    74 кг: Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (Женко клуб)

    Эмэгтэй:

    52 кг: Улсын олон удаагийн аварга С.Солонгогэрэл (Алдар спорт хороо)

    64 кг: Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс (Хүч)
  • Л.Эрдэнэчимэг гишүүн иргэдэд нэгж тараасан нь тодорхой болов
    2015 оны 11 сарын 11
    Л.Эрдэнэчимэг гишүүн иргэдэд нэгж тараасан нь тодорхой болов
  • Говь-Алтайд газар хөдөлжээ
    2015 оны 11 сарын 11
    овь-Алтай аймгийн Цогт суманд газар хөдөлжээ. Өчигдөр 16:35:00 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 20 км-т У-45038/00//, Ө-96089/00// газар зүйн солбилцолд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.



    Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй гэж Цогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн байна.
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    2015 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

    Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.

    Өчигдрийн хуралдаанаар урсгал зардал бууруулах чиглэлээр чиг үүргийн онцлогийг харгалзан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайдын төсвийн багцын гадаад албан томилолтын зардлыг тус бүр 1,000.0 сая төгрөгөөр, бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад албан томилолтын зардлыг 100 хувиар буюу 3,145.6 сая төгрөгөөр, нийт 5,145.6 сая төгрөгөөр гадаад албан томилолтын зардлыг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн. Мөн УИХ-ын даргын төсвийн багцын дотоод албан томилолтын зардлыг 2,000.0 сая төгрөгөөр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, онцгой байдал, цагдаа болон хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсөвт байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 25 хувиар буюу 2,352.1 сая төгрөгөөр, нийт 4,352.1 сая төгрөгөөр дотоод албан томилолтын зардлыг бууруулахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэн юм.

    Өнөөдрийн хуралдаан уг яригдаж байсан асуудал буюу өөрөөр хэлбэл урсгал зардал бууруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр эхлэв.
  • Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2015 оны 11 сарын 11
    Маргааш Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
  • 10 бичиг баримтад гарын үсэг зурлаа
    2015 оны 11 сарын 11
    Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо
    Administrator 2015-11-11 00:55:00

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

    - Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

    - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал

    - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

    - Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр

    - Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ

    - Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

    - Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

    - Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичиг

    - Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээр

    - Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банк хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • Маргааш бүх нийтээр амарна
    2015 оны 11 сарын 11
    Пүрэв гаригт бүх нийтээр амарна
  • Хэвтэрт буй төрийн онош
    2015 оны 11 сарын 11
    Засаглалын хямрал нүүрлэсэн тухай үлгэр ярьсаар бид 25 жилийг үдлээ. Өнөөхөө ярьсаар л. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм. 10 дахь жил дээр нь уг нь янзлах гэж оролдсон.
  • Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүй бол хариуцлага тооцно
    2015 оны 11 сарын 11
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа.
    Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, машин техникийн хүрэлцээ, хог ачилт, ариутгал, хөдөлмөр хамгаалал, зам талбайн үйлчлэгч нарын нормын хувцасны хангалт, бодис, давс, элс дайрганы нөөцтэй танилцсан. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хогийн сав, сандал зэрэг эд хөрөнгийн арчлалт, засвар үйлчилгээ, золбин нохой муур устгал, цасны жижүүрийн хуваарь, иргэдийн бүлэгтэй байгуулсан гэрээнд хяналт тавилаа.
    Үүсмэл болон хур хогийн цэгийн устгал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах чиглэлд иргэдэд хандсан сургалт сурталчилгааны ажлыг хэрхэн хийж байгаа, байгууллага аж ахуйн нэгжид дүүргээс хариуцуулсан 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгуулах талаар ямар ажлууд хийснийг шалгасан.
    Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд машинууддаа GPS төхөөрөмж суурилуулан ажлын явцдаа байнгын хяналт тавьж, иргэдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэдэг болсон. Олон нийтийн байцаагч нар хороотойгоо хамтран иргэдийн бүлгээ ажиллуулж байгаа. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд ил задгай хог хаягдал хаях нь ямар хор уршигтайг ойлгуулахын тулд хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран жүжигчилсэн тоглолт үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан. Дүүргүүд аж ахуйн нэгжүүддээ “Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүйгээс иргэд хальтирч унан гэмтсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцох” болохыг мэдэгдэн нэгдсэн арга хэмжээ авч ажиллаж байгаагаа энэ үеэр танилцуулсан. Ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хийсэн шалгалтын нэгдсэн дүн маргааш гарна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
5781 5782 5783 5784 5785 5786 5787
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    2 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    43 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    46 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    1 цаг 5 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    1 цаг 27 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    16 цаг 5 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    16 цаг 13 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    17 цаг 55 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    19 цаг 38 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    21 цаг 15 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    21 цаг 18 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 23 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    21 цаг 28 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 57 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    22 цаг 13 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 22 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК